Tuesday, December 19, 2017

Хувь хүний хөгжил

Орчин үеийн бизнесийн удирдлагын сургалтуудын хандлагууд хувь хүний хөгжил, харилцааны ур чадвар дээр тулгуурлан хөгжих болсныг анзаарсан биз. Байгууллагууд урд нь төгссөн сургуулийн диплом , сурсан гадаад хэлийг чухалчилдаг байсан бол одоо энэ бүхний хажуугаар хир зөв хүмүүжил төлөвшилтэй, хир бусадтай багаар ажиллах чадвартай юм, хир сурч боловсрох тэмүүлэлтэй юм бэ  гэдэгт илүү оноо өгөх болжээ. Хүний нөөцийн менежер найзтайгаа хөөрөлдөж байхад тэрээр ажлыг бол бид сургаад авчихаж болно гол нь тухай хүний хүмүүжил төлөвшил, сурч мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэл их чухал даа гэж  ярьж байсан юм. Өвгүдийн сургааль ч мөн хүмүүний хүсэл хэмээгч нь юу байдаг юм, түүн дээр түшиглэн хэрхэн зөв хүн болж төлөвших юм, хэрхэн эрүүл мэнддээ анхаарах ёстой юм , эрүүл байхын тулд ямар дадал хэвшилтэй болох ёстой юм, хэрхэн өөдрөг сайн сайхан тэмүүлсэн гэгээлэг сэтгэл санаатай байх юм гэдгээс авхуулаад хэрхэхийг зааж сургасан байдаг.
Хувь хүний хөгжилд хэрхэн өөртөө зөв дадал зуршлыг төлөвшүүлэх нь чухал байдаг бөгөөд үүнд Монгол домчийн судрууд дээр байдаг мэдлэгүүд  бидэнд их хэрэг болох болно.

Хүн төрөлхтөний хүсэл үндсэн 9 зүйлд багцлагддаг талаар бүгд уншицгаасан байх. Үүнд
1. Эд баялаг нь элбэг дэлбэг байхын хүсэл
2.  Энэхэн бие элгэн садан нь эрүүл саруул байхын хүслэн
3. Энгүй олонтойгоо эвтэй найртай харилцан ойлголцох хүсэл
4. Танин мэдэхүйд тэмүүлэх хүсэл
5. Хайрлан дурлаж хамтран амьдрахын хүсэл
6. Үр хүүхэдтэй болохын хүсэл
7. Эзэн эрхтэй болохын хүсэл
8.Амар амарлангуйн хүсэл
9. Мөнх оршихуйн  хүсэл

Эдгээр  хүслүүд нь өөрөө хувь хүний хөгжилд эрүүл мэндийн талаас нь зөв эрүүл хооллолт, зохист хүнс, зохист хөлдөлгөөн , зохист амралт зэрэг үзүүлэлтүүдээр хүмүүний махан бодийн төдийгүй сэтгэл биеийн  ажлын чадамжид нөлөөлдөг бол  харилцааны болон танин мэдэхүйн хүсэл нь карьераа өсгөх харилцааны ур чадвар, манлайлах ур чадвар, идэвхи санаачлагатай байдал, багаар ажиллах чадвар , ажлын зохион байгуулалт  зэрэг чадамжуудаа сайжруулахад түлхэц болдог ба өвгүдийн сургааль номнол болон Алтан сударт заасан 35 эрдмийг эзэмшснээр өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг бий болгодог байх юм. Хүний эдгээр хүслүүдийг зохицуулах эдгээр 35 эрдмийг хэрхэн эзэмшсэн  тухайгаа  МТТТ судрын 2-р бөлөгт өөрийн туулсан бүхнээрээ жишиглэн бичсэн Эзэн хааны туршлага орчин цагийн хэлбэрт оруулан ойлгох юм бол дээр дурьдсан ур чадваруудыг эзэмшихэд та бидэнд үнэт өв болох нь байна  шүү дээ. Харин энэ үнэт өвөө тосон авч,  хөх толбот хэмээх эх дэлхийн хүйн хамгаалагч байх том зорилготойгоо холбож чадах юм бол эх болсон газар шороо, байгаль дэлхийдээ хоргүйгээр зохицон амьдрах ухаанаар жигүүрлэх бизээ. МТТТ судар нийт 550 дэстэйгээр та бидний гар дээр ирсэн нь дэс болгон нь аливаа бүхний цаад  учиг шалтгаануудыг тодруулан жишиглэсэн түлхүүрүүд мэт бөгөөд тэрхүү түлхүүрүүдээр нээгдэх хаалганы цаана гарч чадах юм бол амьдралын мөн чанарыг ухан, хэзээ ч алдаж болохооргүй гол зүйлээ бат атгах бизээ. Өвөг дээдэс нь эрдмээ хурааж, үр хойчдоо өвлүүлэн үлдээдэг Алтан ураг гээч нь цусандаа биш УХААН-даа байдаг гэж Хас төрийг бадраах сударт өвгүд айлдсан байдгийг санаж хүн бүр өөрөө өөрсдийнхөө чадамжийг хөглөж ,  Хөх толбот хэмээх эх дэлхийн амийг сахигчийнхаа зорилго дор  нэгдэж чадах аваас шуналын хүслээ дарж , хийх үйлэндээ шамдан сэхээрэх биз ээ.


Sunday, December 10, 2017

3-22

Хүслийн жигүүрээ дэлгэн хөөрөхөд
Хөнгөн бие агаарт хөвсөлзөж
Хүрэх алсаа тодлон байхуйд
Хүмүний орчил тэртээд үлдэж
Хүүрнэх үлгэрийн аясыг олж
Хөвчрөх хуурны чавхдас адил
Хөг аялгуу нийлэн урсана
Хөлөл юундаа бат зогсож
Хийх үйлийг учгийг хөөж
Хийрхүү их зангаа татаж
Эгэл нэгэн байхын учигт
Эргэх хорвоо хөрвөдөгийг ойлгоно
Үлдэц бүхний урыг гарган
Үлдээх араа бөхлөн байхуйд
Үүрдийн олзоо танин байхуйд
Үүх түүх өөрөө урганам
Ургацаа хураах хөлөл дээр
Уужим ухаан тэгширэн
Ухааны саруулд сэтгэл уужирч
Өнө мөнхийн түүх үргэлжилнэ
Ай хөөрхий амьдрал мину
Аз хийморийн хөлөл мину
Ахин дахин ирэх заяаг
Алгаа дэлгэн тосон авна уу
Чин Чу Хажир үнэний
Чимэг болох уран үгс
Сэтгэл дотор шуурга тавин
Чимээгүй урсан гарах нь энэ



Friday, December 8, 2017

Үйлдэн байж тань

Үг авахгүй , үгний цаадахыг ухахгүй үед өвгүд " Үйлдэн байж тань" гэж айлдах учгийг бодоод байх нь ээ хүн бүрт л өөрсдийн туулж байж ойлгож ухдаг юм бас байдаг бололтой. БууЭрЭл маань жилийн газрыг сараар, сарын газрыг хоногоор, хоногийн газрыг цагаар товчлох нь онол гэж хэлэхэд юун үлгэрийн хэллэг вэ гээд л гайхаж билээ. Өвгүд мэдээж өөрсдийн туулсан бүхнээ нэгтгээд түүнийгээ бидэнд онол болгон үлдээгээд энэ бүхнийг ухаж тунгаан амьдралдаа буулга гэсэн биз. Гэвч тэдний туулсан бүхнийг ухах ухааны цараа тэлээгүй үед алдсан ч оносон ч өөрсдийн оролдлого үнэхээр тархины цараа тэлэх бололтой дог шүү. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг тэр биз. Харин тэр туршлага бол миний гаргасан мөр. Алдсан алдаа минь үр хүүхдүүдэд бас өөрт минь багшлах багш болно. Тэгээд л энийгээ дараа дараагийнхаа хүмүүст би тэгж алдсан шүү битгий тэгээрэй гээд л хэлдэг шиг бууЭрЭл-ууд ч бас тэгээд л үглэдэг байх нь дээ. Ингэж л өнөө мөнхийн босоо хэлхээ үргэлжилдэг биз. Ийн тунгаан суухад сэтгэлд буусан шүлгийн мөрийг толилуулмуй : 
Оршсон үнэн оршихуйг бөхөлж
Он цагийн мөнхийн хэлхээ бүрднэм
Онож үйлдэхүйн ончийг тааруулах л гэж
Орчлон бүхэлдээ намайг тойрон эргэлдэв үү
Тэртээд алсрах тэргэл саран
Тэнүүн сэтгэлийн учгийг хааш хөтөлнөм
Тэмтэрч туулсан амьдралд хөл нийлүүлэн
Тэнгэрлэг аялгууг зүрхэнд минь уянгалуулна уу
Зүрхэнд уянгалсан тэр л аялгуу
Зүүд нойрноос минь сэрээн
Тэртээд нүргэлэх хүлгийн төвөргөөнд хүч нэмэх л гэж
Тэр л шөнө аргамаг хүлэг минь уяан дээрээ үүрсэв үү

Thursday, December 7, 2017

Бяцхан дөл

Өглөө ажилдаа гарахын өмнө наранд сууж хэсэг бясалгав. Нарны эрчмийг биедээн шингээж дулаан илчийг нь мэдрэхэд таатай сайхан байлаа. Гэвч хотын утааны цаанаас бүүдийх нарны туяаг хараад цэвэр байгальд ингээд суусан бол илүү сайхан байхыг харамсан бодов.
Наран ээжийн элч гэрлийн доор хэдхэн минут ээн суухуй дор бодолд харвах ухаарлыг мартчихалгүй нэг биччих гээд л тунгаан сууна. Наран эжий  биднийг хэнийг ч ялгалгүй гэрэл дулаанаараа гийгүүлдэгтэй адил бид ч бас нарны өчүүхэн цацраг болж түнэр харанхуйд төөрөлдөх олныг чиглүүлэх гэж өвгүдийн буулгасан мэдвэл зохихуйн судруудаас өөр өөрийн хэмжээндээ ухсан тунгаасан болгоноороо ийнхүү бяцхан ч гэсэн эргэцүүлэлүүдийг бичин суух мэт. Энэ л бяцхан эргэцүүллүүдээс маань хэн нэгэн өөрийн оюун бодлыг тэлж, буруутган шүүмжилсэн ч тэр нэгэн бяцхан дөлийг нь олоод л харчих л юм бол гэрэлд гэгээнд өөрийн эрхгүй татагдах бизээ. Татагдсан тэр бяцхан дөлүүд гал болон бадарч төөрөгдлийн өтгөн манан,  замхрах цаг удамгүй бизээ.

