Wednesday, January 23, 2019

Тоо ба чанар 9

Би  нэгэн найзынхаа бичсэн шүлэгнүүдийг унших дуртай л даа.  Энэ сэдвийг уншихаас өмнө доорхи шүлгийг хүмүүс уншаасай гэж бодлоо.

https://nisdegbalchir.blogspot.com/2014/12/107.html
Дуудлага
Дүн өвлийн хахир хүйтнээр ужиг нойрноос
Дасал дотно дуудлага намайг сэрээв
Дасал болтлоо хаана сонссоноо санах гэж хүчлээд чадсангүй
Даарч бээрэн нойрмоглоод хэрхэхээ мэдэхгүй баахан суув
Гараа хумхин суух ахул хөшиж хөлдөхийн учир
Гар хөлөө хөдөлгөх хэрэгтэй болов
Газар доорхи ичээнээсээ гараад
Гадаад их ертөнцтэй танилцах ёстой болов
Хөлгүй их далайн захад ирээд
Хэрхэхээ мэдэхгүй гайхаж зогсов
Хөлгүй далайг хэрхэн гатлахаа эргэцүүлэн тунгааж бодов
Хөлгүй их далайг гатлахад тоймгүй олон зүйл хэрэгтэй ажээ
Тоймгүй олон зүйлийг тоолж бүртгэн шалгаж үзтэл
Тоочин тоолсон бүхэн минь надад дутуу ажээ
Тосон угтах их замыг туулахад хэрэгтэй
Тоймгүй олон дутуугаа гүйцээхээр
Дутуу бүхнээ урин дуудсан минь энэ буюу
Дундуур бүхнээ дүүргэн дуудсан минь энэ буюу
Дутуу бүхэн бүрнээ бүрдэж
Дундуур бүхэн халгин цалгин дүүрэг хэмээн
Бидэнтэй хамт байгаад
Биднээс нүүр буруулж одсон бүхнийг дуудъя
Биднийг ужиг нойронд автахад
Биднээс хулжин одсон бүхнийг дуудъя
Дуудахгүй л бол ирэхээ больсон бүхнийг дуудъя
Дундуур болон дутагдсан бүхнийг дуудъя
Доройтож гундсан золбоо хийморийг дуудъя
Дорд үзэгдэж нүдний гэм болсон хүн чанарыг дуудъя
Адлагдаж үнзгүйдсэн шударга үнэнийг дуудъя
Ариун цагаан ажил хөдөлмөрийг дуудъя
Атаа жөтөөгүй ариун сэтгэлийг дуудъя
Асран энэрч авран нигүүлсэх хайрын сэтгэлийг дуудъя
Саруул ухаан сайн явдлыг дуудъя
Сайн үйл сайхан бүхнийг дуудъя
Саар мууд үл автах бүхнийг дуудъя
Саар мууг доройтуулан дарагч бүхнийг дуудъя
Зөв бодол, зөв зам мөрийг дуудъя
Зөв үйл, зөв амьдралыг дуудъя
Зөн совин, билэг оюуныг дуудъя
Зөөлөн боловч хатууг дийлэгч бүхнийг дуудъя
Үл алдуурах итгэлийг дуудъя
Үл сэвтэгч сэтгэлийг дуудъя
Үл булингартах ухааныг дахин давтан дуудъя
Үл огоорох ухаарлыг дуудъя
Хүслээ шивнэн шившин байж
Хүслээ шивж шигтгэн байж
Хүмүүн заяаг магтан ерөөн байж
Хүмүүнд байвал зохих бүхнийг дуудъя
Дуудсан бүхэн минь дуу дуугаа авалцан ирэг
Дуудсан бүхэн минь дундаршгүй арвин байг
Дутсан сайн бүхэн тань үтэрлэн дүүрээд бялхаж байг
Дуудсан сайн бүхэн минь салалтгүй хамтдаа байг

Энэ сэдвийг бичих болсон шалтгаан судрын хэдэн мөрөөс эхтэй л дээ

Монголыг аврах эе бэлэгтэн арав байхад л
Монгол улс дахин мандаж МОН ыг голлож
Үүслээсээ олзтой дархан засаг дахин тов болму
Үүнийг анхаарч байвал гурван дайныг үдэж чадму гэсэн мөрүүд байлаа.

Тэгээд л дотроо гэнэхэнээр энэ 10 эе бэлэгтэн нь хаана байгаа юм болдоо гэж бодож эхлэнэ биз дээ. Тэгээд бас заавал яагаад арав гэж асуулт гарч ирнээ дээ. МТТТ судар дээр тайлбарласнаар 10 нь орших болоод оршихуйн Нэг болоод Тэг бүх зүйл давтамж эхнээсээ дахин эхэлж арав гэдэг тоог үүсгэнэ. Эхлэн бүтэн болоод дахин задрах, эхэлсэн болоод төгсөх, төрөх болоод үхэх мөнх холбоог мөрт жамтай холбох тоо болно гэжээ. Эзэн Чингис хаан өөрийнхөө багийг 9 өрлөгтэйгөө нийлээд аравт болгож бүрдүүлж  байсан бол энэ давтамж хадгалагданаа гэсэн үг байж таарах нь. Ингэж бодохоор өөрсдөөсөө арай холдуулаад байгаа ч юм шиг. Хэзээ нэг Чингис гарч ирээд аравтаа бүрдүүлээд улсаа хөгжүүлэх юм бол доо гээд л өөрсдийнхөө оролцоог холдуулж орхидог. Тэгтэл бууЭрЭл маань надад ийнхүү хэлэв :

Арга билгийн чанадаас ундрах
Алт эрдэнэс мэт эв нэгдэл
Аман хүзүүний нугалам адил
Асралт сэтгэлийн хэмээр нягтарч
Дутах ухаанаар саваа дүүргэж
Дуурсагдах үйлийн учгаар нэгдэж
Дуулим хорвоод мөрөө үлдээх
Дайчин удмын мөнхийн хэлхээ
Арван хурууны ур шингэж
Амин хэмийн чанар шингэж
Алдар нэрийн цуурай мөнхөрч
Айзам аялгууны хэмнэл хөвөрнөм

Тэгээд л дахин бодолхийлж үзээд дээрх найзын маань маань шүлгэн дээр дуудсан бүхнийг өөртөө дуудаж чадах аваас би өөрөө чанаржиж эе бэлэгтэн болох  юм болов уу....
Ингэж бодоод л цонхоор ажиж суутал 7 шувуу нисэж харагдав. Тамга нь дэнс суу ухаан нь магадлах . Долоо хэмжиж нэг огтол . Төгсөшгүй их ундарга гэлтэй.

No comments:

Post a Comment