Саяхан нэг залуучуудыг подкаст сонсоод төрсөн сэтгэгдлээ бичмээр санагдлаа. Монгол залуус Цахиурын хөндийд монгол оюунаа зарахын тулд ямар замнал туулж тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн талаараа ярилцсан юм. Хаан дээдсийн түүхийг уншихад өнчирч хоцорсон нэг хүү ээж дүү нарынхаа хамтаар тулгарсан бэрхшээлд бууж өгөлгүй өөрийн чадамжаа дээшлүүлэн, өөрийн анд нөхдөө олж , зоригтой мөрөөдөж, тухайн үеийнхээ томчуудын байр байдал, эцэг өвгөдийнхөө өнгөрсөнд өргөсөн тус дэмийг нь танин ашиглаж их гүрнийг байгуулахдаа дөнгөж л хорь гаран настай байсан гэдэгтэй харьцуулбал өнөөгийн залуус хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай амжилтын мөртэй байхад эдгээр залуусын мөрөөдөл түүндээ хүрэх гэсэн зүтгэлийг бахдахаас ч яахав. Энэхүү замналыг гаргахын тулд үндэсний томоохон компаниудаас итгэлийг олж хөрөнгө босгохын тулд олон жил хичээн уйгагүй ажилласны үр дүнд итгэлийг нь олж Монгол компани гэдэг нэрээ олон улсын зах зээл дээр гаргаад , цаашлаад 22 сая долларын үнэ цэнэтэй компанийг бий болгож чаджээ. Энгийн нэг залуусын энэ ярианд хүний итгэлийг алдахгүй байна гэдэг л амжилтын маань үндэс болсон гэж дүгнээд үүндээ хүрэхийн тулд худлаа хэлэхгүй хулгай хийхгүй зарчмыг баримталж ажилласан талаараа ярих нь бахархууштай. Хүн өөрсдийгөө таниж нээхийн тулд юм үзэж нүд тайлж гадаад дотоодод ажиллаж туулсан хүндрэл бүрээсээ алдаа оноондоо дүгнэлтээ хийсээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй зүтгэж , хамгийн гол нь хамтын хүчин зүтгэл чухал гэдгийг ойлгосон явдал байлаа. МНТ гол хэлэх гээд байгаа санаа нь юу юм бэ гэхэд энэ агуу том эзэнт гүрнийг байгуулахад хэн хэн ямар үүрэг рольтой оролцож хэрхэн эвлэлдэн нэгдэж нэг зорилгын төлөө зүтгэж чадсан гэдгийг л ойлгочих гэж хариулсан байдаг. Ярилцлаганы эцэст улс оронд нүүрлээд байгаа энэ хулгай дээрэм, засаглалын хямралд нөлөөлж байгаа бүхнийг бид анхааралтай судалж, чадах мэдэх бүхнээрээ оролцож өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийн сайхан эх орноо босгоход залуус бидний оролцоо маш чухал юм байна . Бид өөрсдөө мэдлэг боловсролтой, дэлхий дахинд өөрчлөгдөн хувьсаж байгаа энэ хөгжлийн явцыг ухаарч , эх орондоо эзэн шиг эзэн болж л амьдрах чухал болохоос гадаад оронд сайхан байна гээд эх орноо орхиод явах хэрэггүй юм бна гэхийг сонсоод ийм олон олон залуус хүсэл мөрөөдлийнхөө төлөө чадах чадахаараа зүтгэж байгаа эх орны минь ирээдүй бага ч гэсэн гэрэлтэх шиг л санагдлаа
Гэгээрэлд зоригдохуй
Tuesday, October 7, 2025
Friday, August 8, 2025
Саналаа өгөх үү?
Иргэн та улсын төсвийн төсөлд саналаа өгнө үү гэсэн мессеж ирж байна.
Үнэхээр та иргэн хүний оролцоогоо хангахын тулд ямар нэгэн байдлаар өөрийн гэр бүлийн хүрээнд шийдэх боломжгүй боловч зайлшгүй шаардлагатай засаж залруулах зүйлийнхээ саналыг өгч байсан уу? Мэдээж сошиал платформууд дээр бичиж байгаа л байх гэхдээ энэ яг төр засгийн хүмүүст хүрч байгаа болов уу?
Саяхан шинээр сонгогдсон нэг УИХ ын залуухан гишүүний оролцсон подкастыг сонслоо. Тэр гишүүн Токиогийн их сургуулийг Хот төлөвлөлтийн мэргэжилтнээр төгсөж МАН ын жагсаалтын эхэнд орсон залуухан улс төрч юм байна. Иргэн та хорооны хуралдаа оролцож саналаа өгдөг үү гэж асууж байна. Нээрээ юу билээ? Би чинь хорооны хурал оролцох нь битгий хэл хорооны хурал гэж юм болдог талаар ч сонсоо ч үгүй хүн шүү дээ. Саяхан нэг Солонгос сериал үзсэн юм. Тэнд хорооны нийгмийн ажилтан хүний талаар гарсан юм иргэд ойр тойрныхоо асуудлыг хороо луугаа яриад гомдол гаргангуут мань хүн очиж шалгаад асуудлыг тодорхойлж өөрсдийнхөө хүчээр арилгах боломжтой зөрчлүүдийг арилгаж гомдол гаргасан иргэндээ буцааж мэдээлж байх юм. Ер нь бид ч ямар нэг байдлаар асуудал байвал бас зам эвдэрсэн хэмхэрсэн байх юм бол залхууралгүй хороо луугаа яриж мэдэгдэж байх ёстой юм бна. Ядаж л СӨХ ийнхөө ажилд оролцож байх л хэрэгтэй юм бна гэж бодогдлоо.
