Thursday, January 24, 2019

Нүд

Хаа нэгтээгээс урсаж ирэх шүлгийн мөрүүд юу хүүрнэнэ вэ?

Хаана ч байсан таниарай гээд өгсөн
Хархан нүдний минь харц хаана тогтоо бол

Нэлээн хэдэн жилийн өмнө хөдөө байдаг нэг  залуухан улаач залуу над руу залгалаа. Утсаа аваад л дүү хүүтэй яриж байтал гэнэт л дууны өнгө нь өөрчлөгдөөд :  
Өгөөмөр сайхан сэтгэлтэй таныхаа өгсөн нүдийг өөрт чинь буцааж өгөх цаг боллоо гэхэд нь энэ чинь одоо юу гээч вэ гээд л гайхаад л өнгөрч билээ. Галзуугийн эмнэлгийн хурцын тасгийн өвчтнүүд л ийм юм ярих байх даа.  Юун нүд ? Нүдийг аваад өгөөд л шилжүүлээд байдаг эд юм уу гэж гайхан бодлоо. Нүд бол харах эрхтэн, тодорхойгоор хэлбэл гэрлийг мэдэрч, хүлээн аваад тархинд мэдээлэл дамжуулах үүрэг бүхий эрхтэн юм. Онгод тэнгэрүүд бол оюун санаа. Оюун санаанууд оюун санаандаа нүдээ шилжүүлж өгсөн гэж бодох юм бол аливаа зүйлийг харах оюуны цараагаа шилжүүлж өгсөн гэсэн үг үү? Эргээд бодоод байсан чинь нүд ч гэж хэлээгүй мэлмий гэж хэлсэн юм ч болов уу . Харин миний тархи тэрийг автоматаар л нүд гээд ойлгочихсон бололтой. Мэлмий нүд 2 тэгээд ялгаа байна уу? 
Тэгээд  Монгол домчийн судраа нээгээд Мэлмийн хүрдний талаар бичсэн хэсгийг оллоо.
Мэдлэг сохор бол 
Мөрөө харах мэлмий сохор гэж эхэлж байна.
Тэгвэл онгод тэнгэрүүд бие биендээ мэдлэгээ дамжуулсан болж таарваа даа. Тэгээд буцаагаад өгдөг нь ямар учиртай юм бол гээд дахин бодлоо. Бодвол өөрийн туршлага өөрийн мэдлэгтэйгээ нэгдүүлж баяжуулаад бас эргээд мэдлэгээ хуваалцаж байгаа юм болов уу. Тэгсэн л болж таарлаа.

Юутай ч мэлмийн хүрдний талаар уншиж үзвэл : 

Мэлмийн хүрд бол ний хамтын болон дотоод орчил, амьдралыг сэдэлжүүлэгч юм. Мэлмийн хүрдээр дамжуулж хүмүүний бие, сэтгэлийн гэмтэлийг танин оношлох, анагаах боломжтой. Сүнс байгаль орон зайгаас хөглөх зөнгийн мэдрэмжээрээ хүмүүн бие бодгалын үйлээ тодолж, цогцлоож аж төрдөг. 
Мэлмийн хүрдний хэм алдагдснаас зөнгийн мэдрэмж буурч, мэдрэл мэдрэхүй үгүйрч, дотоод гадаад үйлдэлд хариу үзүүлэхгүй. Мэдрэхүй доройтвол сэтгэхүй, ухамсарлахуй, хяналт, сэргээлт, нөхөн төлжилт, хариу үйлдэл даган доройтно. Учир нь таньж байж хүмүн сэтгэдэг гэжээ.  Хүмүүн бүрт хэрхэн мэдэрч, харж  сурах вэ? гэсэн асуулт буй. Үүнд өөрийгөө таньж Сэтгэл, Бие, Сүнс гурваа давхцуулж сур гэсэн ганц л арга буй. Гуравдагч мэлмий бол өөрийн сүнснээс хэм хүртэн идэвхжин ажиллаж, зөн чадамжаар хөглөгдөх тул өөрийн сүнсээ таниагүй нэгэнд хаалттай мэдрэмж юм. Гуравдагч мэлмий нь төсөөлөл, бодлоос тусад учраас эс хөглөгдөнө. Хүмүүн харааны мэдрэмжээ хэрхэн авдагтай адил шууд нөлөөллөөр мэдрэлжих тул бодол, мэдрэмж 2 салж байж ухаарна. Үүний тулд бодлоо цэгцэлж, төсөөллөө хаах бясалгалаар шашны балчрууд энэхүү чадамжийг эзэмшдэг. Харин бөө үрсийн удамшлын чадамж сэрэхэд эл мэдрэмж чадавхждаг  хэмээжээ.

Дахиад л бодлоо . Тэгвэл энэ урсан орж ирэх шүлэг юу гээд өгүүлчихэв. Зөнгөө сэрээж , сүнснийхээ мэдээлэлийг сэрээж, дахин дахин төрөх болсон учигаа ухаж , учирч хайрлаж байсан бүхнээ таниж мөнхийн оршихуйн үүргээ санаж зорилго нэгтнүүдээ ол гэсэн юм болов уу......


No comments:

Post a Comment