Наран эхээс эрчмийг хурааж
Арга ухааныг олж
Чин үнэнд зохицон амьдарч
Саран эхээс билэг ухааныг олж
Суу залийг цогцлоон байж
Сүүн эрчмээс махан биеийн амийг сэрээж
Мэдвэл зохихуйг мэдснээр
Өөрийн сүнсний оюун бодлыг тэлж
Өөрийн сүнсний эрчмийг эрчимжүүлж
Зориг хүч, хайр энэрэл
Цог заль дүүрэнд нь хувилан байж
Оюун бодлын ертөнцөд
Арга билгийг хослуулан байж
Ухамсар юуг суулган байж
Зөн билгээ даган байж
Зүрх сэтгэлээ чагнан байж
Өвгүдийн олсон амжилтанд
Суралцан байж
Энэ бие тархи ухамсраа
Энэ сүнсээ ухаажуулан бойжуулахыг
ХАС ТӨРИЙГ БАДРААХ СУДАРТ айлдсан байдаг билээ.



Monday, December 4, 2017

Тоо ба чанар 3

Нэгэн БууЭрЭл " Хүчтэй байна гэдэг бусдаас илүү байхын шинж чанар биш юм шүү дээ. Хүчтэй байна гэдэг бусадтай эвлэн суух мөр юм шүү дээ" гэж айлдаж билээ. МТТТ судар дээр бас " Эвийг хичээнэ гэдэг чинь
         Энэхэн биенээс чинь эхтэй.
         Эвлэрч сууна гэдэг чинь мөрөөн түшихээс л эхтэй
         Буруу нэгэн байвал худал хэлснийг хэлвээс нэг тус
         Харин заримдаа тэвчих нь тус болно
         Ухаарал болбоос урд хойноо орж ирдгийг
         Уужим сэтгэлээр тандаж миний үрс
         Танхил зангаа дараад ажаарай " гэсэн байдаг.
Бусадтай эвлэн суух мөр гэхээр нь баримжаагаар эвтэй найртай байхыг л хэлсэн юм байна гэж бодсон боловч мөр гэдэг үг эрхгүй анхаарлыг маань татсан юм. Ганц хүний мөр биш эвлэн суух мөр гэж байдаг... Суугаа хүнд юуны мөр байх суудлын мөр л байна биз дээ . Гэтэл МТТТ судрын энэ шүлэгт эвлэн сууж мөрөөн түших гэсэн үг байх юм. Тэгвэл энэ чинь мөр мөрөө түших буюу дэм дэмэндээ гэсэн үг гараад ирэх шив дээ.
Бид эв эе гэдэг үгний цаад мөн чанарыг ухахын тулд өөрийнхөө дотор луу өнгийж сурах хэрэгтэй юм шиг. Ямар ч хүн алдаатай оноотой л байдаг. Алдсан бол дараа нэгэн өдөр алдаагаа ухах өдөр ч бас л байдаг. Гэтэл бид бусдын алдаанд хатуурхах мөртлөө өөрийн алдааг өмөөрдөг шүү дээ. Хөвсгөлд явж байхад өргөөний нэг БууЭрЭл намайг чи бусдын зовлонг өөрийнх шигээ сэтгэсэнгүй гэхэд би дотроо ундууцан яахаараа өөрийнхөө асуудлыг яая гэж байж бусдын зовлонг бас сэтгэх ёстой юм гээд л өөр өөрийнхөө алдаа оноог алдаж, онож байж олж таниад зовлонгоо гэтэлгэх аргаа олох хэрэгтэй юм биш үү гэж бодож билээ. Их л хөнгөхөн бодож байсан бололтой. Бусдын зовлонг даа гэсэн биш өөрт чинь тохиосон бол яах вэ гэдэг дээр өөриймсөж бод л гэсэн санаа байсан ба үүнээс л чухам мөр мөрөө түших эв эе гээч эхэлдэг бизээ.  Тиймээ бидний өвүг дээдсүүд зөөлөн сэтгэл , дайчин чанараар агуу улсын бүтээсэн гэдэг.   Мөр мөрөө түших гээд бодсон чинь Эзэн хаан олон цэрэгтэй харин цөөхөн хэдэн ( 9 өрлөг, 4 хатан гэх мэт  ) түшигтэй ( мөр мөрөө түшсэн гэдэг утгаар нь ) байсан гэж уншиж байсан санаанд буучихлаа. Эзэн хааны аравт ингэж бие биеэ түших мөртэй байсантай адил эгэл нэг аравт ч бас бие биеэ түших мөртэй байж Их Монгол улсыг байгуулаа байлгүй дээ.
Түших түших мөрөө олж
Төвөг бүхнээ өөриймсөж засч
Төрсөн заяагаа өөд нь өргөх
Түмний үйлс дэлгэрэх болтугай

Зовлон гэж юу юм бэ?

Эзэн Дээдэс нэлээн хэдэн жилийн өмнө Би-гээ ухаар гээд өөр өөрсдийнхөө муу бүхнийг тоочин бич гэж байж билээ.  Гэрлийн өргөөний олон энгийн гишүүд өдөр тутамд тохиолдсон өөрийнхөө муу зан чанарыг өдөр өдөрт нь бичиж байсан санагдаж байна. Үүнийг хийлгэж яах гэж байгаа юм бол доо гээд л дотроо гайхаж байсан сан. Гэтэл аливаа муу зан авир , муу бодол, түүнээс үүдсэн муу үйлдэлийн шалтаг шалтгаан нь юу юм болоо гэсэн дүгнэлтийг өөрөө өөрсдөөр маань таниулах гэсэн санаа байсан байх нь. Анзаараад байхад хүмүүс тэр бүр өөрийгөө шүүмжлүүлэх дургүй ямарваа нэгэн байдлаар биеэ өмөөрч байдаг шиг санагддаг. Мэдээж тийм биш, ухаалаг, оюунлаг, гэгээрсэн төгс хүн байна л даа  . Гэвч өөрийгөө анзаарах тэр мөчид ямар ч тохиоолдолд өөрийгөө ямар нэгэн байдлаар өмөөрөх сэтгэл үргэлж л давамгайлаад байх шиг санагддаг. Тэгээд л л ямар ч хамаагүй аргаар өөрийнхөө зөвийг баталмаар санагдаад түүнээсээ үүдээд худлаа зүйлийг ч зохиогоод хэлчихдэг тал бид бүхэнд байдаг шүү дээ.
Шалтгаан хэмээгч нь урьдах болзол, өрнөх нөхцөл, үр дүн 3 аас сийлэгддэг байх нь.
Жишээ нь дээр тайлбарлавал ойлгомжтой байж магад.
Би нэг хүнээс мөнгө зээлээд авчихжээ гэж бодъё. Мэдээж маш их яаралтай мөнгөний хэрэг болсон болохоор дараа нь буцааж өгөх хугацааны болзолоо ч сайн тооцолгүй зээлсэн хүнийхээ боломжинд нь тааруулаад ам гараад авчихсан гэж бодъё. Хаяа байдаг л тохиолдол шүү дээ. Гэвч хэлсэн хугацаа өнгөрөхөд амалснаа биелүүлж чадахгүй боловч гуравдагч хүнд өөрийгөө өмөөрөх үг сийлэн хүргэж олон олон өөрийнхөө алдааг залруулан ярьсаар нэг худлаа хэлсэн давтамж олон олон үржиж бугшмалууд үүсэх жишээтэй. Өөрийнхөө алдааг далдлан нууцлах энэ санаа хүмүүний түүхэн дэх олон олон аймшигт үйл явдлуудыг өрнүүлсэн нь илд далдтай давтагдснаас үүдэлтэй. Засаж залруулаагүй холбоо үрсэд удамшина. Харин удам нь түүнийг засаж залруулах үүрэг хүлээсэн ч үүргээ ухамсарлаагүй нь дахин өвлүүлнэ. Энэ нь хүний тархины эд эсийг гэмтээн өнөөг хүртэл үргэлжилж 550 сүнс, 550 жатга, 550 амь болон мөнхрөв хэмээн МТТТ судрын 1160 х бичжээ.Тэгээд өөрийнхөө алдааг өмөөрөх шалтгааны үүсэл  доорхи 7 байдаг талаар бичсэн байдаг :
1. Сувдаг
2. Тачаал 
3. Аархал
4. Мунхаг
5.Атаархал
6.Шунал
7.Хонзон
Уншаад байсан чинь энэ 7 гоос л өнөө яриад байдаг 550 бугшмал чинь үүсдэг болж таарах юм. АС хүчирхэг 550 шалтгааныг үртэй хүний 9 хүслээр тохинуулах 35 эрдэм гэж бичсэн байдаг даа. 550 бугшмал 550 шалтгаан гэж нэг юм уу? гэж асуух гэж байна уу? Тиймээ би яг ингэж бодоод л сууж байна. 

550 бугшмал шалтгаан нь 49 муу үр дүнтэй. Энэ 49 үр дүн нь 16 нийтээр үйлдэх гэм буюу нииГэмийг үүсгэдэг. Энэ 49 ийг монгол түмэн Зовлон хэмээн нэрийдэж сэтгэлийн шаналалд тооцдог. Хязгааргүй зовлон ч биш хязгааргүй жаргал ч биш. Бүх зүйл өөрийн гэсэн орон зайтай . Энэ нь зөвхөн махан бие, сүнсэн бие хамтад байхад хамаарах зүйл юм.  Өөрөөр хэлбэл амьд байхад гэсэн үг байх нь.  Махан биений өвчлөхүйн 6 зовлон, сүнсэн биений 27 зовлон, сэтгэл биений 16 зовлон байна. Сэтгэлийн 16 зовлон 16 гэмт нийгэмийг үүсгэдэг. Үхсний дараах 49 хоног гэж тоолдог. Энэ нь эл 49 зовлонгоос ангижрахыг хэлж байгаа юм. 
Эс чадвал бугшиж хар сүнс болно хэмээжээ. ЗА энэ бүхнээс ургуулан бодох юм бол өнөө л аймшгийн кинон дээр гараад байдаг хар муу сүнс гээч нь бидний дотор л байдаг өөрийнхөө алдааг өмөөрөх сэтгэлээс эхтэй байх нь.
Нэг удаа хэдэн найзуудтайгаа маргалдаад сэтгэл таагүй зовлонтой  байх үед  БууЭрЭл маань ийнхүү өгүүлж билээ.

Түйтгэр зовлонгийн эх нь хүмүүний сэтгэл ажгуу. Сэтгэлээ таниж дийлсэн бол зовлонгийн шалтгааныг таниж дийлнэ. Шалтгааныг таниж мэдсэн бол түүнийг зохицуулах ухааныг олно. 
Огших их сэтгэл хөрөхдөө
Ондоо ондоо зовлонг үүсгэнэ
Ондоо ондоо байхын учиг
Оргилох эх булгаас хамаарна
Зүрх сэтгэл амар тайвныг олоогүй цагт
Зүйлийн цэцэгсийг ч гундуулан харж
Зөв буруугийн өтгөн мананд
Зүг чигээ алдах үе байдаг
Алдана гэдэг онохын эх
Анзаарч нэг тунгаахад л учиг байдаг
Тунаж үлдэх бүхэн чинь
Төгөлдөр их ухааны ундарга
Энэ л ундаргаас ухамсар дэлбээлж
Өр зүрхнээс энэрэл түгж
Өөдлөх амьдралын зам тодорч
Үйлдэл болох цаг тохионо
2016.05.18

Өөрийн доторх арвалзаж байдаг алив авир бүхнээ дарахад , алдаа бүхнээ засах арга зааж өгье гээд суу ухааныг тосож авах тун хэмээн Гэрлийн өргөөнөөс эдгээр олон сайхан судруудыг буулгасныг өөр өөрийн амьдрал дээр ухаан бүхнээ хурцлан тунгаан буулгаж авах бизээ.

