Wednesday, December 19, 2018

Төрийн амь ахуй

БууЭрЭл маань  ТӨР гэдэг үгийг юу гэж ухаж байна гэж асуугаад өөрөө түүний хариуг төрөх гэдэг үгний уг ТӨР гэдгээр нь ухаарай гэхээр нь би учиргүй гайхаж юу вэ хүүхэд төрөх гэдэг шиг үү гэхэд тиймээ бидний үед байгаа бүхнийхээ  амийг төрүүлэх боломжийг хамгаалах үүргийг ТӨР хүлээдэг байсан юмаа гэлээ.  Харин эдүгээ бид суурин соёл иргэншлийг дагаад засаг захиргаагаар ТӨР-ийг төсөөлдөг болсон байна.  Тэгвэл нүүдэлчин монголчууд төрийг энэ орчлон ертөнцийн зүй, зүй тогтол болсон торойд, тори, дэлбээлэн дэлгэрэх амьдралын цэцэг хэмээн тодорхойлон үзэж, танин мэдэж, тахин шүтсээр иржээ. Өөрөөр хэлбэл амьдралыг хамгаалах, төрөлтийг мөнхжүүлэхээр ТӨР хэмээн зарлигдсан тэнгэрийн санаа гэлтэй . Энэ талаар сонирхож улам дэлгэрүүлэн ухъя гэвэл Ц. Эрдэмт гэдэг хүний "Төрийн тухайт Монгол онол"  ном сонирхолтой судлагдахуун  болж болох юм. Энэ хүний бүтээл дээрх санаа өвгүдийн минь санаатай учиг нийлэх зүйл олонтой байгаад олзуурхан уншсан юм.
Гэвч сэдвийн маань нэр "Төрийн амь ахуй ". Өөрөөр хэлбэл давхиж яваа соёолон морины бэлэгдэлтэй 10  түгээмэл. Тэгвэл 10 түгээмэл гэж юуг хэлээд байгаа юм бэ гэсэн асуулт гарах байх. Тэгээд 10 түгээмэл гэж юу вэ гэдгийг АС-т юу гэж өгүүлсэн байдгийг бодоцгооё. Хатдын сударт бол бидний амьдралд тааралддаг 10 түгээмэл бэрхшээлийг даван гарах арга гэсэн байдгийг санахад илүүдэхгүй л дээ.

1. Үл өлсөн тэгш цадах - хүнс
2. Тэнгэрт мэндэлж , ертөнцөд бойжсон - иргүн
3. Нүүхүйгээс нэүрит сэрэхүйг олгосон - мал  (https://khdelger.blogspot.com/2014/10/)
4. Амин чанарын эх - газар
5. Ихийг багаар тэгшитгэх - хэм шүүс -
6. Нүүхүйг айдасгүй болгосон - айл
7. Хөх монголыг төрөөр бадраагч- нэүрит засаг
8. Хөг бүтээх үйлийн орон - гэр
9. Дутсныг илүүгээр нөхөх- сан
10. Хүчийг ухаанаар үржүүлэх - багаж

Хил хязгаарыг яаж манахаа тунхагласан бол дотроо хэрхэн түвшин сайхан, амар амгалан амьдрахыг " Ахуй" мэддэг юм хэмээн Аланхоо эх айлдсан байдаг.
Хүнс - иргүн - мал - газар - хэм шүүс - айл - нэүрит засаг - гэр - сан - багаж
Энэ бүхнийг хооронд уяж ухах юм бол хүн л юм чинь хүнслэх нь гарцаагүй . Харин үл өлсөн тэгш цадах хэмээн тодотгосон нь өнөө хайрын уялгаар зөвхөн өөрийн хар амиа бодох биш бусад ан амьтан, хүн бүртээ тэгш хүртээн тэнцвэрийг хадгалан, өөрийн биеийн эрүүлийг сахиж хүнслэх ухааны мэдвэл зохихуй болно.  Хүнсийг ойлгохын тулд сав шим ертөнцийн шимийг ойлгох хэрэгтэй. Энэ мэдвэл зохихуйд суралцан өөрийн биеийг эрүүл байлгаж , байгаа бүхнээ хайрлах ухааныг олж авсан хүн нь иргүн болон төлөвшихөд мал гэдэг зүйл зөв сэрэхүйг нь хөглөж өгдөг болохоор газар дэлхийтэйгээ хүйн холбоотойгоо мэдэрч түүнээсээ хөдөлмөрлөн байж шим хүртэж буй бүр нь хамтаар элдэв байгалийн болон бусад  бэрхшээлийг хамтран давж нэгдэн нийлж хүртсэн бүхнээсээ хэм шүүс төлж  төр засаг тогтон өсөн үржиж , айх аюулгүй амьдран суух улс гэрээ  бэхлэн бие биеэндээ дэмтэй амьдрах арга ухаанаа хөглөж ур ухаанаа гарган , хөдөлмөрийг хөнгөвчлөх бүхнээ бүтээн оршдог байна.
Тэгэхээр 10 түгээмэл хэмээх нь хөх толботнуудын амьдран орших мэдвэл зохихуйг нэгтгэн уялгалсан бэрхшээлийг давах арга зам байх нь дээ. Энэ бүхнийг ухамсар болгож ахуйгаа төвхнүүлэх нь Эх орон , эх оронч хэмээх үзлийн гол амин чанар болох нь ээ .
 Яахаараа төрийн амь ахуй болчихдог  юм гээд ахуйт төр гэсэн ойлголтоос учиг хөврүүлбэл өнөө цагийн бидний  ТӨР гэсэн ойлголтоос хамаагүй давсан ойлголт болно.
Бурханы шашинд ч тэр Алтан дээд ГэрИЭ нд ч тэр эх үрэн 6 зүйл гэж дурьдагдсан байдаг.
Наран, саран, сүүн эх ( эх дэлхий ) , амь , амьтан, мангдай ( хүн) зургаа . Энэ бол амьдрал оршихуйн үндэс. Үүний тэнцвэрт байдлыг хадгалах түүнд зохицохуй нь зорилго. Ямар ч мөн чанарт агуулагдсан бүтээх чадамжтай нь хүмүн өөрөө юм.  Энэ бүтээх орон зай нь бусдын бүтээх орон зайгаас хэт түрүүлбэл мөхөж, түүнтэйгээ дүйцэж амьдарвал манддаг. Учиг нь хүмүн балгад бүтээхийн тулд ой модноос хамааралтай байна. Ойн ургалтаас түрүүлж балгад баривал ой устан үгүй болж, уушиг сэвтэнэ. Ойн ургалттай эн тэнцүү балгадаа бүтээвэл Эх орон болоод байгаль дэлхийтэй эн тэнцүү аж төрж байгаа юм.
Тэгвэл Төрийн амийг оршоохын тулд эх үрэн 6 зүйлээ 10 түгээмэлээр уялгалж байгаа бүхнээ хүссэн бүхэнтэйгээ холбож байлгах ухаанаар  гурамсаж ухамсарлавал Төрийн амь ахуй юм байна гэдгийг арай дөхүүлж ухах болов уу даа
Бэхи хатны сударт :
Өвсний үрийг хэнч хариуцахгүй болвоос мал турму
Мал адуу турваас хэм чу үсэн ( одоо бидний ойлголтоор татвар) хомсдому
Арван түгээмэл барагдаж амьдрал үхлээр солигдму гэж өгүүлсэн байдгийг санавал хамтаар хариуцах төрийн амь юун дээр оршдогийг ухацгаах буй заа.