Гэхдээ би улсдаа ямартай ч татвараа төлдөг . Жилдээ ХАОАТ гээд 18 сая гаран төгрөг. Компанийхаа АНОАТ т жилдээ 70 гаран сая төгрөгний татвар төлжээ. Үүнээс гадна НДШ, НӨАТ гээд нэлээн их төлбөр төлдөг. Гэвч эмнэлэгт үзүүлэлгүй лав 20 гаран жил болж. Чадлынхаа хирээр эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэдэг. Хүүхдээ төрүүлэх гэж улсын эмнэлэгээр 1 удаа бусад тохиолдолд оочер дараалал бусад хүндрэлийг нь бодоод хувийн эмнэлэгүүдээр үйлчлүүлж байсан. Хүүхдүүдийнхээ боловсролд анхаарал их хандуулдаг болохоор улсын сургуульд биш хувийн сургуульд арай дөнгүүр гэж боддог учраас хувийн сургуульд сургаж байна. Ер нь төрийн хамгийн эхний анхаарах зүйл бол Эрүүл мэнд (хүнсний аюулгүй байдал, ямар ч хүнд хэцүү дайн тулаан, халдварт өвчний үед ард түмнээ эрүүл хүнсээр хангах чадамж, агаар ус хөрсний бохирдол, нийгмийн хамгаалал ) Боловсрол ( Хүний нөөц, Иргүн хүн бүрийн чадамжийг сайжруулах, өөрийн хүчээр ажил хөдөлмөр эрхлэх чадамжит иргэнийг бүтээх ), Эрчим хүчний салбар гэж боддог. Гэтэл төсвийн хүндрэл үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт гарч байгаа завхралын талаар сүүлийн үед сошиалоор их бичигдэх боллоо. Насаараа ЭМД төлсөн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй төсвөө хүлээсээр хагалгаанд ч орж чадалгүй үхэх нь үхэж , боломжтойнууд нь хамаг хөрөнгөө зараад эсвэл хандив тусламжаар гадаад дотоод руу явж эмчлүүлдэг болсон тогтолцоо тогтжээ. Гэтэл бас ЭМД төлдөггүй хүмүүс амралт сувилалд танил талаараа явж татвар төлөгчдийнхөө мөнгөөр үйлчлүүлдэг байх юм. Саяхандаа , насаараа улсад 40 гаран жил ажиллаж НДШ төлсөн хүн хувиараа 5 жил даатгал төлсөн хүнээс хамаагүй бага тэтгэвэр авч байна гэж 2 хөгшин шогшрон ярихыг сонслоо. Өнгөрсөн жил эрчим хүчний салбар хэцүү байна гээд тог цахилгааны зардал нэмэгдсэн. Гэвч байдал сайжрах байтугай цөөхөн хэдхэн станцууд дээр шинэчлэл сайжруулалт хийгээгүй удснаас болж удаа дараа дэлбэрэлт аваар болсон талаар бас л сошиалоор шуугицгаалаа. Тэгэхээр энэ ард түмэн бидний төлсөн татвараар бүтсэн улсын төсвийн зарцуулалтын хяналтыг хийх, дараа жилийн төсөвт иргэн хүний хувьд саналаа өгөх бүрэн эрхтэйгээр барахгүй үүрэгтэй болж таарах нь. Энэ бүхэнд хяналт тавь гээд тойргоосоо нэр дэвшсэн арай дөнгүүр гэсэн хүнээ их хурлын гишүүнээр сонгосон. Залуухан УИХ гишүүн ярилцлагандаа УИХ бол хууль тогтоох байгууллага ба ЗГ ын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй гэж яриж байна. Үнэхээр УИХ ын гишүүд энэ үүргээ биелүүлдэг үү? ЗГ ын танилцуулж байгаа гүйцэтгэлийн тайланд бүрэн хяналт тавиж байна уу? Харин сүүлийн жагсаалтаар гарсан залуу гишүүд л асуулт тавиж гайхширч суугаа харагдах юм. Зарим нэг нь өөрсдөө ЗГ ынхаа бүрэлдхүүнд орчихоод өөрийнхөө багцаас аймгийн наадамд 2 тэрбумын хандив өгсөн гэж ярих эрхтэй юу ?
Иргэн хүн ч бай улс ч бай хохирсон байхад хохироогч эздийг нь тогтоож хариуцлага хүлээлгэх нь шүүх засаглалын үүрэг байх. Хууль ч бас эзэн хариуцагчтай, хэм хэмжээтэй , оршин тогтнолтой байх зарчим дээр үндэслэсэн гэж үзвэл засаг нь зохист хэм хэмжээний хил хязгаарыг тотоох ёстой байх. Хэм хэмжээ хэмээх нь засаг бодит учир хэмжигдэхүйц, тоон нэгжид хөрвөхүйц байдлыг хангана гэсэн үг. Хэм хэмжигжигдхүүнгүй тохиолдолд үнэлгээ, тэнцээ хаягдах тул тухайн зүйлийг хэм хэмжээгүй гэж үзэх нь. Үнэлгээ дэнсээтэй бүх зүйл дээр хохирол тооцох боломжтой учир засаг нь хэм хэмжээтэй. Тэгэхээр засаг бол хохирол суурьт байх ёстой байх. Жишээ нь сошиал дээр хүмүүс сүүлийн үед зүв зүгээр байсан явган хүний замыг хуулж аваад шинэ зам тавиж байна. Зүв зүгээр байсан замын бродюруудыг авах гээд явган хүний замаа эвдээд байх юм гээд хайран мөнгө гэж гайхан шогширцгоож байна. Зүй нь дүүрэг бүрийн хороод харьяа газрынхаа замуудыг шалгаад засвар хийх шаардлагатай замыг тогтоогоод шинээр хийх ёстой замын маршрутыг иргэдээсээ санал авч дүүрэгтэй мэдээлээд дүүрэг тэр мэдээлэлүүдээ нэгтгээд Нийслэлдээ хүргээд замын төсвөө тогтоолгох ёстой байсан. Энэ бол эгэл надаар хэлүүлээд хийх ажил ч биш энгийн л нэг ажлын зарчим байх. Эртний 10 тын зарчим шүү дээ. 10 айлын эзэд нийлээд нийлж юу хийх шаардлагатай байгаагаа ярилцаад л саналаа гаргаад 100тын даргадаа хэлээд хийж бүтээгээд тэр нь 1000 т 10000т рүүгээ нэгдсэн зорилгын хүрээнд хир нийцэж байгаа нь хянагдаад л тэр нь олон нийтийн хүсэл зорилгод нийцэж байвал хийж бүтээдэг л энгийн эмх цэгцийн л асуудал.
