Thursday, October 24, 2013

Хүлээлт

Хүний энэ орчлонд төрөөд
Хүсэл хяслын орчилд хөвөн
Хийх үйлээ тэнгэрт оршоож
Хэлэх үгсээ тархиндаа хураан
Алтан нарны цацрагт мөнхрөх
Ашдын их үйлэндээ сэрэхүйд
Өнө мөнхийн ухаарлыг олох
Өршөөл хайрын сэтгэлд умбан
Өр зүрхний хайрыг ундруулж
Өвгөдийн их түүхэнд ухаажиж
Үг үйлдлээ нийлүүлэн байж
Өөрийн биеийг засан байж
Өнө мөнхийн Их Монголоо
Үеийн үед мандуулан бадруулах
Үрс олон балчир зүрхнүүд
Өргөө юугаа гэрэлтүүлэн байна уу
Үйл юугаа ухан байна уу

2013.9.11

Wednesday, October 23, 2013

Тэнгэр заяанд төрснөө тэнэгрэл гэнэ үү
Тэнхээт үрсийн ухаарлыг дэмийрэл гэнэ үү
Тэгш сайхан заяагаа хоцрогдол гэнэ үү
Тэнүүн уужим сэтгэлээ ганцаардал гэнэ үү
Ганц олдох амьдрал гээд дураар дургих нь уу
Гарцаагүй үнэний зам гэж байдгыг үгүй гэх нь үү
Их түүхийн жимээ эргээд нэг хар даа
Ийм л түүхийг бүтээсэн өвгөдөөрөө нэг бахархдаа
Эргээд би чинь хэнсэн билээ гээд нэг тунгаа да
Эргэх энэ цагтаа яах гэж ирлээ гэж нэг боддоо
Алтан нарны цацрагийг шингээх нэгэн үр нь
Ашдын их ирээдүйг бүтээх нэгэн үр нь
Аав ээжийн сургаалийг үйлдэл болгох нэг нь
Аанай л энэ үгсийг уншин суугаад тунгаана уу 

Sunday, October 20, 2013

Үнэн гэж юу вэ? гэсэн асуултын хариу

Үнэн гэж юу вэ?
Үүрдийн энэ хорвоод 
Үрээ тэврэн суух чинь
Үргэлжийн мөнхийн амьдралыг
Үүнээс өөрөөр төсөөлнө үү
Хорвоо дэлхийн үнэн гэж
Хоосон чанарыг хэлнэ үү
Хонгор үрсийн сэвлэгийг
Хойшлуулан илэхийг хэлэх үү
Хатуу хүйтэн хорвоод
Хол ойрыг тунгаан
Холхид одох эрхэмээ
Хойч үед нь дуурсгам уу
Хан тэнгэрийн эрхшээлд
Хаашаа явахаа шийдүүлдэг нь
Хамгийг мэдэгч нэгний
Хайрын илрэл биш үү
Хийсэн үйлийн хариу
Хэлэх үгний хэлцэл
Хан тэнгэрийн зарлиг
Хатуу зөөлний дэнс
Хамаг олны хүсэл
Хаашаа л одохыг хүсснээр нь
Хаалгаа нээгээд л хүлээнэ
Хамгийн эзэн гэх
Хайрыг түгээгч бүхэл
Хангал дээдсүүдийн хэлцэлд
Хааш эргэхийг шийднэ
Харин балчир чиний
Хатуу бүхнийг мэдүүлэх
хамгийн хурдан арга нь
хан тэнгэрийн эздийн
хатуу гарт л оршино до
дэм дэмэндээ
дээс эрчиндээ гээд л ойлгочих