Monday, November 20, 2017

Бие бялдарын зөв хөгжил гэж юу вэ?



Үрэн хүмүнжүүлэх судар уншиж байгаад " Монгол түмэн шөрмөсийг урт хялгаслаг, бөх байлгахыг эрхэмлэж, хөөнгө булчингийн хэмжээг бага байлгахыг чухалчилдаг." гэсэн өгүүлбэртэй таарлаа. Би ч бас дотроо гайхан боддог байсан л даа. Дээр үеийн бөхчүүдийн зураг , эртний бичлэгүүдийг харахад их л  туранхай мөртлөө шөрмөслөг бөхчүүд харагддаг байсан болохоор сонин юмаа одоо яагаад бөхчүүд маань ийм байдаггүй юм бол доо гэж. Хоол унднаасаа болдог юм болов уу гээд л.... Яс бэхжүүлэх нь хүнс гарвалтай, зөв тэгш бие хаатай болъё гэвэл идэш ууш, хөдөлгөөн тэнцэх ёстой.  Хүч нь булчингаас хамаатай, булчин хүч гаргахын тулд жигд эрэмбэлэгдсэн байж сая хүчийг гаргадаг. Мушгираа булчинтай , ясны хазгай хөгжилтэй хүн бие тэгш хүнийг яавч гүйцэхгүй. Нөгөөтэйгүүр уян байдал, булчин холбогдох байдал нь хөдөлгөөний эв, тэсвэрийг буй болгодог. Өнөө цагийн тамирчдын шөрмөс их тасардаг. Хүүхдүүд ч бас сагсан бөмбөг гэх мэт спорт тоглоомын үед хүүхдүүдийн булчин хэт хөөж , уян бус болсноор багахан эвсэлгүй хөдөлснөөр шөрмөс тасрах, бие эрхтнээ гэмтээх нь түгээмэл бэрхшээл болсон. Тэгэхээр үүний алдаа 3 насанд буюу шөрмөс тогтож хялгасжиж байгаа үед эцэг эх өсгөлтийн алдаа гаргаснаас болж цааш замын хохирлыг үүтгэж байна. Булчин зөвхөн даац учраас  хүний даах ёстой хэмжээнд л хөглөгдөх ёстой. Хөөн томорсон ч дахин дахин шинээр солигдох учраас 3 сараас 3 жил булчин хадгалагдаад эргэж агшдаг.  Гэтэл шөрмөс бол 30 жилд өөрийн чадамжийг хадгалан, даацын чадамжаараа үргэлж өсөн солигддог ялгаатай. Булчин дотроо цустай байдаг учраас ойр ойрхон тасарч дахиад нөхөн ургадаг. Үүнийг булгаралт гэнэ шүү дээ гээд , булчин цусан нэхлэгээ хэр ихээр цуглуулах тусам булчингийн бүдүүн уут үүсэж, овгор булчингууд гарч ирдэг. Үүнийг хэдий насанд ч бий болгох боломжтой. 
Гэтэл 30 жилд бүрэн солигддог, дотроо цусан хүүдийгүй хялгасан хөвчин бүтэц шөрмөс маань 3 насанд л зөв төлөвшихгүй бол хатангиршин бойжиж, хожуу үеийн уян байдлыг олоход бэрх болдог хэмээсэн байсан . 
Монголчууд мал ахуй дээрээ биеийн зөв хөгжлийг хөгжүүлж ирсэн бол одоо цагт ихэнх маань тийм ахуйгаасаа холдсон болохоор ерөнхий онолын үндсийг нь ухаж ойлгох хэрэгтэй юм шиг.

Сэтгэлийн хөгийг тааруулах, булчингийн далайц, үений хөдөлгөөнийг дэмжих, шөрмөсний суналтыг нэмэгдүүлэх, шөрмөсний байдлыг тэгшлэх бүгд нийлж байж тухайн хүмүний яс булчин хөглөх гэдэг сургалт болдог. Харин энэ сургалтыг агуулсан нэгэн агуу зүйл бол бие биелгээ юм байна. Аялгуунд сэтгэлээ дагуулж хийхээр өнөө булчин задарч, хэврэг булчин шөрмөс арилж байхад, сэтгэлийн хөгөөрөө тамиртай байгаад байдаг.  Биеийн чадамжаас хэтэрсэн үйлэнд сэтгэлийн хөгөөр алхдаг. Иймээс хүүхдийн биеийн зөв хөгжил, цаашид ямар ч спортоор хичээллэх зөв бие бялдарыг хөгжүүлэх үндэс бидний уламжлалт ардын урлагт нуугдаастай байгаа гэдгийг эрдэмтэн , эмч , багш, эцэг эхчүүд маань  санаа аван судалбал ирээдүйн тамирчид болон хүүхдүүдэд маань их л дэмтэй байх нь гарцаагүй.

Sunday, October 22, 2017

Бид андуураад байна уу даа?

Бид андуураад байна уу даа?

Юуг андуурсан гэж вэ? гээд л бүгд л дотроо бодож байгаа байх. Бүүр андуу бодоогүй  нэгэн ч бас үүнийг уншиж байгаа байх гэж найднам.
МТТТ судар дээр олон үлгэрүүд байдаг даа.
Бас Алтан судар дээр ч Түмэн настай үлгэр гэж байдаг.
Нэг толгойт олон сүүлт могойн үлгэр
Нэг толгойтой олон могойн үлгэр
Нэрийг нь халит уншвал адилхан ч юм шиг харин уншаад үзвэл өөр л дөө.
Гэхдээ л бид андуурсаар л байна. Бидний итгэл үргэлж л хэн нэгэн ЧИНГИС хаан гарч ирээд улс орныг минь зөв зүгт хөтөлнө гэдэгт төвлөрдөг . Цаг нь болохоор жам ёсоор энэ хүн гарч ирнэ гэж найддаг боловч өөрсдийнхөө тухай мартаж орхиод өнөө мундаг нэгэнд даатгаад л эхэлдэг. Энэ бүхэн биднийг  нэг толгойт олон могойн үлгэр лүү хөтөлнө .
Харин бид яаж хөл болох вэ гэдгээ дандаа мартчихдаг. ЧИНГИС ухаантан гарч ирэхэд бид түүний бат хүчтэй хөл болох ёстой. Бүгд өөр өөрийнхөө чаддаг чаддагаа, дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг үнэнгээр хөгөө, хөлөө  нийлүүлж чадвал хэрэгтэй үед, хэрэгтэй цагт нь загатнуулж чадах өөртөө итгэлтэй хөл болох юм даа.

Нэг толгойтой олон могойн үлгэр

Олон хар могой байж гэнээ. Олон хар могойн дотор нэгэн цагаан могой байж гэнэ. Тэр нь хатан могой. Бүх л хар могойнууд би ч сайн , чи ч сайн гээд цагаан могойд шилмэлээ үзүүлэх гэж хичээж гэнэ. Тэгэхэд нь цагаан могой өөдөөс нь " Бултаараа хар юм чинь намайг дагаад явж бай" гэж гэнэ. Тэгээд яваад л байж яваад л байж. Хар могойнууд хойноос нь хашгирч гэнэ. Хөөе цагаан могой, цагаан могой, бид чамайг хэзээ гүйцэх юм бэ? гэхэд " Бүгд цагаан болсон цагт намайг гүйцнэ ээ " гэж гэнэ. Яваад л байж яваад л байж гэнэ. Гэтэл хойд талаа хартал ганц хар могой үлдэж гэнэ. Тэгээд цагаан могой " Хүүе бусад хар могой чинь хаачив" гэсэнд арьс нь зулгараад үхчихсэн гэж гэнээ.

Нэг толгойт олон сүүлт могойн үлгэр

Нэгэн толгойтой, олон сүүлтэй могой байж гэнэ. Тэр нь бусад олон могойноос хурдтай , хүчтэйгээрээ хайхам юм гэнэ. Өндөр уул руу гарсан ч бусад могойноосоо түрүүлээд атаархал аархлыг их л  хөглөж гэнэ. Чингээд нэг өдөр хорон санаатай нэг хар могой ирээд " Хойд уул руу явбал морин толгойн чинээ молор эрдэнэ байна. Очоод аваач та " гэхэд " Жа тэгье " гээд олон сүүлтэй могой шур хийтэл явж гэнэ. Гэтэл нэг сүүл нь хорголоод загатнаж гэнэ. Хүүе гээд тогтож сүүлээ хараад эргээд замаа хартал урд талд нь хавцал байж гэнэ.  " Ай сүүл чи ухаантай байнаа. Урдах замаа харсаар би унах шахсан байна шүү . Чамайг загатнаад маажаагүй бол энэ хавцал руу үсрэх байж шүү " хэмээн уртаар ихээр санаа алдаад бодож гэнэ. Ай би үхэлд ойртох нь байна шүү. Хөдөлгөөнөө удаашруулъя гээд алгуур тайван алхдаг болжээ.
Толгой хаашаа явахыг мэддэг, сүүл түлхэхийг мэддэг.

Ууг нь бол бас нэг могойн үлгэр бий л дээ. 2 толгойт могой. Замаар явж байгаад тэрэг ирж явахыг хараад 2 тийшээ зүтгэж байгаад дайруулж үхдэг.