Үүгээр юу хэлэх гээд бна гэхээр Нийслэлийн захиргааны холбогдох албан тушаалтан ямар ч үнэлгээ дүгнэлт хийлгүйгээр нийслэлийн иргэдийн татварын мөнгийг засах шаардлагагүй явган хүний замыг эвдэж төсвийн мөнгийг үргүй зарцуулж байгаа хариуцлагагүй байдал. Хэрэв хэм хэмжээг тогтоож үнэлдэг байсан бол энэ мэт алдааг бага гаргаж төсвийн мөнгөө хэмнэж өөр зайлшгүй шаардлагатай бусад ажлуудад зарцуулах боломжтой байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл ямар замыг заавал засах шаардлагатай гэж үзэх стандарт хэм хэмжээг тогтоогоогүй байна гэсэн үг. 20 жил болчихсон элэгдсэн бусдад хор хохирол үзүүлэхүйц гэдгийг тооцоогүй л гэсэн үг.
Тэгэхээр улсын төсөвт санал авах гэж байгаа бол Засгийн газар өнгөрсөн жилийнхээ гүйцэтгэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж ард түмэн, УИХ гишүүддээ тайлагнах, гишүүд тэр бүрийг нь нухацтай хянаж үр дүнг нь тооцон үзэж , дараа жилийн хэм хэмжээг нь тогтоон дараа жилийнхээ төсвийг хэлэлцэх ёстой байх. Энэнд зориулсан цаг хугацаа ч гаргах ёстой болохоорщс цагийн тулгаад төрийн ажлыг гацаасан гэж УИХ гишүүдийг буруутгах ёсгүй л байх. Түүнээс биш уул уурхайн орлогоо өндөрөөр тогтоочихоод л тэрнийхээ хэмжээгээр төсөв хийгээд идэж уудаг зарчим биш л баймаар. Энэ бол бидний сонгосон УИХ гишүүдийн үндсэн ажлын нэгээхэн хэсэг. Чухам энэ үнэлгээн дээр үндэслэж ямар хууль тогтоомжоо сайжруулах, ямар эзэн хариуцагчтай байх , яаж хэмжих нэгжийг нь тооцохоо олон талаас нь хэлэлцэж байж хуулийг батлах хэрэгтэй байх.
Миний бас гайхаад байдаг асуудал байдаг юм. Уур уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай гээд хэдэн жил яриваа. Бараг 30 жил болж байна. Энэ уул уурхайн нөөц гэдэг юм чинь хэм хэмжээтэй дуусдаг нөөц гэдгийг төр баригч АН , МАН 2 маань сайн мэднэ шүү дээ. Харин ч энэ уул уурхайн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байсан үед нь олсон орлогоосоо 70 сая малтай мал аж ахуйн орон байж түүний түүхий эдийг боловсруулах, дэлхийн зах зээл дээр гаргах хэмжээний хөнгөн үйлдвэрүүдээ, бүтээгдэхүүнээ хөгжүүлчихээд сууж байх хангалттай биш ч гэсэн нэлээн хугацаа байсан гэж санагдах юм. Дараа нь үнэ унасан ч үйлдвэр нь хөгжчихсөн улс чинь тэр уул уурхайгаас хамаарахгүй эдийн засагтай болчихсон түүнийгээ хөгжил гэж яриад л сууж баймаар юм . Огт туршлагагүй улс биш шүү дээ Социализмийн үед ч хичнээн сайхан үйлдвэрүүдтэй хичнээн их хүн ажлын байртай сайхан байсан билээ дээ. Харин ч чөлөөт зах зээлийн үед бол бүүр их боломж гарна шүү дээ.
Байшин барилга бол хөгжил биш л дээ. Өөрийн орны онцлог дээр тулгуурласан мэдлэг боловсролтой иргэдтэй, ажил хөдөлмөр бизнес эрхлэх эрүүл таатай орчинтой, иргэн бүр нь татвараа төлдөг, түүндээ тохирсон үйлчилгээгээ авч чаддаг болохыг хөгжил гэх байх
Monday, June 30, 2025
Тэнгэрийн санаа гэж юу вэ?
