Wednesday, February 20, 2019

Эх орон


Алс хол аялахад араас минь дуудах эх нутаг минь сэтгэлд минь байнга л уяастай
Арван хуруугаа моонийтол энхрийлсэн эхийн минь сэтгэл шиг үргэлж хайрламаар
Атар талын анхилам үнэр нь гүний гүнд шингээстэй
Арван зүгтээ хараа цуцаам уужимхан бас агуу
Амьдран суух ардын минь сэтгэл нэг л тийм цагаахан
Араа бөхөлж оршоосон өвгүдийн минь ухаан
Алс холын одод хүртэл урт саруулхан
Яасан ч сайхан юм бэ дээ миний Монгол
Яг л зүрхний гүнээс дэлбээлэх цэцэгс шиг л
Яруу тод уран сэтгэмжийг уясуулж
Ямар азаар энэхэн нутагтай хүмүүн заяанд төрөв өө хэмээн дуу алдуулам гэгээн
Яагаад бид хайрлах ёстойгоо мэдэх тусам өвгүдөөрөө бахархмаар
Яаж бид үрсдээ үлдээхээ тунгаах тусам ухаанаа уралдуулмаар

Wednesday, February 13, 2019

3-9

Чин үнэнтэй нийцтэй гээд
Чиний минийхээ ялгахаа байж
Алдар цуугаар ураа хийж
Алхах алхаагаа тушна уу
Эрэл хайгуул ихсэх тусам
Эргээд нэг замаа хардаа
Эрдэм гэж бодсон бүхнээ
Эрчим юугаар хэмжээд үздээ
Ааш авир ихдэх тусам
Алсын хараа багаснам
Бардам сэтгэлээ тавих тусам
Бачуу хорвоо хоолой шахна
Орон зайн эзэгнэл гээчийг
Ондоо ондоогор нь ялган хар
Орох хаалганы үүдийг сахигчид
Орчлонгийн жамыг мөрдөгчид
Онцлон ойлгох учиг буй

3-8

Хуулийн зарчмыг ягштал биелүүлэх
Хуурмаггүй дүрийн ар талд
Зүрх сэтгэлийн хэлхээ холбоо
Хэзээд оршсоор ирсэн байдаг
    Алдар хүндийн оргилд гарлаа ч
    Ацан замын эхэнд очсон ч
    Ардын итгэл сэтгэл бүхэн
    Алдаа оноог дэнслэн байдаг
Чив чимээгүй таг харанхуйд
Зүг чигээ хэрхэн олох
Чивчрэн нумрах сэтгэлийн аяст
Чигээ алдан төөрөх одох
   Амгалан цэнхэр гаригт нь
   Амьдрал үргэлжлэн байнам
   Айдсыг давах хүч хөвчрөн
   Алсын харааг тодлох болно
Цэвэр тунгалаг байлаа гээд
Цээлийн ус шиг бохирдох
Цээжний гүнд цохилох зүрх
Цэнхэр дэлхийн амар амгалан

3-7

Сүүдэр тусах арын
Сүнс сүлд нь хаана вэ?
Сүмэр уулын хүйтэн чулуу
Сүүмийх дөлөнд бүлээсэх үү?
Аргамаг хээрийн алхаа товор товор
Ард түмний хэлхээ шовор шовор
Хүмүүн заяаны алдар нэр
Хөөрөн нисэх навчис шиг
Хүүн заяаны тодрох чиг
Хүрэх алсыг гэрэлтүүлнэ
Давах давааг товчлох нь үгүй
Тойрох зам нь жим үгүй
Мөргүй газраар зам гаргах
Мөрөөдөл төдий зэрэглээ юу?
Аажим урсах эрчмийн урсгал
Арга билгийг холбох ахуйд
Амьдрал чи минь хөврөн байна уу?
Ахуй төр минь сүлрэн байна уу?
Түвшин амгалангийн үүд хаалгыг
Түрэн орох зоригт үрсийг
Тосон хурайлах уухайн түрлэг
Тоос чийг хийд байнам
Тормолзох нүдний хараа юуг
Товлох өдрөөр хашин байна
Тоос чийг хийн дэнс
Товч тайлалд оршин байдаг



Sunday, February 10, 2019

Бугшмал

Гомдол тээх гэдэг өөрөө их сонин асуудал л даа. Гомдол юунаас үүсдэг вэ ? энэ нь хэрхэн бугшмал болдог вэ гэдэг талаар МТТТ судар дээр их тодорхой бичсэн байдаг. Тив тэнгэр бөө Эзэн Дээдэст  нэг удаа өөрийн зөгнөлөө хэлэхэд нь Хаан өөрөө нөхцөл байдлаа үнэлж үзээд дахин шалга гэж хэлсний төлөө гомдож улмаар өөрийн тэрхүү зөгнөлөө үнэн болгохын төлөө алтан ургийнхны хооронд яс хаяж эхлэсэн байдаг.  Анзаараад байхад ямар ч хүн шүүмжлүүлэх дургүй байдаг . Шүүмжлүүлчихээд л түүнд гомдол тээх үе ч байдаг.  Би ч бас ккк

Алдааг  шүүмжлэх би хэн юм
Айдсыг л үргээвэл болох бус уу гэх үгс тархинд минь буув. Бодвол өвгүдийн өгөгдөл биз.

