Tuesday, January 22, 2019

Гэр онол

Хэзээ ч юм бэ дээ нэгэн цагт хүн төрөлхтөн түүхийн их нугачаанд зовлон бэрхшээлийг туулан байж мэдсэн нэг зүйл бол гэр онол юм. Монголчууд биш хүн төрөлхтөн гэчихэээд яагаад Монгол түмэнд л байдаг гэрээр жишиглэсэн онол байдагийг танисан гээд байгаа юм гэж хүмүүс гайхах л байх .  Энгийнээр ойлгох юм бол Монголчууд  гэр бүл дэх харилцаа түүнийг онол болгосон гэхэд болно. Өрнийн ёсонд ч тэр дорнын ёсонд ч тэр гэр бүл бол хамгийн ойр дотно харилцан үл тасрах хамааралтай бүл хүмүүс.  Гэр бүлд хайр гэдэг зүйлээс гадна ураг төрөл яс цусан холбоо бат оршиж байдгаараа бусад нэгдлээс онцлог.  Чухам энэ нарийн үл тасрах хариуцлагат харилцаанаас гэрийн онол үүссэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл бие биеээ хариуцах. Үр хүүхдээ буруу хүмүүжүүлснээс өрөөл бусдын гэр бүлд хохирол учруулсан эсвэл байгаль дэлхийд хохирол учруулсан бол эцэг эхийн буруу хүмүүжлээс болсон хэмээн шууд хамаатуулж ойлгож болдог тогтолцоо.  Эргээд өөрийн буруутай үйлдлээс болж гэр бүлээрээ бусдад муугаар ойлгогдож хэлэгддэг. Тэдний хүүхэд, тэдний аав  хулгайч юм гэнэ лээ эднийхэн ч дээ удам угсаа муутай айл юм гээд л ураг төрлийн холбоо тогтоохыг ч цээрлэдэг ёсонтой. Тэгэхээр энэ гэр онолыг төрийн үндсэн гурван онолыг нэг болгон ирсэн нь хүн хүнээ хариуцах хариуцлагын тогтолцооны буюу хүн төвт тогтолцооны цөм. Нэгний хийсэн буруу үйлдэлд нийтээрээ буюу бүлээрээ хариуцлага хүлээх учиртай тул буруу үйлийг хийлгэхгүй байхыг хариуцдаг бүл тогтолцоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүл дэх гишүүн бүрийнхээ ухамсарын түвшинг хариуцаж харилцан сэтгэл тавьж алдаа онооны хариуцлагыг хамтаар хүлээх онолыг төрийн түвшинд боловсруулсан гэсэн үг л дээ. Олон хүн хариуцаад ирэхээр хүн бол хүүн эрдэнэ болно гэсэн үг.

Хүчит цэрэг , алтан сангаар зогсох засаг
Хүчлэн байлдаж, хядан сөгдүүлж чадах боловч
Хүмүүнээ ил, элч, дэмч, иргэн, хөг бүтээгч болгосон  нэг ч засаг
Нэүрит засгаас өөр үгүй ажгуу гэж Төрийн найман цахад өгүүлсэн байдгийг ухаж үзвэл ундарга нь дуусашгүй гэдгийг ойлгох бизээ






No comments:

Post a Comment