Хийхээсээ ярих нь ихэдсэн над шиг хүн зөндөө л байгаа л байх. Гэхдээ бас юу ярих вэ юунд уншигчидаа чиглүүлэх вэ гэдэг дээр хэдэн жил Өвгүдийн үлдээсэн онол түүнийг бататгасан ололт амжилт уналтын түүхийг уншиж танисаны хувьд нэгж хүмүүний чадамжаа хэрхэн бүтээмж болгон харилцаагаараа өөрсдийнхөө хүрээг тэлж эв нэгдлийг бий болгох вэ гэдэг дээр чиглэгдээд байгаа болов уу гэж горьдох юм.
Онолыг ойлгох нь алдааг багасгах нэг давуу тал болж цаг хугацааг хэмнэх учраас зорилгоо зөв тодорхойлж чиг авахад дэмтэй болов уу. Тэгвэл тэр зорилго нь юу юм бэ гэсэн асуулт гарна. Үүний хариулт Гэрлийн өргөөний судрууд болон алтан сударт байдаг бөгөөд тэр нь "Өөрөө өөрийнхөө өөдгүйн бол мунхаглалын идэш болохгүй байх" гэсэн том зорилго гарч ирнэ. Өөрөө өөрийнхөө өөдгүйн боол болохгүй байнаа гэдэг нь боловсролын асуудал гэж ойлгож болно. Хувь хүн бүр өөрийн төрөлх өгөгдөл, авьяас чадвартай байх бөгөөд энэ нь ажиглаад байхад удмын өгөгдөлтэй холбоотой байдаг. Өөрийнхөө талаар таниж мэдэж өөрийгөө олох гэдэг нь Биеэ засах гэдэг ойлголттой шууд холбоотой. Хүн бүрт байдаг авир тархи гэдэг ойлголтыг манайхан Бөөгийн товчион судраас уншиж үзсэн л байх. Энэ бол хүн бүрт байдаг хүний амжилтын замд саад болдог авирууд маань.
1.Болхи
2.Залхуурал
3.Бардамнал
4.Шантрал
5.Атаархал
6.Тогтворгүй байдал
Чухам энэ авируудаа яаж давах ухааныг олох дээр өөрийн хөгжүүлэлтээ хийгээд ирэхээр өөрийн удмын амжилт ололтын түүхийн өгөгдөлүүд бидний яс цусаар дамжин гений өгөгдөл болон бидний дотор хадгалагдаж байдаг гэдгийг таних байх. Эмчийн хүүхэд эмч болж ,багшийн хүүхэд багш болж, уран дарханы хүүхэд мөн дархан болдог жишээнүүдийг бүгд л мэддэг шүү дээ. Зарим удам ургууд өөрийн түүхийг, өөрсдийн таниж мэдэж хөгжүүлсэн бүхнээ судар ном болгон аргын талаар өв уламжлуулж ирсэн байдаг ба бодит өв болгоогүй ирсэн ч өөрийн эрхгүй л тухайн удмын өгөгдөлийг хийж бүтээх гэж оролдон өөрийгөө хайх явцад олж ил болгон бодит амьдрал дээр өөрөөрөө дамжуулан биежүүлдэг гэдэгтэй маргахгүй л байх. Ингээд өөрийгөө олоод өөрийнхөө чадамжийг мэдээд хөгжүүлээд ирэхээр бусдаар дутагдах орон зайгаа таниж эхэлдэг. Миний чадахгүй зүйлийг бусад хүн, удам угсаанууд чадаж хөгжүүлсэн байдаг болохоор энэ бүхнээрээ бусадтай эвлэлдэн нэгдэх шаардлага үүсэж эхлэнэ. Тэгэхээр хүн бүр өөрийн чадамжаа үзүүлж бусдаар хүлээн зөвшөөрүүлснээр өөрийнхөө үнэ цэнийг бий болгохын зэрэгцээ бас л бусдын үнэ цэнийг үнэлж таниж эвлэлдэн нэгдэх ухаанд харилцаагаараа суралцаж эхлэнэ. Гэр бүл хань ижлээ олохоос гадна анд нөхөд ,хамтрагч нараа олно гэсэн үг. Биеэ засаж өөрийгөө олсон бол Гэр гэдэг хамтатгах ухаанд орж эхлэнэ гэсэн үг. Мэдээж амьдрал маш баялаг шүү дээ. Сайн нь байгаа бол саар нь ч байна. Чамтай санал нэгдэх хүмүүс байхад чамтай санал нэгдэхгүй хүмүүс ч бас л байна. Зарим зүйл дээр санаа нэгдсэн ч зарим зүйл дээр зөрөлдөх нь ч байна. Тэгэхээр хэрхэн зөв эрүүл харилцааг бий болгох вэ гэдэг дараагийн алхам руу явна. Үүний тулд дахин өөрийн дотор луу өнгийх шаардлага тулгарна. Тэр дотор чинь бас сонин зүйлүүд байх ба харилцаагаа тэлж эзэн эрхийг бий болгоход саад болдог зүйлс байна шүү . Үүнийг судар дээр бас бичсэн байгаа тул энд дахин оруулая. Хүн бүхэн ямарваа нэгэн алдааг өөрөөсөө биш бусдаас хайдаг зантай байдаг нь гэм биш бараг зан тул маш анхааралтай өөрийнхөө харилцааг дэнслэх хэрэгтэй байдаг. Өөрийн алдаа нь ихэвчлэн доорхи муу сэтгэлээс үүдэлтэй байдаг гэдгийг Өвгүд өөрсдийн үлдээсэн онолдоо өөрсдийн алдсан алдаан дээрээ үндэслэн гаргасан байдаг :
1.Сувдаг
2.Тачаал
3.Аархал
4.Мунхаг
5.Атаархал
6.Шунал
7.Хонзон
Миний хувьд ч эдгээр муу сэтгэлээс үүдэлтэй маш олон алдаа гаргаж байсан. Тэр бүр өөрийгөө алдаад байгааг ухахгүй өөрийн зөв гэж зүтгэж байсан ч үе бий. Харин өөрийн дотор луу өнгийж бусдаас бурууг хайхаас илүү өөрөөсөө юу шалтгаалж байгааг олж таниснаар өөрийгөө бусдын оронд тавиж ойлголцолд хүрэх арга барилд суралцана.
