Sunday, April 28, 2024

3 голын Монголчууд

Монголчууд бид 3 үндсэн гол онолтой улс ба үүнийг бид хэдийгээр онол гэж байгаа боловч өвгүд дээдсүүдийн маань туулж хуримтлуулсан алдаа онооноосоо ертөнцийн  зүй тогтолыг ажиглан мэдэж, түүнд зохицон амьдрах арга зүйг цэгцэнд оруулан цаг хугацааны шалгуурт тунаж үлдсэн их мэдлэгийн сан бөгөөд цаашид энэ ёс уламжлалаа хадгалан 3 голын Монголчууд гэгдэх учрыг тайлах ирээдүй хойчдоо үлдээх их эрдэм юм.
Цаг цагаараа байдаггүй мөнхийн хөдөлгөөнд өөрчлөгдөн хувьсах жам ёсыг танин мэдэж тайлж тахисан зүй тогтол , хүмүүн хэмээх ухамсар тээх бодьгалын мөн чанарт байгаа бүхнээ байлгах ухаанд хүмүүний хүсэл хэрхэн зохицож болох хэм хэмжээг болох болохгүйн заагаар тогтоож өгсөн энэхүү  гайхамшигт онолыг бий болгосон гайхамшигт ард түмэн билээ.
Мэдээж ямар 3 гол онол байдаг юм болоо гэж асуугаад цааш ухах юм бол дуусашгүй их ундарга оргилох бөгөөд Уялын онолт ахуйтай, гэрийн онолт тархитай , үнэний онолт жаягтай  гэх үндсэн 3 голоо бариж явдаг босоо голч юм. Өөрөөр хэлбэл ямар ч цаг үед үл алдах энэ голчоо бариж чадах л юм бол Монгол хэмээх төгс оршсоор байх бизээ.
Энгийнээр хэлбэл гэр онол бол бидний хамтын хариуцлага, хамтач сэтгэхүй бөгөөд  
үнэний онолоор харилцаагаа бүтээж, өвгүдийнхээ хүрсэн амжилтыг, олзыг бататгах агуу мэдлэгийн сангаас хүртэх мэдлэгийн тэмүүлэл дээр орон зайгаа дүүргэж хүн хүнийхээ үнэ цэнийг бий болгодог бүл тогтолцоо юм.
Амьдрал гэж юу юм?
Үхэл гэж юу юм? гэсэн 2 асуултын хариуг хүн бүр юу гэж ухаж байгаа бол?
Амьдрал амь зуух 2 ын ялгааг юу гэж тунгааж байгаа бол? Энэ асуултын хариуг олох гээд жаахан тунгаагаад үзээрэй.
Хүний амьдрал урт юм шиг мөртлөө бас их богинохон гэж хөгшчүүл ярьдаг.
Өнөө маргаашийнхаа хоногийн хоолоо олж идээд л бусад эргэн тойронд, хажуу айлд , хамар хашаанд, байр орцонд, хамаатан садангийнд төр улсад чинь  юу болж байгааг тоохгүй амьдрах хир бол?  Ер нь тийм амьдрал байдаг болов уу?
Харин хоногийн хоолоо олчихоод элдэв зүйлд сонирхон хорвоо дэлхийд хэн яаж амьдраад байна, хоногийн хоолноос илүү юу байна? гээд л сурч мэдэхийг өөрийн нэг хэрэгцээ болгоод сурч мэдээд хэрэглэж байгаа зүйл маань хир хор хохиролтой байна? хир ашиг тустай байна гэж тунгаагаад бусад эргэн тойрны хүмүүст, байгаль дэлхийд, төр улсад миний байгаа байдал ямар нэгэн нөлөө байдаг болов уу гээд л сонирхоод амьдарвал хир сонирхолтой бас цаг хугацаа хир хурдан өнгөрөх болоо?
Тэгвэл амь зуух амьдрах 2 ын гол ялгаа хэрэгцээн дээр байгаад байна уу даа? Нэг нь зөвхөн хоол хувцасныхаа хэрэгцээг сонголт болгосон байхад нөгөөх нь танин мэдэх сурах боловсрохыг хэрэгцээ болгосон байх нь. Харин сурч мэдсэн бол тэр мэдлэг бид бүхнийг илүү сайн сайхан бүхэнд тэмүүлэх тэмүүлэл болно. Өнөө эзэн хаан маань 7 хон насандаа Тэмүүчин цол авсан нь энэ бүх тэмүүлэлтэй холбоотой.
Харин мэдсэн сурсан бүхнээ бусдыг хохирооход зориулсан бол харин тэр өөр асуудал руу хөтөлнө. Бусдаас булааж хэрэглэвэл булхай болно, бусдын гараар олзыг булайлган идвээс боулихай болно,бусдад булаалгаваас булай болно гээд өөрөө өөрийхөө өөдгүйн боол бусдын идэш болохгүйн тулд мэдвэлд зохихуйн хэрэгцээ болгохгүй л бол амьдрал ухлээр солигдоно хэмээн сургасан байдаг. Энэ 3 төрлийн боулихай булхай булай гурваасөнөөгийн улс төрчдийн дүр төрх төсөөлөгдөж л байгаа байх цаашлаад бас өөрсөд дээрээ бодоод үзвэл бусдад булайлгаж сурсан булай хүн ч харагдана. Ийм болохгүй тулд өөрчлөлт шинэчлэлтийг хүсвэл өөрөөсөө эхлэн сурч боловсроход тэмүүлэх л болох байх. Сурсан мэдсэн бүхнээ үйлдэл болгон бусдад (Бусад хүмүүст, байгаль дэлхийдээ)гэм учруулахгүйд суралцахад болно болохгүй заагийг өөртөө олж авч мэднэ мэдэхгүйн заагаар өөрсдийгөө хазаарлаж сурах болно.
За ийм л хэрэгцээнд тэмүүлэх бол хөх огторгуйд цомирлогоо дэлгэж хөрст газарт үндэсээ бөхлөнө гэх өвгүдийн үгний цаадахыг ухах биз. 
Нээрээ 3 голын Монголчууд гэж Хэрлэн Онон Туулын голоор нутагладаг болохоор 3 голын Монголчууд гэдэг байсан юм биш үү гэж асуух хүн гарна байх. Тиймээ энэ 3 голын Монгол аймгууд энэ 3 онолоо хариуцаж явсан түүхтэй гэдгийг Алтан аялгуу сударт тэмдэглэж үлдээсэн байдаг шүү.