Тосох ухааны цараагаа тэлэхүй

Яаж гэдэг асуултын хариуг олоосой хэмээн буулгасан судруудыг тосох ухааны цараа хир байгаа болоо?
МТТТ судар дээр Хүмүүний ухааныг тавд хуваанам. Үүнд :
1. Бойжих ухаан буюу Биеийн ухаан. Амьсгалах, идэх , Амрах 3 тулгуур үзэлтэй, 9 шатны суурь ухаан. Энэ нь биеийг хэрхэн бойжуулж, зөв өсгөж, зөв үржүүлж, зөв үхүүлэх .
2.Боловсрох ухаан буюу 35 эрдэм. Нэгэн бие болсон бол нийХэмийн харилцаанд орно. Эцэг эх, ах дүү, анд. НийХэмд хэмтэй байх нэг махан бие "Бие" болж байгаа юм. Үүн дээр гэдсээ цатгах, ахуйгаа төвшитгөх, ар гэр болох, анд болох .
3. Суу ухаан буюу 73 суу ухаан нь хүний эрх мэдлийн ноён нуруу болдог ухаан юм. Салбар салбартаа, чиг чигтээ ноён нуруу болно. Үүгээр төрдөө ний ХЭмдээ хэмтэй байна уу гэдгийг мэднэ.
4. Оо Суу ухаан нь энэ байр суурь, эрх мэдэл, олсон бүхнээ хадгалах, хамгаалах, олж авах аргууд. Арга талыг олох 99 арга
5. Төрийг төвшитгөх их дөрвөн ухаан . Биеэ засаад гэрээ засаад төрөө засах ухаан орж ирж байна даа.
Хүмүүн юутай ч өөрийн биеийг эрүүл байлгах талаар бодож эхлээд бодсныгоо хэрэгжүүлээд эхлэхээр аяндаа л эргэн тойрныхонтойгоо энэ талаараа санал бодлоо хуваалцаад л эхлэнэ. Нүүр хуудсаар дүүрэн эрүүл мэндийн зөвөлгөөнүүд байх боловч тэдэн дотроос яг хэн нь өөрийн бие дээр туршаад үр дүнгийг нь үзээд бусадтайгаа хуваалцаж байгааг мэдэхийн аргагүй л дээ. Миний мэдэхийн Гэрлийн өргөөний маань нэг гишүүн Галт удган өргөөнөөс гаргасан судрууд болон өөрийн амьдралын явцад олж хуримтлуулсан туршлага бүхэн дээрээ тулгуурласан " Аз жаргалын амин дэм " гэдэг номыг гаргаснаа надад нэгийг бэлэглэсэн юм. Энэ номыг уншаад түүний бариа заслыг хэрхэн сурч хэрхэн үр дүнгийг нь үзэх хүртлээ яаж хичээнгүй уйгагүйгээр хөдөлмөрлөж , туршлага хуримтлуулж түүнийхээ үр шимийг бусдад хүртээж байгаа амьд ном байв. Энэ жишээн дээрээс л харахад нэгэнт бусдын төлөө мэдсэн сурснаа хэрэглээд эхэлсэн бол харилцааны ухаанд суралцах нь дамжиггүй мэт. Мэдээж их л олон янзын хүмүүстэй тулгарна л даа. Үүнд мэдээж өргөл барьцнаас болж асуудлууд үүсдэг талаар бусдын хэлэлцэхийг сонсож л байлаа. Тэгээд маш хатуу ч гэмээр нэг монгол зарчмын талаар уншсан маань санаанд орж ирсэн л дээ. МТТТ судрын 1370 х Үүнд: өвчтэй гээд эмнүүлэх ямар ч учиг байхгүй. Гамгүй эдэлсэн биенийхээ гайг бусдад үүрүүлэх тэр хэн юм. Энэ бол монгол ухаан. Гамгүй эдэлсэн биенийхээ гайг бусдад үүрүүлэх нь цээрлэх учигтай нэг учиг гэж бичжээ. Тэгээд нэгийг аврахад нөгөө нь хохирох ёсгүй. Иймийн тулд тан барих цэцэг түүх юм бол үрийг нь албаар үлдээдэг. Хувцас хуяг хийж өмсье гээд ан авласан ч үр төлийг нь арчилж байх ёстой. Идэж уухад ч хамаарна. Үүнтэй нэгэн адил бусдаар өвчин зовлон бусад үйлийн үрийнхээ ачааг хөнгөлүүлэх гэж байгаа л бол өргөл барьцан дээр хэл ам хийхгүй нь дээр юм шиг санагдсан. Мэдээж олон зальтай овтой мэхтэй хүмүүс бусдын зовлон дээр тоглож мөнгө төгрөг олдог ч гэсэн тэр бүх үйлийнхээ үрийг бас л тэр хүн, түүний үр хүүхэд үүрэх тул бусдаас тусламж авсан л бол өгөө авааг нь тэнцүүлж байх жаягийг мартамгүй мэт санагдсан.
За ингээд өөр өөрсдийнхөө аливаа үйлд мэргэшээд гаршаад ирсэн бол салбар салбартаа өөр өөрсдийн мэдлэг чадлаар товойн дэм дэмэндээ дээс эрчиндээ зарчмаар төрийн зохион байгуулалтанд орж эхлэх нь дээ. Энд мэдээж бусдын төлөө гэсэн нийтийн төлөө бүгдийг хэрхэн хэмтэй байлгаж бие биеэндээ үнэ цэнэтэй байх жаягийг тогтоох нийтээрээ хэмтэй байх төрийн зохион байгуулалт буюу АС ын хэллэгээр хэм чу үсэн хэмээх одоогийнхоор татварын бодлого гэж ойлгож болох ч үнэн хэрэгтэй татвар авах бодлого биш хүмүүсээ үнэ цэнэтэй байлгах бодлогын үндсийг ухаж ойлгох юм шиг санагддаг шүү. Энэ мэтээр бага сагаар амьдралтайгаа холбож ухах юм бол ГӨ гарсан судруудаас тосож авах мэдвэл зохихуйг дэлгэж, гол ухааныг нь тайлах бизээ . Түүнээс ийм ч эх сурвалжтай таарахгүй байна, энэ ч улаачилсан улаач нь онцгүй бүдүүлэг гээд л өөрөө өөртөө хаалт хийх юм бол энэ судруудын хайхамшгийг олж авч чадахгүй бизээ. Тосох ухааны сав болгонд л таарсан олз эдгээр судруудад байгаа гэдэг шүү.

Цаазын ялны тухай эргэцүүлэл

Өглөө гэрээс гараад ажил руугаа алхаж явах замдаа бодлоо л доо. Махатма Ганди гуайн номыг авч унших талаар. Тэр хүний амьдралаар хийсэн нэгэн уран сайхны кино үзээд миний толгой маш хүчтэй өвдөж эхэлсэн юм. Яг л энэ бүхнээс нэгэн чухал зүйлийг ухах ёстой  юм шиг санагдаж байж билээ. Тэр хүн хүчирхийлэлийн бус аргаар тэмцлийг хийхийг ард түмэндээ уриалж ард түмнийхээ оюун санааны эцэг нь болж чадсан юм. Гэвч түүнийг амьдрал хүчирхийлэлд өртөж дууссан юм. Өөрийг нь буудсан хүнд "Үйлс тань бүтэг" гэж хэлээд таалал төгссөн энэ хүний шарилыг Энэтхэг ёсоор зандан модны галд шатааж үнсийг нь ганга мөрөнд хийж ёсолсон газарт нь "Үнэн буй" гэсэн бичээстэй гантиг самбар тавьжээ. Түүнийг эцсийн замд нь үдэхэд 2 сая хүн оролцсон гэдэг.  Үүгээр чухам юу хэлэх гээд байгаа юм гэж гайхаж байна уу? Махатма Ганди Монголын түүхийг нэлээн гүнзгий судалсан нэгэн байсан гэдэг.
Аянгат удгүний блогт Эзэн дээдэс ямар учраас онгод болон бууж ирэх болсон , ямар үйлийн үртэй гэдгийг бичсэн байдаг санагдаж байна.
Шинэхэн улаач байх даа  онгодуудтайгаа ярьсан нэг яриа маань санаанд оров. 13 р зуунд түүнээс ч бүүр эрт  амар байж дээ . Болохгүй бүтэхгүй байгааг нь та нар цавчиад л алчихдаг. Одоогийн хууль цаазаар хүн алж болохгүй болохоор гэгээрэлд хөтлөх аймаар хэцүү үйл бидэнд ирсэн юм биш үү гээд л маргаж байж билээ.
Үнэхээр хүний амийг сүйтгэгч, хүүхэд хүчирхийлэгч нарын амийг тасдан цаазаар авах ялыг сэргээх нь бидний зөв үйл мөн үү? гэсэн асуулт толгойд минь эргэлдсээр ....    Бөө ухаанаар бодох юм бол тэр хүний амийг таслалаа гэхэд тэр хүний оршуулах зан үйл зөв хийгдэж эрлэгийн дэнсэнд очиод тамд очиж өөрийн хийсэн үйлийнхээ горыг өөрөө мэдрэн байж тэр сүнсний муу муухай мэдээлэл шинэчлэгдэн дараагийн төрөлд шилжих байх,  бас хэрэв тэр нүгэлтэн үр хүүхэдтэй бол түүний үр хүүхэд хэдэн үеээрээ ч тэр хүний хийсэн үйлийн үрийг эдлэн амьдрах биз. Харин амьд үйлдээгээд амьд ахуйдаа өөрийн хийсэн үйлийнхээ горыг өөрийн биеээр эдлээд сэтгэл санаагаараа буруугаа гэмшиж амьдарвал яах бол? Хэрэв тэрбээр үнэн сэтгэлээсээ гэмшиж чадвал үр хүүхэддээ өвлүүлэх бугшмал нь нимгэрэх бус уу?  Үрсдээ үүрүүлэх үйлийн үр нь нимгэрэх бус уу?  Тиймээ энэ нийГэмд ямар ч аргаар хамаагүй хийсэн нүглээсээ бултаж амь зууж  чадаж магад . Тэгээд өөрийн хийсэн гэм нүгэлдээ гэмшихгүй бол төрийн цааз оноох нь зөв ч юм шиг. Гэхдээ л хорвоогийн жамаар үхэх нь үнэн, дэнсэнд очих нь гарцаагүй.

МТТТ судар дээр нэг сонин үлгэр байдаг.  Буман  наст үлгэр (х 1163 ) гэж . Энэ үлгэрт :

Өс,өс үрс үрсэд дахин төрсөөр
Өс гэдэг үргэлжлэн тарчлаасаар
Хүний зүрхэнд өөх болж
Хөрстөд нэг Өст хар мэндэлжээ хэмээдэг

Энэ үлгэрт мөн өсөлхүйн ухаан хохирлыг барагдуулах бус хомхойг тэтгэж, цусыг цусаар, нүдийг нүдээр, махыг махаар, ясыг ясаар хэмээн үй олноор  гавал тэргүүтнийг залгиж гэнэ хэмээн  өгүүлдэг.
Эзэн дээдЭсийн маань айлдсан Үнэн Ухаан Хайр 3 аар гэгээрлийн замыг гэрэлтүүлэх гэж Гэрлийн дайчид гэж бид өөрсдийгөө нэрлэдэггүй гэж үү? Тиймээ энэ бол хамгийн хүнд хэцүү зам. Тэв тэнгэрийн Хойд цэнхэрийн агуйд Хаан дээдэст айлдаж байсан үгийг санаж байна уу? Яагаад энэ хар муу замыг сонгосон юм бэ гэхэд биеийн амрыг харсан юмаа гэж байсан даа. Тиймээс бид түмэн олноо зөв ухамсарт чиглүүлэн хөтлөх энэ хүнд хэцүү үйлээ л сайн хийхгүй бол хичнээн олон гэмгүй амь үрэгдэхийг хэлэхийн аргагүй юм.