Гэрлийн өргөөний судрууд болон алтан аялгуу судар дээр эдгээр муу сэтгэлийг үндсийг өөрийн дотор ургуулан тэжээхгүйн аргыг 9 хүслийн гүн ухаанаар тайлбарлаж өгсөн байгаа. Хүний хүсэл хязгааргүй ямагт хүний анхдагч хэрэгцээнээс илүү давсан байдаг. Гэвч тэр хязгааргүй хүслийг бидэнд байгаа хязгаарлагдмал нөөц л хазаарладаг. Судруудад үүнийг маш цөөхөн үгээр тодорхойлохдоо "Байгаль цаг уурт ээлтэй зохицохыг амьдрал гэмүү" гээд байгаа бүхнээ хайрлан өөрийн чадамжаа хөгжүүлэн өсгөн үржүүлэх нөхөн төлжүүлэн хэрэглэхийн тулд бүтээмжийг бий болгон улс бүр дор бүр өөрийн оршин буй газар хил хязгаар дотроо энэ бүхнийг төрийн бодлогодоо оруулан буцаад ирэхэд булаг шиг ундарч байхын ерөөлийг өргөн эргэх холбоондоо бөхлөн байгаа бүхнээ оршоон, үлдээж өсгөн үржүүлж бий болгох бүтээвэрийн онолыг төрийн бодлогодоо нийцүүлэн , зан болгон заншуулж өв соёл , ёс уламжлал болгон хууль цаазаа тогтоож нэгж хүн бүр дээр өгүүлсэн 7 муу сэтгэлд өөрсдийгөө удирдуулахгүй байхын хирээрээ нийтийн сэтгэхүй ухамсар болгож ирсэн бидний өвүг дээдсийн түүх Ертөнц дахинд агуу түүх болон үлдсэн талаар өгүүлдэг. Бид сувдаг , шунал,тачаал, аархал, мунхаглал, атаархал, хонзонг сэтгэл дотроо дарж чадваас эв эеийг бүтээж хамтран нэгдэх ухааныг олж чадна. Энэ бол гэрээ засах ойлголт юм. Гэхдээ энэнд суралцана гэдэг тийм ч амар юм биш шүү. Ойлголцолд хүрэхийн тулд сайндаж, муудаж, алдаж, онож, алдаан дээрээ суралцдаг ч гэсэн илүүгээ үзүүлж өөрийн үнэ цэнийг бусдаар хүлээн зөвшөөрүүлж мөн өөрийнхөө дутагдах чадахгүй зүйлийг бусдаасаа олж харж бусдын үнэ цэнийг өөртөө бий болгож эв нэгдлээ улам батжуулах эрдмийг тэмтэрч туулсаар ирдэг . Гэрлийн өргөөнийхөн өнгөрсөн арван хэдэн жилийн хугацаанд Өвгүдийн их ухаан төрт ёсны онол арга зүйг орчин цагийн монгол хэлнээ судар ном болгон буулгаж, Монголчуудын түүхийн үнэнг гүн ухааны үндэстэй нь тайлбарлан таниулж , хөг аялгуугаа олж, өөр өөрийн чадамжаа дээшлүүлэн бүтээмжийг бий болгон дээл хувцас урлах нь урлаж, бариа домчийн үйлийг эрхлэх нь эрхэлж, гоо сайхны эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлэн хийх нь хийж , аялал жуучлал , тээвэр , орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэнд, урлаг уран сайхан, үйлдвэрлэл, сургалт , нэвтрүүлгүүдийг Өвгүдийн ухаантай сүлж төр засгийн бодлого боловсруулалтыг сайжруулах ирээдүйн манлайлагчдыг чиглүүлэх их үйлсэд чадах чадахаараа зүтгэцгээж байна. Гэрлийн өргөө групп, тэнгэр монгол газар , зөвүү тав уу, судрын клубуудыг дагагчдын тоо улам чанаржиж эдгээр гэрлийн гялбааг үйлдэл дээрээ тусган олон залуус ажил үйлсдээ дэлгэрүүлж яваа байх гэдэгт бат итгэдэг.
Орчин үед хүн төрөлхтөний хэрэгцээнээсээ давсан хэрэглээнээс хамаарч дэлхийн цаг уур дулаарч мөсөн уулс , туйлын мөсүүд хайлснаас үүдэлтэй байгал цаг уурын гамшиг нүүрлэх болж ихээхэн хэмжээний хор хохирол гарах болсонтой холбоотойгоор томоохон улс орнууд тогтвортой хөгжлийн бодлогоор байгалийн тэнцвэрийг хадгалахад нэгж хүн, нэгж компани болгон анхаарал хандуулах ёстой болсныг эдийн засгийн хөшүүрэг болгон шаардлага болгож бүс нутаг бүрд анхдагч хэрэгцээ болох ХӨРС, УС, АГААРЫН бохирдол , хомсдол, эдгээр асуудлын шийдлийн гаргалгааг хүн бүрийн өдөр тутмын үйлдэл хэрхэн ний даяараа сайн муу нөлөөлөл үзүүлдгийг 8 тэрбум хүний нэг ч гэсэн нэг л эх дэлхий дээр амьдарч байгаа гэдэг утгаар ухамсарлуулах арга дээр хамтран ажиллах гараа аль хэдийн эхэлжээ. Бид нүүдэлчин соёлын улбааг өнөө хүртэл таслалгүй хадгалж ирсэн үндэстний хувьд бидний яс цусанд өнөөг хүртэл хадгалагдан ирсэн энэхүү мөнхийн эргэх тогтолцоог хадгалах хамгаалах соёлын улбааг ажил амьдралдаа тусган бүгдийг үлгэрлэн манлайлах агуу манлайлагчдын эх орон болох ёстой . Энэ бол шинэ цагийн түүхийн эргэлт тодролт байх болно.
