Thursday, October 2, 2014

Мал

Монголчуудын хувьд мал гэж юу вэ? Амжиргааны эх үүсвэр, байгаль дэлхийг танин мэдэх хэрэглүүр, өөр юу байж болох вэ? Малыг анх яаж гаршуулав? Мэдээж зэрлэг байхад нь гаршуулсан байх. Элдэж хөөж барьж авах гэж бөөн ядаргаа болж байхаар хажуудаа тэжээгээд гаршуулчихаад дуртай үедээ сүү махыг нь авч хэрэглэж байх  нь дээр л байсан байх нь. Гэтэл бас сүү махнаас нь асуудал үүсэж байх юмаа. Малыг алуулах хүсэл төрүүлдэгээрээ мах хоосруулагч хүнс бол малыг өсгөж өвсний үрийг ургуулахыг хүсүүлдэг нь сүү удамшил зөв хоол байх юм.  За энэ нь тэгэхээр малыг өсгөхийн тулд байгальтайгаа танилцаж эхлэнээ. Ийм ийм өвс ургамлыг мал иддэг юм байна, ийм ургамалыг идвэл  таргалдаг юм байна, ийм улиралд ингэж маллах ёстой гээд л маш их юм мэдэх хэрэгтэй болох нь. Мал нь өвдвөл хэрхэн эмнэхэв , өвчин тусгахгүйн тулд хэрхэн сэргийлэхэв , өөр юу ч байдгийн 1000 мэргэжил байдаг болчихлоо. Тэгээд цаашилбал энэ малаа өсгөхийн тулд байгаль дэлхийнхээ зүй тогтол, өөрчлөлт хувирал гээд л малаа дагасан маш их мэдвэл зохих зүйлс гарч ирсэн байх нь.  Өвсний үрийг хэрхэн хамгаалах вэ , бэлчээр нутгаа , бас малаа хүртэл тодорхой тоо хэмжээнд барих гээд бүүр бодлогын чанартай юмыг ч мэдэх хэрэгцээ гарах нь .  За энэ дээр бас алдаа оноонууд туршлага хуримтлагдаж үр хүүхдүүддээ зааж сургаад эхэлсэн байна. За мал нь их болоод ирэхээр маллаж дийлэхээ болилоо өөр хүмүүсийн тусламж хэрэгтэй болох нь яах вэ? тэгэж байтал хэдэн залхуу гаруудаас  энэ их олон малнаас нь зүгээр байж байгаад алаад идчих юмсан гэсэн адын хүсэлтэнгүүд үүснэ. Яаж хамгаалах вэ гээд л ёстой ургаж өгдөг юм байна. Тэгэхээр мал дагаад нүүдэллэх нүүдэлчин сэтгэхүй гэж үүнийг л хэлээд байгаа болов уу даа.
Эргээд мах сүү рүүгээ анхаарлаа хандуулъя. Сүүг удамшилт зөв хоол гэсэн нь яг юу гэсэн үг бол ? Малыг өсгөхийн тулд бид яалтачгүй уул устайгаа холбогдож байгаа гэдгээ анзаарлаа. Мэдээж энэ бичлэгийг маань унших олон хүн хаашаа юм эргээд малчин бол гээд байгаа юм уу гэж эгдүүцэн бодох нь байх л байх. Мэдээж хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн энэ эрин зуунд амьдралаа хөнгөвчлөх техник технологийн энэ их дэвшилд түүний нэгээхэн дэвшил болох энэхэн интернетийн орчинг ашиглан энэхүү бичлэгээ та бүхэнд хүргэж байгаа маань үнэхээр гайхамшиг шүү дээ . ГЭХДЭЭ бид  яг хаанаас эхтэй вэ гэдгээ хэзээ ч мартаж боломгүй мэт. Бидний өвгөд дээдсийн танин мэдсэн хамгийн чухал зүйл бол бид газар дэлхийтэйгээ хүйн холбоотой гэдгээ танин мэдэж , харин энэ бүхэнтэй хэрхэн зохицон амьдрах вэ гэдэг ухааныг олсонд байх шиг. Энэ дэлхий дээр байгаа бүхнийг авч хэрэглэхэд амархан л байх. Харин энэ бүхнийг, байгаа бүхнээ байлгаж үр хойчдоо ч бас үлдээж хэрэглэхэд л асуудлын гол нь байх шиг. Өөрсдийнхөө хоолыг махаар бодоход байгаагаа алаад идчихээд маргаашдаа юу ч үлдээхгүй болгож байгаа бол сүүгээр бодох юм бол харин түүний үр төлийг өсгөж үр хүүхдүүддээ үлдээж хэрэглэж байгаатай зүйрлээд нэг бодоод үзээрэй .
Үүнийг зөвхөн хоолоор зүйрлэн бичсэн энэ биз. Үүнийг томоор нь ургуулан бодох юм бол хийж байгаа үйлдэл, бүтээж байгаа шинэ санаа бүрийнхээ хойчийн үр дагаварыг заавал сайтар тунгаан бодож ирээдүй хойчид маань хир хор хөнөөлтэй , газар дэлхий,  байгаль цаг уурт хир тохиромжтой вэ гэдгийг сайтар тунгаах л болох нь дээ. Ингэхийн тулд бид маш их зүйлийг энгийн малчин ухамсараар ойлгон ухаж хүн төрөлхтөний олсон ололт , гаргасан хохирол бүхнээс сургамж авч энэ ганцхан эх дэлхий дээрээ үүсэн бий болсоноо марталгүй  эх дэлхийгээ хайрлан хамгаалж аж төрөхөөс өөр зам байхгүй гэдгээ ухамсарлах л үлдэж.