Thursday, October 5, 2017

Зааг

Үглэх үйлдэх хоёрын заагаар
Үнэний тэмтрэл алхааг минь хэмжнэм
Хэлэх бүтээх хоёрын заагаар
Хэмнэл нэгдэх аялгуу бүтнэм
Зовлон жаргал хоёрын заагаар
Төөрөг тавилан эзнээ олном
Аз эз хоёрын заагаар
Амьдрал өөрөө гольдролоо олном
Заагт тэр хязгаараа мэдвэл
Заяа буян нь өөрөө дэлгэгднэм


Wednesday, October 4, 2017

Зохицохуй


Түрүүний бичлэг дээр нэг Хятад залуутай хөөрөлдснөөр бол ууг монгол байх нь их л энгийн юм шиг л сонсогдож байх боловч энэ бол ихээхэн хүнд даалгавар л даа. Яахав ёс заншил ахуй маань монгол хэвээр байсан цагт нээх хүнд биш л байх байсан байх л даа. Харин бидний энэ цаг үед , нүүдэлчин сэтгэхүйгээс ондоошсон энэ суурин амьдралын үед энэ бол бүдүүлэг цаг (одоогийн бидний ойлголтоор шүү) руугаа ухар гэсэн үг шиг сонсогдоно доо. Би бууЭрЭл-уудтэй заримдаа маргамаар санагддаг. Мэдээж хэрэг хэдэн түмэн жилийн онгодуудын хувьд миний сэтгэлгээ инээд хүргэм богино бодол байж болох ч би бол одоо цагийн  илэрхийлэл учраас өчүүхэн нэгэн улаачийн тархиар тэд одоо цагийг таниж цаашид жамын энэ давалгаанд яавал  хохирол багатай үлдээх вэ гэдгийг бултаараа хэлцээд цаашид биднийг хэрхэн чиглүүлэхээ шийддэг байлгүй дээ. Юу гэж маргадаг вэ гэхээр та нар чинь дандаа л хар хүчинд ялагдаад байдаг юм биш үү гэж...... кккк алуулах л байх даа. Яагаад гэвэл  6 ч гэл үү 7 удаа галав юүлчихсэн гэж байгаа биз дээ. Ууг нь бол ялсан л даа. Ялах ялагдал 2 бол угаасаа л алганы 2 тал л гэсэн үг. Дэлхий гэдэг гариг оршиж байгаа нь ялалт, харин хүн төрөлхтөн дахин дахин бүхнийг эхлүүлсэн нь ялагдал гэвэл ..... Энэ мөн их мэдэмхийрч байнаа л гэх байх даа. Гэхдээ л нийтээрээ хохирсон гэж үзвэл шүү дээ.
За яахав бидний хувьд бол түүхийн нугачаанд мандан бадарч, доройтон буурсан ч үргэлж л хүн төрөлхтөний түүхэнд мөрөө үлдээж, нэрээ дуурсгаж байсан л ард түмэн.
Гол амин чанар нь байгаа бүхнээ байлгаж хэрэглэхээ мэдэх мэдвэл зохихуйг хурааж Их засгаараа түүнийгээ аль болох урт удаан хадгалах жаягийг тогтоож  үеийн үедээ уламжлуулж чадсан гэх юм уу даа. Яахав ингээд ерөнхийд нь базаад бол ойлгоод болоод байгаа юм. Харин яг яаж,  ямар үүрэгтэйгээр оролцож ирсэн юм бэ , яаж зохицолыг бий болгосон бэ гэх бидний өөрсдийн яс цусанд шингэсэн удмын нарийн мэдээлэлүүд дээрээ эсвэл өөрсдийгөө хэт дөвийлгөөд бусадтайгаа зохицож чаддаггүй эсвэл энэ бүхнээ хайсаар бэдэрсээр нэг насны амьдралаа өнгөрөөдөг байж болох ч юм шиг. Мэдээж олоогүй нь дахин дахин төрж хайсаар, олсон нь байгаа бүхэнтэйгээ зохицох МОН ухамсараа олж түүхийн тавцанд зохицохуйн хайхамшигт гүн мөрөө үлдээж ирсэн байх л даа.Чухам ийм мөртэй өвгүдийн үр сад гэж хэлэгдэж байгаа нь өвгүдийн агуу гоог гүйцэх гэсэн алтан судрын хэлцийг үүрэг болгон сануулах мэт.  


Monday, October 2, 2017

Монгол байх нь

Саяхан урд зүгт ажлаар явж байгаад хятад ажил хэргийн түнштэйгээ хөөрөлдөж байтал өнөөх маань монгол хүүхнүүд ер нь их хүчирхэг юмаа гээд л яриж гарав. Яахав манай салбарт эмэгтэй захирал их байдаг болохоор тэгсэн биз. Тэгэхээр би онгироод л тийм шүү хуучны түүхийг сөхөх юм бол энэ ч эртний улбаатай л даа гээд Эзэн Чингис хаан маань хайхамшигт 4 хатан , бас Өүлэн эхийнхээ ачаар л ийм алдартай дэлхийн хүн болсон юм даа гэсэн дээ. Үнэхээр Монгол хатдын онгон түүхийн гялбаа судрыг уншихад эрхгүй л үнэхээр хаан төрийн мөнгөн багана болсон их бага хатдын түүхээс жирийн нэгэн гэр бүлийн эзэгтэй, эх хүн , эхнэр хүн байхаас эхлээд түмэн олонг засаглах чадамж, ахуйн цэгц, жолоодохуйн ухаанд суралцах их мэдлэгийг тосож авхаар шүү. Бид 2ын яриа Цагаан хэрэм хүртэлх замд үргэлжилж билээ. Тэр танай монголчууд мөнгийг хадгалахыг нээх боддоггүй байхаа хамаагүй үрдэг шүү гэхэд хариуд би өө манай монголчууд үр хүүхэддээ мөнгө үлдээхийн оронд цэвэр агаар , цэвэр газар шороо, цэвэр усаа л үлдээхэд болно гэж боддог юм даа. тэр бүхнийг үлдээсэн байхад үр хүүхдүүд маань амьдрах аргаа өөрсдөө олоод бас л өөрт нь үлдээсэн бүхнийг бас үр хүүхэддээ үлдээдэг ёс уламжлалтай л даа гэсэн боловч дотроо яанаа энэ ёс заншил маань үгүй болчих юм биш биз дээ гэж түгшин бодоод өөрийнхөө монгол хүн болсон үүргээ дотроо тунгааж явлаа. Мань хүн харин нээрээ тийм байна шүү. Бид чинь үхэн үхтлээ мөнгө хуримтлуулах л гэж зүтгэдэг бас хүүхдүүддээ ч мөнгө л үлдээнэ л гэж боддог тийм болохоор монголчууд биднээс илүү аз жаргалтай байдаг юм шиг санагддаг шүү гэлээ. Ихэнх хүмүүс суурин соёл, нүүдлийн соёл 2 ыг харьцуулан бодохдоо нүүдлийн соёлыг бүдүүлэг гэх нь байдаг. Харин үнэн хэрэгтэй бол суурин соёлын хор хохиролыг аль хэдий нь урьдчилан тооцчихсон юм биш үү. Заримдаа ч би дотроо гайхан боддог л доо. Яагаад заавал энэ хот гэдэг газар хорт утаанд үр хүүхдээ өөрсдийгөө хордуулан хордуулан амьдардаг юм болоо гэж. Тэгээд хариултыг нь олох гэж дотроо тунгаахад, хүүхдээ сайхан сургуульд сургаж эрдэм номтой сайн сайхан амьдралтай болгохын тулд , эсвэл тохилог сайхан дулаахан байранд амьдрах зүгээр шд гээд л олон л юм бодогдох юм билээ. Та бүхэн ч бас бодлоо уралдуулаарай.
Цагаан хэрэм гэснээс нэг бууЭрЭл цагаан хэрмийг тэд биднээс хамгаалж барьсан гэж боддог уу үгүй дээ үнэндээ бид тэднээс хамгаалахын тулд тэднээр өөрсдөөр нь бариулсан юм гэж ярьсан тухай уншсан санаанд орчихлоо.


Sunday, September 10, 2017

АС уншигчдын зөвөлгөөн

Алтан аялгууны судрыг өртөөлөгч Нүрзэд агсны гэр бүлийнхнээс энэхүү судрыг уншигч нарын дунд зохиогддог зөвлөгөөнд анх удаа оролцлоо. Энэхүү зөвөлгөөн 9 дэх удаагаа болж байгаа юм байна. Нүрзэд агсны хань Долгормаа гуай Их монгол улс гэж ямар улс байсан тухай илтгэл тавилаа.
Зөвлөгөөний үеэр гол яригдсан сэдэв бол энэхүү судрыг төрийн онол хэмээн хүлээн авч түүнд итгэл үнэмшлээ өгч энэхүү онолын гол санааг орчин үеийн буюу одоо цаг дээр хэрхэн буулгах тал дээр хүмүүс нэлээн ярилцлаа. Мөн энэхүү онолыг өөр өөрийн удам угсаа гарвалын чадамжаараа тодорхой чиглэлээр хэрхэн тайлж түүнтэй уялдуулан үйлээ хийж байгаа талаараа жишиглэн ярьсан хэд хэдэн илтгэгч байлаа. Үүнд : АС-ын суурь бүтцийн судалгаан дээр Даваахүү доктор, Боловсролын салбарт Нянгар багш  Боловсролын салбарт гадны боловсролын хөтөлбөр болох Кеймбреджи -ээс Алтан судрын дагуу боловсоруулсан хөтөлбөх санал болгосон талаар  , Монгол бясалгалын чиглэлээр Атарсайхан, Хүүхдийн хүмүүжил боловсролын тал дээр Баатархуяг , Энхжаргал Долгормаа гуайд  олон нийтэд судрын танилцуулгыг хийх өргөө байгуулах хандивын ажил зохион байгуулах санал , Буган сүлд ТББ аас Энх-Амгалан Алтан судрын судалгаан дээр нэлээн бодитор ажил зохион байгуулж, аймаг орон нутагт уулзалт хийж байгаа талаар , Гэрлийн өргөөнөөс Нарангэрэл Монгол орны 4 зүгт мод тарих үйл хийж байгаа, Алтан судрын судалгаанд нэлээн түлхэц болох ном судрууд гарсан  талаар тус тус ярицгаалаа.  
Нийт оролцогч нарын санаа чилээж байгаа зүйл бол яагаад энд тэнд энэ судрыг барин үйлээ хийж байгаа хэсэг бүлгүүдийн  нэгдэх явц удааширч байгаа талаар байв. Энэ тал дээр бас өөр өөрсдийнхөө дүгнэлтийг хэлж байсныг авч үзвэл :
- Онолын суурь мэдлэг хүмүүсд дөнгөж эхлэх түвшинд байгаа ба амьдрал дээр буух явц дөнгөж тавигдаж байгаа
- Нэгдэх тал дээр Огоул ухамсарын түвшинд хүрэх цаг хугацаа хараахан болоогүй байж болох 
гэсэн санаанууд  дээр бодлоо хэлцгээлээ.