Монгол хүний чадамж хир агууг ойрын хэдхэн хоногт залуус маань дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан, соёл урлаг, оюуны хүчин чадлаараа хэдий бид цөөхөн 3,5 сая ч гэсэн ч дэлхийн хэмжээнд гайхагдан шагшигдах ард түмэн шүү гэдгээ батлан гайхуулан харуулж чадлаа. Тиймээс онол ном нь энд буусан байгааг давуу талаа болон ашиглаж улам ихийг бүтээх буй зээ. Тэнгэрийн санааг газарт буулгана гэдэг эх дэлхийн оршлыг хамгаалах хадгалах их ухаан, эх үрэн 6 зүйлийг тэнцвэрийг хадгалах их үхааныг газарт хэрэгжүүлэх ЧИНГИС ухаан юм шүү дээ
Tuesday, June 3, 2025
Төрийн тогтворт байдал
Monday, May 19, 2025
Ул суурь- Гүн ухаан
Аливаа зүйлийг ул суурьтай бодож бай гээд л ээж аав маань ч эмээ өвөө маань ч хэлж сургадаг шүү дээ. Тэгвэл тэр ул суурь нь юу юм бэ? Өвгүд ч бидэнд хэлэхдээ та нар зөвхөн сууриа л тавих үйлэнд зүтгэж байна гэдэг. Яаруу сэтгэлт бид чинь юу юугүй л бүхэл бүтэн цогцыг бүтээчихмээр ч юм шиг сэтгэл маань оволзож суудаг даа. Оволзсон их сэтгэл заримдаа тээр болох ч үе байдаг. Харин тэр яарсан оволзсон сэтгэлийн суурь хир бат бөх болоо? Яарвал даарна гэдэг үг ч бас л тэр хэврэг суурьтай холбоотой хээр хонохыг хэлээд байна уу? Ул суурьтай гэхээр үндэстэй үндэслэлтэй байхад суралцах юм болов уу? Аль болох бага алдаж их зүйлийг бүтээхийг хэлээд байна уу? Долоо хэмжиж нэг огтлохыг хэлээд байна уу? гээд хэлээн хэдэн жилийн өмнө бичиж байжээ.
Thursday, May 15, 2025
Хүсэл Чадамж Бүтээмж Хөгжил Дэвшил
Сүүлийн үед Гэрлийн өргөөний постууд дээр 9 цагаан хүслийн талаар их уншиж байгаа байх. Үүнээс улбаалаад хүслийн зүйтэн гэсэн ухагдахуун гарч ирэх байх.
Өнгөцхөн бодлоор хүслийн зүйтэн гэж хэнийг хэлэх вэ гэж асуугаад хүслийнхээ хэм хэмжээг мэдэгч байх нь гэж ухвал тэр хэм хэмжээг хэн тодорхойлох вэ гэсэн асуулт гарнаа даа. Мэдээж хэм хэмжээгээ хэтрүүлээд ирэхээр бусдад хохирол учруулаад эхлэхээр хүсэл зааглагдаж таарах нь. Тэгвэл тэр хэм хэмжээ хэмээхийг тодорхойлохын тулд хэмжигдэхүйц, тоон нэгжид хөрвөхүйц байдлыг хангаж байна уу гэдэг асуудал гарна. Засаглахуйн засал сударт "Эзэн хариуцагчтай , оршин тогтнолтой, хэмжигдэхүйц байх шаардлагыг хууль хангах ёстой гэж бичсэн байдаг. Засаг нь зохист хэм хэмжээний хил хязгаар гэсэн ойлголт байгаа. Тэгэхээр хүний хүслийн хэм хэмжээг Засаг тогтоох нь ээ гэсэн ойлголт гарч ирэх нь . Жишээ нь гадны нэг компани Монгол улсын нутаг дэвсгэрээс уран олборлож ашиг олох хүсэл сонирхолтой байгаа. Энэ хүслээ биелүүлэхийн тулд Монгол улсын засгийн газарт уранаа олборлуулах зөвшөөрөл өгөх юм бол бид тэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж та бүхэн тэдий хэмжээний ашиг олох болно гэсэн хэмжигдэхүйц тоон мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр Монголын засгийн газар бид ямар нэгэн хөрөнгө оруулахгүйгээр газар нутгаасаа уран олборлуулснаар ийм хэмжээний ашиг авах нь гэдгийг хүлээн авч байгаа бол энэ хир бодит ашиг вэ гэдгээ тооцоолох шаардлага үүснэ. Олон нийтийн зүгээс хор хохиролыг тооцож үзсэн үү гэж асууж байгаа ба зарим нэг төрийн бус байгууллага туршилтын олборлолт хийсэн байдлаар нь иймэрхүү хор хохирол үүсээд байна цаашид улам ихээр олборлох бол бидэнд хуваарлиж өгсөн ашиг энэ хор хохиролыг нөхөх үү гэдэг дээр асуудал босгож сайтар тооцож үзэхийг засгийн газартаа анхааруулж үүнийг бодит байдлаар хэмжих хэм хэмжээг тодорхой болгож өгөхийг шаардаж байгаа. Зарим нэг хэсэг нь улсад ийм их ашиг өгөх гэж байхад оркууд харин шал дэмий бодит биш хохиролыг бодит болгож байна гэж ярицгааж байгаа. Тэгэхээр бодит ашгийг тооцохын тулд хор хохиролын хэмжээг тодорхой болгох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн үр дүнгээр хэмжих түүнийг хэвийн хэмжээнд байлгахын тулд нөхөн сэргээлт аюулгүй байдлын зардлыг зөв тооцохыг шаардаж бодит ашгаа хэмжигдэхүйц байлгаж тухайн олборлолт хийгдэж байгаа газар нутгийн хүн ардын эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг хангахыг шаардах нь Засаг төрөөсөө шаардах нь зүй ёсны асуудал болж таарна. Өөрөөр хэлбэл ямар хэм хэмжээнд хүн ард эрүүл аюулгүй амьдрах хэм хэмжээг тогтоох нь Засгийн үүрэг болж таарна. Байгаа болон байх ёстойн зохист харьцааны талаар асуудал үүсэж байна гэсэн үг. "Байх" нь өнгөрсөн хугацаа, "байна" одоо хугацааг, " байлга" ирээдүй хугацааг илэрхийлнэ.
