Sunday, January 13, 2019

Тоо ба чанар 8

МТТТ сударт " Тоо бол тоо биш юм. Төсөөллийг эмхэтгэх дүрс юм. Жамыг тайлсан тодотгол юм. Магадлалыг тэмтчих суу ухаан юм" хэмээсэн байдаг.
Бид тоон билэгдэлт ард түмэн. Долоо хэмжиж нэг огтол гэсэн өвгүдийн үгээр тэмтчиж магадладаг ард түмэн. Тэгвэл яагаад заавал долоо хэмжих ёстой  гэж? Найм ч юм уу 5 хэмжиж болохгүй юу гэсэн сахилгагүй асуулт тавиж болноо доо. Хариулт нь тэр дорноо л гарч ирсэн байх нь сонин. Хариулт нь хэдий сайн мэдсэн ч тааварлашгүй үр дүн гарч ирэхийг сануулдаг тоо юм гэнэ. Математикчид 7 тооны онцлогийг бодоцгооно биз. Тоон дотроос 7 тоо яаж ч хуваагдсан үйлдэлтэй гардаг цуцаах тоо юм гэнэ лээ.
Бусад билэгдэлийг ярих юм бол 7 өвүг од ( 7 бурхан ч гэдэг ) , заримдаа бүр дордохын 7 ч гэх хэлцүүд байдаг. Сайныг муу болгож, мууг ч сайн болгож хувиргах чадал нь бидний сэтгэлгээний асуудал гэлтэй.
Анхны нэгдсэн 7 отгийн талаар домог үлгэр,  анхны хөх толботон төрөх болсон учиг, анхны  тэнгэртэй хийсэн гэрээ ,  тэнгэрийн өмнө хариуцлага хүлээх болсон гээд сонирхолтой түүхүүд хөвөрч болно харин тэрхүү гэрээгээ биелүүлэхгүй бол дордохын 7 гээчид нь унана шүү гэсэн сануулга ч байж болох.... Өөрөөр хэлбэл нэгдэж чадснаа бататгаж уламжилж авсан үүрэг хариуцлагаа ухамсарлаж удамшуулж чадвал мандаж , үгүй бол доройтно гэсэн санаа ч юм бил үү хэн мэдлээ.   Бас юун гэрээ бас юун хөх толбо бэ гээд гайхаад ухах юм бол сонирхсон хүмүүст сонин түүх хүүрнэх л байх. Харин ингэж магадлаад ухаад ирвэл тоо бүхэн өөрийн нууцыг тайлсан эздэдээ хүүрнэх нь гарцаагүй. Харин түүнийг ухаж хайсаар зурхайн ухааныг олж одот  ертөнцийн эргэлтэнд өөрийн бяцхан заяагаа холбож арга ухаан хэмжил зүйн багажаар тайлснаас илүү алсад билэг ухаан , магадлах онолоор хүрсэн хүн төрөлхтөний мэдлэгт тэмүүлэх тэмүүлэл агуу бөгөөд тэр дундаа нүүдэлчин түмний ажиглалт туршилт анзааргаас үүдсэн арга ухаан, газар тэнгэрийг холбосон зохицохуйн онол, түүгээр бадраах Их Засаг юугаар ч хэмжигдэшгүй агуу бизээ.

No comments:

Post a Comment