Sunday, September 3, 2017

Тэмүүлэхүй


Үртэй хүний хүсэл, үргүй хүний хүсэл 2 ялгаатай болов уу? Асуудал үртэй үргүйд байгаа болов уу даа. Үртэй л юм хойно өнөө л үрдээ үлдээх араа бодож өөрийгөө хязгаарлаж хэрэглээгээ хазаарлаж үрдээ л үлдээе гэхэд байдаг бол үргүй юм чинь өөрөө л идэж бараад жаргаж үхье гэдэгт байдаг юм болов уу даа. Түрүүчийн бичлэгт үр гэж юу юм бэ гэхэд 3 янзын үр байдаг гэж МТТТ судар дээр байдаг гэснийг санах юм бол үр хүүхдийн үр, оршихуйн үр буюу үртэй бүхний үр, эрдмийн үр гэж байсан.  Бас үйлийн үр гэдэг ойлголт байдаг байхаа... Юу тарина түүнийгээ хураана ч гэдэг. Тэгэхээр юутай ч үртэй хүний 9 хүсэл хязгаартай хэмжээстэй голчтой байдаг ч юм уу даа.
Алтан судар дээр хүчирхэг 550 шалтгааныг үртэй хүний хүслээр тохинуулах үлэмж төгөлдөр 35 эрдмийг нээв гэсэн үгс байдаг. Чухам энэ тохинуулалтыг хийх хүслийн хэм хэмжээ, хязгаар, голчийг бариж байж л одоо бидэнд байгаа бүхнээ байлгаж хэрэглэх мэдвэл зохихуйд боловсрох нь бидний хөгжил бололтой . Анзаараад үзээрэй 35 эрдэм хэмээх нь харилцааны арга зүй ч гэж нэрлэж болмоор . МТТТ судрын 2 дугаар бөлөг дээр 35 эрдмийг бүлэг бүрээр Эзэн Чингис хааны өөрийн амьдралаар туулсан бүхэн дээрээ жишиглэн үүнд суралцснаар учир шалтгааныг өөрийн хүсэлдээ тохинуулан таньсан тайлалыг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлснийг  бид ч бас өөр өөрийн туулсан бүхэндээ жишиглэн суралцаарай гэсэн мэт.
Тэгэхээр харилцаанд суралцаж байж бид илүү цааш гүн мэдлэг боловсрол руу явах ч юм болов уу даа . Өөрөөр хэлбэл бодит  байгаа бүхнээ таниж мэдэж хэрхэн харилцах ухаандаа боловсорч байж илүү гүн буюу аливаа зүйлийн мөн чанарыг таних боловсрол руу орох юм болов уу. Яагаад гэхээр харилцаанд суралцалгүйгээр цааш явахад бэрхшээлтэй байж магад гэсэн бодол орж ирээд байна. Хэрэв харилцаанд боловсорч чадахгүй бол өөрийгөө хаасан хаагдмал хөмөрсөн тогоо мэт болох магадлал их . Үгүй ч байж мэднэ. Энэ бол нэг хүний л харах өнцөг шүү дээ.  Харин илүү нээлттэй болсноор байгаа бодит бүхэн яагаад байгаа юм байхгүй бол яах юм гэхчилэн илүү мөн чанар луу чиглэсэн мэдлэгт тэмүүлж тэгснээрээ байгаа бүхнээ байлгах ухамсарыг олж чадах ч юм болов уу....

Monday, August 21, 2017

Ёс суртахуун

Ёс суртахуун
Хүч чадал
Гоо үзэсгэлэн
Эелдэг зан
Эрүүл мэнд
Эрдэм мэдлэг
Ур ухаан
Эдгээр нь бидний тэмүүлэх ёстой чигч мөн биз.
Эдгээр үгсийн хамгийн дээр нь ёс суртахуун гэсэн үгийг тавьсныг юу гэж бодож байна?
Ёс суртахуунгүй хүч чадал , ёс суртахуунгүй гоо үзэсгэлэн гээд төсөөлөөд үз дээ. Ёс суртахуун гэж ер нь юуг хэлээд байгаа юм болоо ? Аливаа зүйл хэм хэмжээтэй байхыг хэлээд байна уу? Харин энэ талаар МТТТ судрыг нээхэд доорхи зүйлийн тайлбар байх юм. х.1370
Дэг жаяг, хууль гэдэг чинь ёс суртахууны гэдэг зүйлд хамаарна. Энэ ёс суртахуун гэдэг нь хүмүүний хэм хэмжээнээс байж болох бүх бичигдээгүй хуульсийг, бичигдээгүй жаягийг, энэ зөв зүйтэй гэх бүхэн.
Ёс суртахуун нь монгол ухааны 9 жаягтай

1. Нэгийг аврахад нөгөөг нь бүү хохироо - тэнцэл
2. Хэрэглэсэн бол төл - тэнцвэр 
3. Арыг харж ачлалыг бүү түгээ - голч
4. Эхийг нь бүү бохирдуул, адгийг нь бүү хатаа - хязгаар буюу хэмжээс
5. Хэдий чинээ хүнд өгч чадна, төдий чинээ эзэрхэн ноёрхоно - жин
6. Өв мөр үр 3 ыг үлдээ - чанар
7. Аливаа зүйл хөгжилдөө, хөг ижилсэх утгатай байдаг - андын гэрээ
8. Мэддэгтээ эзэн болж, мэдэхгүйгээ 99 тэнгэрээс асуу- тогтворжуулалт
9 .Мон гол бай - төгс 

Тэмүүлэх чигчийн минь хэм хэмжээс ёс суртахууны 9 жаягт байж чадаж байж бидний монгол хэмээх үндэстэн оршин байгаагийн үр дүн болох бид байгаа бөгөөд энэ чанарыг алдагдуулах гэсэн гадныханы тархины угаалт бүрээс зөөлөн сэтгэл, дайчин чанараараа тэсэж гарсан  ёс заншлын хэлхээ өнөө ч бидний яс цусанд бат суусных биз. Харин бидний хариуцлага бас л энэ л ёс суртахууны жаягаа үр хүүхдүүддээ уламжлуулахад оршсоор ирсэн бололтой.
Үнэхээр л бид өршөөлийн хуулиар биш тэнцвэрийн хуулиар хатуу жаягт ард түмэн байсаар ирсэн өвгүдийн түүхийн мөн чанарыг ухахгүйгээр түүнийг үр хүүхдүүддээ уламжлуулахгүйгээр Монгол байх хэмээх төгсийг хэрхэн он цагийн уртад хадгалах билээ дээ.
Сэрэхүйгээр биш заншихуйгаар сэрж тохинуулсан гэх Алтан судрын үгсийн утга үүнээс ундрах биз ээ.

Monday, August 7, 2017

Тоо ба Чанар 2

Хүмүүн өв үр мөр 3 ыг үлдээ. Энэ бол чанар  гэж МТТТ (1371 х ) сударт өгүүлсэн байдаг.

ӨВ гэж юу юм болоо гээд цааш унштал өв үлдээхэд ерөнхийдөө 5 чигчтэй байдаг гээд :
1. Амь амьдрахуйн чигчийн өв - Тэнгэр газар уул усаа үлдээ
2. Соёлын чигчийн өв- Хэл соёл, дуу хуур, хувцас хунар, бүжиг наадам
3. Ахуйн чигчийн өв - Эд хөрөнгө, өргөө гэр , хотол олон, адуу мал
4. Эрхмийн өв - Соёл боловсрол , гүн ухаан, эрдэм мэдлэг , ном
5. Цусан өв - өөрийн мах яс, цус

Үр гэж юу юм болоо гэтэл 3 үрээ үлдээх хэрэгтэй гээд
1. Үр хүүхдийн үр - Өөрийн, нөхөрийнхөө, тэнгэрт нэг гээд хамгийн багадаа 3 хүүхэд үлдээх
2. Оршихуйн үр - байгал дэлхийд үртэй бүхэн.
3. Эрдмийн үр - шинэ шинэ юм ундран гарах их нээлтийг хийнэ гэдэг нь эрдмийн үр

Хүн амьдралдаа хүүхэдтэй болоод ядаж л  нэг мод тариад, нэг ном биччихвэл болоо доо гэсэн яриа ч бидний дунд байдаг нь зүгээр ч нэг хоосон яриа биш дэг шүү

Мөр гэж юу юм бэ гэхээр хөрстөд үлдээх ганц л мөр байна. Аливаа нэг зүйлд амжилт үлдээ л гэсэн үг гэнэ шүү дээ.

Эдгээр өв, мөр , үр гурвыг үлдээж чадахгүй бол үйлийн өртэй хэмээн үзэх нь дээ.
Ингээд бодохоор хорвоод Монгол хүн болж төрсөн бол өөрийн гэсэн ёс заншил, бидэнд хэмээн үлдээсэн уул ус газар шороо,  өвөг дээсийн минь бүтээсэн хайхам түүх  үүнийгээ үргэлжлүүлэн хүлээн аваад үр хүүхдүүддээ уламжлуулах залгамж гэдэг зүйлээр  чанар гээч зүйл тодорхойлогдоод л байна уу даа.
Тоо чанар гэдэг сэдвийг бичиж байхдаа чанарын талаар их л бодож байсан ийм учиртай байжээ. Тооцох ухааныг , үр дүнг хэмжих хэмжүүрийг чанар гэдэг бололтой гэж баримжаалж байсан маань нээх хол гажаагүй ч юм уу даа гэж өөртөө урам өгч сууна.

Гэвч бас нүүдэлчин соёлын хувьд бид өв гэдгийг юу гэж үзэж байсан юм  гэсэн өвгүдийн айлтгалыг уншиж байхдаа тогтоосон хэдэн үгсийг эргэцүүлэхэд өвгүдийн маань өвийг тэр болгон суурин соёлын хэмжүүрээр баталж болдоггүй бололтой шүү. Тийм ч учраас бид яс цусаа цэвэр авч үлдэх хатуу  бодлогоо алдалгүй ,  суурин соёлын хэмжүүрээс гадна орших тархинаас тархинд дамжуулах тийм өвөрмөц гэмээр өвтэй ард түмэн гэдгээрээ онцлог гэдгээ таних ёстой байж болох юм даа.