Тэгэхээр одоогоор ирээдүй цагт бид юуг байлгаж үлдээх гэж байгаа вэ гэдэг өөрөө хэмжигдэхүйц байж чадахгүй байнаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл нүүдэлчин түмний засаглалын суурь нь хүний чадамж дээр биш, гаргаж буй хохиролд суурилдаг байснаас улбаалан " Би алдсан нь бусдыг хохироож , бусад хүнд хамаатай байна. Би оносон нь бусдыг тэжээж, бусдыг жаргалтай болгоно" гэсэн хамтын хариуцлагын онол өндөртэй үзлээс улбаатайгаар нүүдэлчин түмний засагт хариуцлагыг нэгж толгой дээр биш түүнтэй хамаатай бүхий л сурвалж дээр хориглох цаашлаад хохиролыг барагдуулах засаг батлагдсан уу гэдгийг үнэлэх хэрэгтэй болно. Тэгвэл хүсэл гэж ер нь юу юм бэ гэдгийг бүтээмжтэй холбож тайлбарласан байгааг бас анхаарна биз.
Бүүр энгийнээр тайлбарлах юм бол чи самар идэх хүсэлтэй гэх тохиолдолд хориг, чи тариад идлээ гэх үед чиний бүтээмжээр бий болох эрх тул чи бүгдийг нь авч болно. Энэ самар урган төлжих боломжтой гэж үзье. Ашиглахын тулд үүнийг заавал дэлхий дээр оршоох ёстой. Энэ миний үүрэг. Би энэ самрыг тариад дөрөв болголоо. Тэгэхээр би байнга бүтээмжээ нэмэгдүүлж байгаа учир ирээдүйн зарцуулалт маань анхны бүтээх нөөцөө хамгаалаад түүнээс илүүг нь ашиглах эрх үүснэ.
Үүнээс үндэслээд Засаглахуйн засал судар дээрээс Бүтээмжийн гүн ухааныг тайлбарласан хэсэгийг уншаарай. Хамгаалах үүргээ хэрэглэх эрхэд шилжүүлэхийн тулд бүтээмжийн бодлогыг гаргаж ирсэн талаар сайхан тайлбарласан байгаа.
Саяхан " Хиймэл оюун , их өгөгдөл , дижитал хуваагдал" сэдэвтэй подкаст сонслоо Энэ нь орчин үеийн технологи дижитал хөгжлийн талаар байлаа. Энэ подкастан дээр Энхбат гуай ярихдаа бид Монголчууд өөрсдийгөө 3,5 сая хүний нэг гэж харах нь зүй ёсны боловч үүнээс илүү энэ дэлхий дээр амьдардаг 8 тэрбум хүний нэг гэж харах юм бол Англи хэлний мэдлэгээ сайжруулах мэдлэг боловсролоо сайжруулах шаардлага үүснэ. Анх хүн төрөлхтөний хөгжил усаа дагаж хөгжиж явдаг байсан . Үүний дараа хөгжил зам дагаж хөгжих болсон. Монголын Эзэнт гүрэн байгуулагдаж худалдааны аюулгүй байдлыг бий болгож торгоны замууд үүссэнээр хөгжлийн шинэ түвшин бий болж үүнтэй холбоотойгоор ч Эзэн хаан маань Мянганы хүнээр шалгарсан . Үүний гүн ухаан дээрээс үндэслэн орчин үед интернет бий болж орчин үед технолиги хөгжиж мэдээлэл мэдлэгийг дагаж хөгжил цааш явсаар одоо хиймэл оюун ухаан бий болж байна. Тэгэхээр хөгжил мэдээлэл мэдлэг боловсрол хаана байна тэнд хөгжил явагдаж байна. Хэрэв бид 8 тэрбумын нэг боловч Монгол хүн гэдэг онцлогоо хадгалж хөгжил дэвшилийн урсгалд өөрсдийгөө тодлохыг хүсэж л байгаа бол өөрсдийн гүн ухааны онцлог , соёл, төрийн онолын суурь нөхцөл , түүхийн хугацаанд тодорч байсан засаглалын туршлагыг орчин үеийн техник технологи дижитатчилэлийн шинэ эринд зохицуулах мэдлэг боловсролыг эзэмшихээс өөр арга үгүй.