Wednesday, April 17, 2024

 Төрөөс ямар нэгэн байдлаар үйлчилгээ авдаггүй хүн байдаг болов уу? 

Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ гээд анхан шатны үйлчилгээг бүгд л ямар нэгэн байдлаар авдаг шүү дээ. Харин төрд татвар төлдөггүй хүн байдаг уу? Мэдээж ямар нэгэ албан байгууллагад ажиллаж цалин авж байгаа хүмүүсийн хувьд хүн амын орлогын албан татвараа суутгуулаад эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөөд л явж байгаа. Харин хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс яадаг бол олсон орлого ашгаасаа татвар төлдөг үү? ямар нэг байдлаар тодорхой хэмжээгээр татвар төлдөг л байх. Аж ахуйн нэгжүүдийн хувьд бол үйл ажиллагаа явуулж л байгаа бол татвараа төлөөд л явж байгаа. Харин их үү бага уу , бидний төлсөн татварыг зөв зарцуулж байна уу гэдэг дээр шүүмжлэл зөндөө л гардаг л даа.

Тэгвэл бидний өвүг дээдсүүдийн хувьд татварын бодлого ямар байсан юм гээд Гэрлийн өргөөнөөс гаргасан " Хэтэвчний ном" ыг нээж үзлээ.

Хамгийн аймшигтай хатуу зүйл гэх юм бол зүгээр л хүн болж төрснийхөө төлөө татвар төлдөг улс шүү дээ манай Хамаг Монгол чинь гэжээ.

Чи баян байна уу ? ядуу байна уу? ерөөсөө хамаагүй чи хүн л юм чинь иймэрхүү чадамжтай байх ёстой гэдэг хэмжигдхүүнтэй учраас баянаас баян гээд их татвар авдаггүй, ядуугаас ядуу юм гээд бага татвар авдаггүй учраас тэгш эрх хангагдана.

Тэгэхээр одоогийн хүмүүс бид ийм ядуу амьдарч байхад бас юун татвар вэ? харин ч биднийг улс тэтгэх ёстой гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болоод удаж байна. Энэ бэлэнчлэх сэтгэлгээ улс орныг мөхөөх нэг үндэс гэдгийг хүмүүс ер нь хир ухаж байгаа болоо?

Жил болгон Төрд өгөх 1 төлгийг олох арга нь өөрөө тухайн хүнийг ажил амьдралд шамдуулдаг. Хүний өмнөөс орлон төллөө, төллөө гэхэд ах дүү амраг бүл нь тийм ч удаан тэтгэхгүй тул ажил албатай болохыг шаардан шахснаар иргэнээ хөдөлмөрийн уриалгад оруулж байгаа юм.

Тэгэхээр татвар гэдэг өөрөө нэгж хүний чадамжийн сайжруулах, амьдрал ахуйнаа өөдөн татахад , гэр бүлийн хамтын хариуцлагыг сайжруулахад түлхэц болдог иргэн хүнийхээ үнэ цэнийг бий болгох анхан шатны шахалт гэж ойлгоход болохоор....

Харин төрийн хувьд нэгж иргэн татвараа төлсөөр байхад төрөөс ямар дэмжлэг авах боломжтой вэ гэдэг дээр ямар бодлогууд барьдаг байсан юм бол энэ одоо цагийн төрийн бодлоготой юу нь ижил юу нь өөр болсон юм гэж дэлгэрүүлж унших бол энэ судраас сонирхолтой мэдээлэлүүдийг авч болох бөгөөд одоо болох төрийн сонгуультай холбоотойгоор намуудын мөрийн хөтөлбөрийн мөн чанарыг шүүхэд дэм болох байх