Бусдын алдааг олж харна гэдэг нэг талаараа цаад хор хохиролыг нь олж харж байна гэсэн үг. Харин хор хохиролыг нь харсан бол тийм алдааг өөртөө бас давтахгүйг хичээх нь. Бусдын алдаанаас суралцана гэдэг нь энэ байх . Харин   айдастай ямар холбоотой юм бол? Тэгвэл айдас гэж юу вэ? гэсэн асуудал гарч ирнээ дээ. Айдас алдаа 2 ямар хамаатай бол ? Дахиад л асуулт ...

Төрийн найман цахад айдастай холбоотой хэсгийг нь хөөж уншвал :

Анд нь андаасаа айхдаа алдагийг
Айл ясах эрх дутав
Арсалдан алалдах андуудыг
Оломлон мохоох дүрэмлэн дутав

Зүг зүгээс Манукол Илүүд цугларч
Айлыг айдсаас чөлөөлөхийг хэлэлцэв

Айлыг айдсаас чөлөөлж
Андын аялгуу хөг бүтээв

Амгалан байвч айл үгүйд айдас  гэх мэтээр бичжээ

За юутай ч энэ бүхнээс ухах юм бол айдсыг үргээдэг нь дүрэмлэн юм байна гэж бүдүүн бааргаар дүгнэвэл :
 Ухаантай хүн шүүмжлэлийг сонсоод өөртөө дүгнэлт хийн алдаан дээрээ дөрөөлөн өсөж дэвждэг бол  ихэнх нь шүүмжлэлийг хүлээж авах дургүйгээсээ шүүмжилсэн хүндээ өсөрхөн өөрийнхөө алдааг зөвтгөх ямар нэгэн юм хайсаар худал хуурмагийг ч өөртөө бий болгодог .
Өчүүхэн жоохон гомдолоос болж эе эв эвдэрч андын тангараг ч тасрах нь байдаг. Тиймээс ч ГэрИЭ гэх хариуцлага бий болсон. Гэрээнд тохирсон зүйл өөрийн үүрэг хариуцлагадаа л эзэн болохоос өөр хаа хамаагүй зүйл рүү үсэрч бүү ор гэсэн үг. Өөрөөр хэлбэл харилцаа үүсгэж тохирсон тохиролцоондоо эзэн болж түүнд хамааралгүй бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүү оролц. Хэн ямар байх нь хамаагүй хэлэлцэж тохирсон зүйлдээ л эзэн болж өөрөө өөрийгөө хичээж сурцгаах нь энэ дүрэмлэнд хамаатай болов уу.

550 бугшмалын эх 7 хард бүү өөрийгөө удирдуулаа гэсэн үг.

Сувдаг
Тачаал
Аархал
Мунхаг
Атаархал
Шунал
Хонзон

Эргээд нэг дүгнээд бодох юм бол айдас гэж юу вэ?  Бид олон зүйлээс  айдаг . Байгалийн гамшиг болбол яах вэ? Мөнгөгүй болбол яах вэ? Өвдчихвөл яах вэ? Хоорондоо муудвал яах вэ? Ажил төрөл маань амжилтгүй болбол яах вэ?  Энэ бүх айдсуудыг давахын тулд угтан мэдэж тосон бэлдэх шаардлага гарнаа даа. Энэ бүх асуултуудын шийдлийг олох хэрэг гарнаа даа. Энэ бүгдийн шийдлийг олоход ганц хүн хэцүү нь ойлгомжтой. Тиймээс ч зүг бүрээс л цугларч шийдлийг олох гэж хэлэлцдэг нь аргагүй ч юм даа.
Шүүмжлэлээс айх хэрэггүй юм бна харин түүний шийдлийг олох чухал юм байна. Дүрмээ тохирох нь зөв юм байна.  Алдаа гаргах нь ч аймаар биш ч алдааныхаа хохиролыг яаж барагдуулахаа мэдэх нь чухал юм байна. Шүүмжилж байгаа бол өөртөө ч бас шүүмжээ тусгах юм байна. Мэдээж дутуу бодсон байгаа болохоор бултаар хэлэлцвэл буруугүй гэдэг шиг  гүйцээж хэлэлцье.

Эрхэмсэг хоо

Уран ухааны шаглаатай
Уужуу ухааны цараатай
Уясал хайрын уянгатай
Уян хатан  биелгээтэй
Уран тансаг ур дүйтэй
Хацар гоо гэгээтэй
Халуун элгэн сэтгэлтэй
Харц тунгалаг царайтай
Хагацашгүй үлэмж хоо мину