Энэ тал дээр Хамаг Монголын ур дүйн хааны судрын Дайтахуйн ухаан хэсэгт ийнхүү өгүүлсэн байдаг . Бид дайтахыг дайн байлдаанаар төсөөлдөг байсан бол бидний түүхэнд илүү ахисан ойлголтоор дайтахуйн ухааны нэг зүйл нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх дэвшил хөгжил гэж үзэж байжээ.
Дэвшил, хөгжил: Дэвшил, хөгжил бусдад боловсрол түгээх чадварт байдал нь олон улсын эв гэриэний үнэ цэнэ, улс оршиж байгаагийн илрэл байдаг. Тухайн улсын олгож байгаа боловсрол дэлхий нийтийн хэрэгцээг хангах чадвартайг илэрхийлдэг. Ингэснээр тухайн улс нь хүлээн зөвшөөрөгдсөнийг олон улсад мэдэж, гуравдагч оронд харилцаатай болохын үүд хаалга болдог. Хөгжингүй болж байж давуу тал олдог юм биш хүлээн зөвшөөрөгдөх түвшинд боловсрол олгох чадвартай байх тодорхойлолтоороо давуу талтай болдог. Энэ улсад бэлтгэгдсэн хүмүн нь аль ч улсад хүмүний нөөцийн чадвартай байх нь олон улсад гэриэ хийх бас нэг нөхцөл болдог онцлогтой. Харин дахин боловсрол эзэмшиж байж өөр улсад ажил, алба хаах орон зайтай байгаа нь тухайн улс бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүйн дээр хүмүн нь үнэ цэнэгүй байгаагийн илрэл юм. Аль ч оронд тухайн улсын албаттай ижил ханш цалин авна. Дунд ба бага түвшний удирдлага хийх боломжтой байгаа нөхцөлд тухайн улсын олон улсын харилцааны чадвар оршин тогтнодог онцлогтой. Үүнтэй уялдуулж дотоодын боловсролын бодлогыг бүх улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд чанаржуулах шаардлагатай бөгөөд газар нутаг, эд баялгийн доройтолтой улс бол бага болоод дунд шатны удирдах хүчин бэлтгэх чадвартай байдлаар өөрийн дутуу талыг нөхөх боломжтой болно. Иргүн өөрөө хүчирхэг байгаа нь сүрдүүлгийн зэвсэг болдог тул цөөн болоод олон тооны ардтай байхаас эс хамаараад иргэншлийн чанараас дүрвэх болоод оршин суух гэриэ тэнцэтгэдэг. Ихэнх олон улсын харилцаанд тухайн улсын тусгаар тогтнолыг аль болох өөрт ашигтай байдлаар эргүүлэх сонирхолтой, хамтрагчаа албадах шинжтэй байдаг. Энэхүү нөхцөлийг бүрэн утгат болгодог хүчин зүйл нь иргэний боловсрол юм. Иргэний боловсрол буцаад нийхэмийн ижилсэх шинж чанарын боловсрол, өөрийн авьяас билгийн боловсрол хоёроор үнэлэгдэнэ. Оройлол өндөртэй иргэн буюу алдартан, баатар, сод хүмүн улсдаа тусгаар тогтнол, тэнцвэрт байдал, үнэ цэнийг авчирдаг.
Энэ бүхнээс ямар дүгнэлт гаргах вэ гэхээр дэлхий нийтийн хөгжил дэвшил биднээс үл хамааран хөгжсөөр байх бөгөөд энэхүү мөнхийн хөдөлгөөнд өөрсдийгөө тодлохуй нь нүүдлийн соёлын онцлог болох эх дэлхийнхээ оршин тогтнолтой хамааралтай хязгаартай хэм хэмжээстэй байх гүн мэдлэгтэй нягт холбоотой болохыг ухаарах биз. Мэдлэг боловсролоо дээшлүүлцгээе. Тэгээд чадамжаа бүтээмж болгоцгооё !
Monday, March 24, 2025
Засаглахуйн засал судрын тухай
Энэ судрыг нээж үзэхээс өмнө бичиж байсан бичлэгүүдээ илүү дэлгэрүүлж ойлгох боломжийг их өөрөөр харж байсан маань илүү тодрох шиг боллоо.
Чадамж бүтээмж 2 ын талаарх ойлголт маань их сайхан зөв гольдрол руугаа урсах шиг л болж энэхүү судрын гол агууламжийг гаргаж өгсөн Алага онгодын өгүүлэмжийн цэгц гол санаагаа гаргах байдал, орчин цагийн ойлголттой харьцуулан жишиглэх чадамжийг уншаад гайхан бахархахын зэрэгцээ мөн гаргаж буй санааг нь ойлгон ухахын тулд нэлээн их нухаж унших болсондоо олзуурхан сууна.
Миний нэгэн бичлэгт Бай ур дүй зөнгийн талаар өөрийн ухснаа бичсэн байсныг энэ судар дээр маш сайхан дэлгэрүүлж дутуу ухаарсан зүйлийг маань нэлээн бодуулж дахин дахин эргэцүүлэх харваатай бичиж тайлбарласан байлаа.
Хүний хүсэл
Байлгах гэсэн 3 утгын холбоосыг нүүдэлчин түмний засагтын 5 гүн ухаанаар маш ухаарууштай ул үндэслэлтэй одоогийн байдалтай харьцуулан тайлбарлаж засаглалын мөн чанарыг шинж чанартай нь уялдуулан тайлбарласан байлаа.