Friday, August 4, 2017

2-22

Хүндэтгэл хайрын орон зайг
Хүлээн зөвшөөрч чадваас
Хүрэх алсын замаа дөтлөх
Хөтөл замыг олох адил
Алдар хүндийн оргилд мацаад
Араас нэхэх нэхэлээ даалгүй
Ардын итгэлийг дэмий мохоон
Ацан замд хөтлөх шиг
Хүмүүн заяаны төвөг олширч
Хохирол юугаан даалгүй
Өөрийн өөдгүйн боол болж
Өрч сүвээгээ хатгах адил
Чин  үнэн байсаар байтал
Чимх чимхээр мэдэрсээр байтал
Алтан наран цацрагаа түгээж
Алдаа оноог дэнсэлсээр байтал
Өнөд алдсан алдаагаа
Өтөл насандаа олсон ч гэлээ
Үнэний мөрийг бат атгаж
Үзэсгэлэн төгсийг бүтээх буй заа
Хан тэнгэрийн сургаал юуг
Хайхарч ойлгохгүй явах аваас
Ар нь утаа мэт замхарч
Алтан хэлхээ тасрах бус уу

Thursday, August 3, 2017

Айлтгал

2016 оны сонгуулийн  дараа

Өргөн түмэн ардын сэтгэлийг татах ухаан гэдэг нь
Өршөөл энэрэлийн сэтгэлээс эхтэй
Ухаан мунхаг нүд сохорсон ч
Уламжлал гээчээ хүндэтгэдэг учигтай
Учгийн үзүүрээс чангаах ухаанаар
Ул сууриа бөхлөн байж
Аран олны сэтгэлийг нь гэрэлтүүлэх
Алтан гадас шиг чигийг заагч
Түмэн жилийн үйлийг тольдогч
Түйтгэр зовлонгийн эхийг ологч
Түмэн настангууд тань түүхээ өгүүлээд байгаа бус уу
Өгүүлэх түүхээс учиг зангидаж
Үнэн түүхийг худлаас ялгаж
Үзэмж төгөлдөр утгаар хөглөж
Өнө мөнхийн мөн чанарыг ухмой
Үүсгэлийг өөрчлөх шинэчлэл болгоноос
Үйлдлээр бултах арга замыг олж
Үнэнч сэтгэлийн ЧИН-д зохицож
Уринч асурийн ухаанаас суралцаж
Үрсийн ухааныг тэгшитгэвээс
Үнэний зам тодроод ирнэ
Өвгүд бид ажин сууна
Үйлдэл бүрээр чинь тооцон хүлээнэ
Хүлээх учгийг ухсан бол
Тов болзоондоо бүү хоцор

2016.06.30

Tuesday, August 1, 2017

Тунамал

Ойрд шинэ зүйл блогтоо оруулсангүй.
Явсан нохой яс зууна гэдэг шиг юутай ч явсан аян замын дундаас олсон олзоо хуваалцмаар ч юм уу. Эргэцүүлэл маань өвгүдийн сургаал ном сударт буусан бүхнээс амьдралтайгаа холбон олсон ухаарал дээрээ тусган бичихийг хичээдэг билээ.
Анх өвгүд минь буухад хамгийн анхны асуусан асуулт маань " Үнэн гэж юу вэ? " гэхэд " Дэм дэмэндээ дээс эрчиндээ" гэж хэлэхэд нь жигтэйхэн их гайхаж билээ. Дараа нь алтан судрыг унших гэж оролдож байгаад дахиад л энэ үгтэй тулгараад бас л гайхасхийгээд л өнгөрсөн боловч тунгааж сайн бодоогүй бололтой.
Хожим нь бусад бууЭрЭл-үүдийн буултан дээр хэлсэн ганц нэг үгсийг тэмдэглэж авснаас харахад үнэн гэдгийг өөрийнхөө өвүг дээдсүүдээс хай, үнэн тэндээс л ундардаг юм гэхэд энэ дэм дэмэндээ гэдэг үгний учиг улам бүр л дэлгэгдэхээр юм билээ.
МТТТ сударт " Монголын нууц товчоо"  ганц хүний түүх биш бултаараа нийлж, нэгдэж, бүлэглэж байж бүтээсэн нийхэм гэдгийг ойлгочихвол бидний Монголын Нууц Товчоонд хэлэх гээд байгаа зорилго биелчих юм гэж бичсэн байж билээ. Монголын нууц товчоо" г гаргахуйн зорилго, дэлгэх ёстой нууц, хүн ойлгох ёстой зүйл нь энэ юм. Хэрхэн яаж зангилагдаж, холбогдож, хэн нь яаж нэг нэгнийгээ нөхөж, ямар ямар асуудлыг яаж шийдэж, шийдвэрлэж байсан гэдгийг л гаргах нь чухал гэсэн байж билээ.
Ингээд бодохоор бид энэ олон отог омгийн өвгүдийн үр сад , ургийн хэлхээ болон өнөө цагт амьдарч байгаа болохоор өөр өөрсдийн өвгүдийн оршсон түүхийн үнэнээс л өөрийн отог омгийн онцлог ,ур дүй , мэргэшил, хэрхэн эмх цэгцэнд орж ,хэрхэн зангилагдаж байсан , юугаараа бусдаас илүү, юун дээр бусдаас дэм авдаг байсан туршлагаас суралцах  нь бидний үнэний хайлт маань юм байна.

Нээрээ эхлэхдээ явсан аян замын олзноос гэсэн боловч яг ямар олз олсон билээ гэх асуултанд юу гэж хариулах талаараа тунгаах хэрэг дахиад л гарлаа. Яагаад гэвэл МТТТ судар дээр бичснээр "  Чингис хаан гол нь биш НийХэмийг яаж зохион байгуулж, хэн юу хийж, нэг хүн ямар үүрэгтэй байж байснаараа Их Монгол улсыг байгуулсан бэ гэдэг гол цөм шүү дээ. Энэ бол амь нь байгаа юм " гэжээ.  Тэгэхээр өөрсдийнхөө үүргийг тодорхойлж улсдаа, айлдаа, өрхдөө ямар хэмтэйгээ мэдэж чадсан бид бол гол амь нь юм байна шүү дээ.  Харин мэдэхийн учиг байгал дэлхийтэйгээ хүйн холбоотой гэдгээр л дэлгэгдэх бизээ.

Тунамал хэмээх нууранд очиход өвгүдийн минь  энэхэн уул усны эздэд хадгалуулж үлдээсэн Эр Дэмийг тосох ухааны цараа хир байснаа эргэцүүлсээр л явна. Яагаад заавал уул усны эздэд хадгалуулдаг юм болоо гэж гайхахад минь уул ус бүхний онцлог бүрийг очиж үзэж мэдрэлгүйгээр таних билүү гэсэн бодол толгойд орж ирэв  дээ. Өвгүдийн ухааныг гүйцэх биш дээ.

Thursday, June 15, 2017

Эргэцүүлэл

Заримдаа надад ярих маань ихсээд хийж, оролдох нь багасаад байгаа юм шиг санагдах юм . Өөр дээрээ бодоход өдий болтол босгосон компани,  ажил маань хэдий байгаа ч гэсэн  нэгэн бизнесийн зөвлөх андынхаа лекцэд суугаад л бас л дахин эргэцүүлэх шаардлага гарч ирж байгааг анзаарлаа. Монголын компаниудын түүх Японы 1000 жилийн түүхтэй компанитай харьцуулахад хамаагүй залуу л даа . Харин яаж ийм түүхийг бүтээж чадав аа гэсэн асуултанд  Япончууд уламжлал ёс заншлаа өнөөг хүртэл хадгалж үе дамжуулан явсан гайхалтай түүхийг олж харах байх. Үнэхээр энэ компани Японы уламжлалт барилгыг үе дамжуулан одоо болтол тэр уламжлалыг хадгалан ирсэн байх юм. Тэгвэл одоогийн технологийн дэвшилтэт компаниудын түүх энэ компани шиг урт удаан үргэлжлэх болов уу? Тэрхүү технологийн түүх ийм их цаг хугацааны уртыг туулж чадах болов уу? Хэрэв туулж чадах бол яаж тэр урт удаан хугацааны шалгуур нь юу юм болоо? Бидний уламжлалт мал аж ахуй, бидний нүүдэлчин ахуй 1000 жилтэй харьцуулашгүй урт удаан хугацааны түүхтэй шүү дээ гээд хэлчихвэл яах бол? Дахиад л бодол боллоо. Үнэхээр цаг хугацааны 4 жилийн хэмжүүр,  60 жилийн хэмжүүр, 100 жилийн хэмжүүр, 1000 жилийн хэмжүүр гэж өөр байдаг бололтой. Зорилго зорилт зоригдол гээд л задраад байх юм болов уу? Тэгвэл 1000 жилийн хэмжүүрээр зорилгоо харж чадах юм бол зорилт зоригдол маань арай өөр байх болов уу? Японы тэр нэг компанийнхан үнэхээр 1000 жилийн цаадахыг харж байсан юм болов уу эсвэл зүгээр ёс заншил уламжлалаа хадгалсаар ирсэн нь ийм нэгэн гайхалтай түүхийг бүтээчихсэн юм болов уу?

Thursday, June 1, 2017

Сэтгэлийг номхруулж жолоодож чадахыг ухамсар гээд ойлгочихвол яах болоо ?

Түйтгэр зовлонгийн эх нь хүмүүний сэтгэл ажгуу. 
Сэтгэлээ таниж дийлсэн бол зовлонгийн шалтгааныг таниж дийлнэ. 
Шалтгааныг таниж мэдсэн бол түүнийг зохицуулах ухааныг олно. 
Огших их сэтгэл хөрөхдөө
Ондоо ондоо зовлонг үүсгэнэ
Ондоо ондоо байхын учиг
Оргилох эх булгаас хамаарна
Зүрх сэтгэл амар тайвныг олоогүй цагт
Зүйлийн цэцэгсийг ч гундуулан харж
Зөв буруугийн өтгөн мананд
Зүг чигээ алдах үе байдаг
Алдана гэдэг онохын эх
Анзаарч нэг тунгаахад л учиг байдаг
Тунаж үлдэх бүхэн чинь
Төгөлдөр их ухааны ундарга
Энэ л ундаргаас ухамсар дэлбээлж
Өр зүрхнээс энэрэл түгж
Өөдлөх амьдралын зам тодорч
Үйлдэл болох цаг тохионо


Өвгүдийн минь айлдсан эдгээр үгсийг ухан тунгаах тутам МТТТ судрын 550 дэстэй байгаагийн учгийн зангилаа тодрох мэт . Дэс бүрийн цаана учир нуугдах тэр учир шалтгааныг ухаж унших юмсан даа. МТТТ ын 1273 хуудас-д хүний авир 108 янзад байна, алдаа нь 550 шалтгаантай байна гэсэн байдаг ба 550 шалтгаан бүрийг засах биш 108 суурь үзлээ зохицуулж тэрийг давах жаягийг цогцлоогч нь Төр баригч болдог хэмээжээ. Үүнээс эргэцүүлэхэд үнэхээр л өөрийн эрхгүй л хэл амаа мэдэж эхлэж ,  бие биенийхээ дотоод мөн чанар, үгзүйгээр  харилцах ухаан ухаанд үгсэн нэгдэж, үйлийг хамжиж, үзэл бодлыг нэг чигт төвлөрүүлэхийг суралцаж байна
Яагаад бид муудалцаад байдаг юм болоо гэж бодсон чинь энэ бүхэн муудалцахаас эхэлдэг юм гээд биччихсэн байх юм.  Харыг таньж байж , цагааныг ялгаж авдаг юм. Иймээс үрс та нар үүнд бутарч сарних биш илүүтэй энэ хүн бие хүмүүн , нэгэн бодьгал, энэтэй үүгээр, энэ харилцаагаар би сүлэлдэн холбогдож нэг үйлийн, нэг аяын, нэг аяны, нэг шугмын хэлхээ болно гэдгээ ойлгох учигтай гээд айлдчихсан байх юмаа. 
Үүнийг ухамсарлах л гэж бид муудалцаж сайдалцан суралцацгаадаг бололтой шүү.

Monday, May 15, 2017

Анд

Анд гэж ер нь хэн юм бэ ? гэсэн бодлын үзүүрийг хөөсөөр байгаад хамтын хариуцлага гэдэг зүйлтэй тулаад ирлээ.
Жирийн сэтгэлгээгээр бол анд гэж хүнийг тодорхойлох гээд үзье л дээ. Ямар үед анд гэдэг үгийг ямар үед найз гэдэг үгийг хэрэглэдэг юм бол доо....
Найзууд маань олон янз л даа. Багын найз гээд л хар багаасаа тоглож өссөн зан зангаа авалцсан сайн муугаа мэддэг найз нар байна. Ажлын газрын хамтран ажилагсадын дунд бас л арай илүү дотно найрсаг харилцаатай нэгнээ бас найз гэдэг. За тэгээд хаана ямар орчинд байхаасаа хамаараад юутай ч нэг тийм бусдаас арай илүү дотно найрсаг харьцаатайгаа найз гэж нэрлээд байх шиг байгаа юм. 
Харин анд гэж ер нь хэн юм бэ? Энэ үгний цаана хариуцлага гэдэг үг байгаад байх шиг. Өөрөөр хэлбэл хэн нэгний өмнө ямар нэгэн зүйлийн төлөө хариуцлага хүлээж байгааг хэлээд байна уу? Анд гэчихээд юун хариуцлага яриад унаваа гэж гайхаж магад л даа. Гэвч АС уншигчийн хувьд энэ үг яах аргагүй хариуцлага гэдэг үгтэй холбогдоод байгаа юм л даа.
Уяа гүн анд гэдэг нь хамтын хариуцлага билээ гэсэн үгс байдаг. 
Нэг удаа би хэсэг  нөхөдтэйгөө маргалдаад нэлээн юм бодож сууж байх үед БууЭрЭл маань надад хэдэн үг хэлсний дотор ийм хэдэн үг байлаа 

Өчүүхэнээ мэдсэн бол
Өчүүхний чинь хэмээр
Өнөөх цул чинь барьцалддаг юм даа
Хэм үгүй бол барьцалдамгүй
Хишиг үгүй бол дэлгэрэмгүй

Би эдгээр үгсийн учрыг олох гэж нэлээн бодлоо. Яагаад бидний монголчууд эв эеээ хичээж чадахгүй байна вэ гэдэг дээр тунгаах юм бол энэ өчүүхэн жижгүүдийн нэгдэж чадахгүй  бутраад байгаа гол шалтгаан нь хэм гэдэг зүйл дээр байгаад байх шиг санагдлаа.  Тэгэхээр хэм гэдэг чинь эв нэгдлийн нэг гол үзүүлэлт болж таарах нь уу? Энгийн нэг бүл дээр бодох юм бол эхнэр нөхөр 2 өөр өөрийн гэсэн үүрэгтэй гэр орноо үр хүүхдээ хариуцаад өөр өөрийн гэсэн хэмээрээ тэтгээд аваад явдаг талаар Монгол хатдын онгон түүхийн гялбаа судар дээр Чимбай хатны тайлбар дээр бичсэн байдаг. Хөгшрөөд ирэхээр эм хүний хэм буураад ирэхээр залуу авхай нар дундуур ороод ирдэг учир эр нөхрийнхөө бүх зүйлд хэмээ шингээж буурсан хэмийнхээ оронд хүчижсэн оюунаа ашигла гэсэн байдаг даа. 
Бас гэр бүлийн багана болсон хосуудын хамтран хариуцлага хүлээх талаар :

Нэгэн заяа хазайгаад ирэхэд
Нэгэн багана нөгөөдөө
Захирагдан далийх лугаа адил
Саарыг үзэх жамтай
Нэгэн биеэ нөгөөгөөсөө хагацааж үл сэтгэх
Ний цогцлолын жамаараа биесээ түшиж амьдрах
Нэгтээ дангаар ургадаггүйг тогтоон орших
Нийлэх биеийн хос дусал эр эм гэгч энэ болой.
/Монгол хатдын онгон түүхийн гялбаа/ -с
За энэ ч өөр сэдэв рүү хазайгаад явчихлаа. Өөр ч гэж дээ хариуцлага нэгэн гэр бүл дээр эр эмийн үүрэг ийм байхад  харин ний олны бүл дээр ямар байх бол гэдэгт л асуудал гарч ирнэ.  
Эргээд андын сэдэв рүүгээ орох юм бол хэм гэдэг маань хамтын хариуцлагыг бэхжүүлж байдаг бие биенээ үнэтэй байлгаж байдаг хүн бүрийн өөрсдийнх нь оруулж чадах хувь нэмэр гэх юм уу даа. Хэрэв сударт бичсэнчлэн хамтын хариуцлагат ний-хэмийн үндэс нь анд байдаг юм бол ямар ч нэгдлийн үед  энд нийтээрээ хэмтэй байх зарчим маань өөрөө андын харилцааны нэгэн үндэс болж таарах нь. Бүхэл бүтэн улс орны хувьд бол иргэн бүрээ үнэ цэнэтэй байлгахын төлөө татварын бодлого гэдэг зүйлийг бий болгосон байдаг. Татвар гэдгийг ихэнх хүмүүс ухахдаа ажил хийж олсон ашгаасаа улсдаа өгч байгаа нэгэн төрлийн зайлшгүй төлөх ёстой зүйл бөгөөд энэ маань эргээд нийгмийн сайн сайхны төлөө зориулагдах зүйл хэмээн ойлгодог . Харин татварын бодлого бол хэрхэн ямар төрлийн татварыг их байлгаж, ямрыг нь бага байлгаж ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх вэ гэдгийг зохицуулдаг бодлого гэж ойлгож байгаа ч цаад мөн чанар нь тэр иргэн бүрийгээ үнэ цэнэтэй байлгах нэг төрлийн арга  юм уу даа. Харамсалтай нь одоо энэ цагт төрийн бодлогын хүйн холбоо тасарчихсан шахуу байгаа үе болохоор Эзэн Чингис хааны Хэмийг тайлж хэлснийг тайлан уншихыг хичээцгээе :
Ам нь идэж сүүл нь таргалсныг хэм гэнэ
Аайийг тух болгосныг хамтын хариуцлагын хэм гэнэ
Хөх Монгол амьдрал ерэн есөн хэмтэй
Өвс идэж ус уусан хурга эзэндээ хэм өгдөг адил
Өсөж өндийж яваа хүслийн зүйтний үр айлдаа хэм өгтүгэй гэсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ хэмээн өчүүхэн мунхаг оюунаараа ухах гэж оролдож үзвэл :
Ам нь идэж сүүл нь таргалсныг хэм гэнэ -гэдэг нь амны идсэн зүйл эргээд сүүлэндээ нөлөөлж таргалуулж бна гэдэг нь харилцан нөлөөлөл, нэгэн цогцын биед гарч буй  үр шимийг  хэлсэн бололтой. 
Аайийг тух болгосныг хамтын хариуцлагын хэм гэнэ - гэдэг нь хүн бүрийн хичээл зүтгэл , тус нэмрээр л ямар ч бэрх хэцүү цаг орон зайд гарзгүй гарч чадах тухтай байдлыг бий болгох зорилгыг биелүүлэхийг хэлсэн бололтой. Харин тухтай байдал гэж юуг хэлэх вэ гэхээр " Хас төрөөр бадраах судар " ын 37 хуудас дээр :
Орон зайндаа эзэн болж
Орчих хорвоогийн
Наран, Саран, Огторгуйг ажиж
Най тухлах
Газрын шимийг хүртэж
Билиг ухааныг олж
Нэй тухлах
Түмэн арддаа
Төвшин амгалан байхын
Ний тухлах
Хар шидтэн хар санаатан
Хар бүхнээс халхлан
Аюул үгүй нуй тухлах
Түмэн арддаа эвтэй сайхан байвал
Ной тухлах байдаг билээ гэж бичсэн байдаг

Эргээд анд бололцох эрдэм гэдгийг уншаад үзэхээр таван тусгаар тогтнолоо хамтаар хариуцах орь ганц Чу-куртай гэсэн байдаг болохоор хариуцлагын цаад утгыг дор бүрнээ өөр өөрийн мэдэх чадах зүйлтэйгээ холбон  ухаад үзмээр юм шиг санагдах  л юм  


Sunday, March 5, 2017

Би

Би өөрөө хий чийг тоос
Биежиж унасан эх дэлхийн хэлтэрхий
Биелэлээ олсон өвгүдийн хүсэл
Бэдэрч тэмтэчсэн амьдралын хэлхээ
Буурал түүхийн үнэний мөр
Буцаж төрсөн үүргийн төлөөс
Эргэх цагийн эгэлхэн дүр
Энэрэл хайрын эрхэм дусал
Ээрэм талын сэхүүн салхи
Эгнэшгүй мөнх галын цучил




Wednesday, March 1, 2017

Тэнцэл

Тэмцэл буй цагт
Тэнцэл тогтдог
Тэнцэл тогтохын цагт
Тэмцэл эхэлдэг

Монгол домчийн судар 69 хуудас

Хэдэн жилийн өмнө Гэрлийн өргөөний хэдэн улаач Хөвсгөл аймгийн нутагт Тэсийн голын эх Булнайн нуруунд мод тарихаар явж билээ. Бидний хэдэн улаач модоо тарихаас өмнө лус савдагуудад нь үйлээ мэдүүлж, тарьсан моддоо даатгах үйл хийхийн хажуугаар бидний тарьсан модны үр эх байгальдаа шингэн ургаж , мянган мянган эх мод болон тарьсан үрсийнхээ сэтгэл зүтгэл итгэлийг шингээн алтан судрын маань үг үсэг болгон эх дэлхий дээр эдгээр моддын үрээр дамнан түгэх болтугай хэмээн ерөөж нэг сэдвээр хөөрөлдсөн нь "Тэнцэл" гэдэг сэдэв байж билээ. 
 Хожим домчийн судраас эдгээр хайхамшигт үгсийг уншаад үнэхээр тэнцэл тэмцэлийн хооронд урсах жам гээчийн зах зухаас багахан ч гэсэн гадарлах шиг болж билээ.
Би бага байхын их хачин юм боддог байж билээ. Одот тэнгэрийг ширтэн байхдаа тээр дээрээс биднийг харан ажиж байгаа хэн нэгэн агуу зүйлийн хувьд нарны аймаг түүнийг тойрон эргэлдэх гаригс түүний доторх дэлхий, дэлхий дээр байгаа би мааш өчүүхэн эс шиг л байгаатай адил миний ингээд харж байгаа усны дусал дотор ч бас л над шиг нэгэн жижигхэн зүйл бас над шиг ингээд бодоод сууж байгаа болов уу гээд л....
Үнэхээр энэ бодлыг минь батлах шиг домчийн судар гэдэг хайхамшигт нэгэн судар бидний гар дээр ирж орчлон ертөнцийн жам ёсыг таниулан түүнд хэрхэн зохицон зөв  амьдрах ухааныг ундруулан байна уу даа. Чухам энэ ухааны гүн рүү орж, өвгүдийн түм түмэн жилийн ажиглалт судалгааны үр дүнг уудлах энэ цаг үед  үнэхээр харанхуйг гэрэлтүүлэх, тэнцэлийг тогтоохын төлөөх тэмцэлийн оч болон маналзаж, тосох ухааны цараанд гал болон бадрах болтугай даа.