Сүүлийн үед Гэрлийн өргөөний постууд дээр 9 цагаан хүслийн талаар их уншиж байгаа байх. Үүнээс улбаалаад хүслийн зүйтэн гэсэн ухагдахуун гарч ирэх байх.
Өнгөцхөн бодлоор хүслийн зүйтэн гэж хэнийг хэлэх вэ гэж асуугаад хүслийнхээ хэм хэмжээг мэдэгч байх нь гэж ухвал тэр хэм хэмжээг хэн тодорхойлох вэ гэсэн асуулт гарнаа даа. Мэдээж хэм хэмжээгээ хэтрүүлээд ирэхээр бусдад хохирол учруулаад эхлэхээр хүсэл зааглагдаж таарах нь. Тэгвэл тэр хэм хэмжээ хэмээхийг тодорхойлохын тулд хэмжигдэхүйц, тоон нэгжид хөрвөхүйц байдлыг хангаж байна уу гэдэг асуудал гарна. Засаглахуйн засал сударт "Эзэн хариуцагчтай , оршин тогтнолтой, хэмжигдэхүйц байх шаардлагыг хууль хангах ёстой гэж бичсэн байдаг. Засаг нь зохист хэм хэмжээний хил хязгаар гэсэн ойлголт байгаа. Тэгэхээр хүний хүслийн хэм хэмжээг Засаг тогтоох нь ээ гэсэн ойлголт гарч ирэх нь . Жишээ нь гадны нэг компани Монгол улсын нутаг дэвсгэрээс уран олборлож ашиг олох хүсэл сонирхолтой байгаа. Энэ хүслээ биелүүлэхийн тулд Монгол улсын засгийн газарт уранаа олборлуулах зөвшөөрөл өгөх юм бол бид тэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж та бүхэн тэдий хэмжээний ашиг олох болно гэсэн хэмжигдэхүйц тоон мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр Монголын засгийн газар бид ямар нэгэн хөрөнгө оруулахгүйгээр газар нутгаасаа уран олборлуулснаар ийм хэмжээний ашиг авах нь гэдгийг хүлээн авч байгаа бол энэ хир бодит ашиг вэ гэдгээ тооцоолох шаардлага үүснэ. Олон нийтийн зүгээс хор хохиролыг тооцож үзсэн үү гэж асууж байгаа ба зарим нэг төрийн бус байгууллага туршилтын олборлолт хийсэн байдлаар нь иймэрхүү хор хохирол үүсээд байна цаашид улам ихээр олборлох бол бидэнд хуваарлиж өгсөн ашиг энэ хор хохиролыг нөхөх үү гэдэг дээр асуудал босгож сайтар тооцож үзэхийг засгийн газартаа анхааруулж үүнийг бодит байдлаар хэмжих хэм хэмжээг тодорхой болгож өгөхийг шаардаж байгаа. Зарим нэг хэсэг нь улсад ийм их ашиг өгөх гэж байхад оркууд харин шал дэмий бодит биш хохиролыг бодит болгож байна гэж ярицгааж байгаа. Тэгэхээр бодит ашгийг тооцохын тулд хор хохиролын хэмжээг тодорхой болгох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн үр дүнгээр хэмжих түүнийг хэвийн хэмжээнд байлгахын тулд нөхөн сэргээлт аюулгүй байдлын зардлыг зөв тооцохыг шаардаж бодит ашгаа хэмжигдэхүйц байлгаж тухайн олборлолт хийгдэж байгаа газар нутгийн хүн ардын эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг хангахыг шаардах нь Засаг төрөөсөө шаардах нь зүй ёсны асуудал болж таарна. Өөрөөр хэлбэл ямар хэм хэмжээнд хүн ард эрүүл аюулгүй амьдрах хэм хэмжээг тогтоох нь Засгийн үүрэг болж таарна. Байгаа болон байх ёстойн зохист харьцааны талаар асуудал үүсэж байна гэсэн үг. "Байх" нь өнгөрсөн хугацаа, "байна" одоо хугацааг, " байлга" ирээдүй хугацааг илэрхийлнэ.
Тэгэхээр одоогоор ирээдүй цагт бид юуг байлгаж үлдээх гэж байгаа вэ гэдэг өөрөө хэмжигдэхүйц байж чадахгүй байнаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл нүүдэлчин түмний засаглалын суурь нь хүний чадамж дээр биш, гаргаж буй хохиролд суурилдаг байснаас улбаалан " Би алдсан нь бусдыг хохироож , бусад хүнд хамаатай байна. Би оносон нь бусдыг тэжээж, бусдыг жаргалтай болгоно" гэсэн хамтын хариуцлагын онол өндөртэй үзлээс улбаатайгаар нүүдэлчин түмний засагт хариуцлагыг нэгж толгой дээр биш түүнтэй хамаатай бүхий л сурвалж дээр хориглох цаашлаад хохиролыг барагдуулах засаг батлагдсан уу гэдгийг үнэлэх хэрэгтэй болно. Тэгвэл хүсэл гэж ер нь юу юм бэ гэдгийг бүтээмжтэй холбож тайлбарласан байгааг бас анхаарна биз.
Бүүр энгийнээр тайлбарлах юм бол чи самар идэх хүсэлтэй гэх тохиолдолд хориг, чи тариад идлээ гэх үед чиний бүтээмжээр бий болох эрх тул чи бүгдийг нь авч болно. Энэ самар урган төлжих боломжтой гэж үзье. Ашиглахын тулд үүнийг заавал дэлхий дээр оршоох ёстой. Энэ миний үүрэг. Би энэ самрыг тариад дөрөв болголоо. Тэгэхээр би байнга бүтээмжээ нэмэгдүүлж байгаа учир ирээдүйн зарцуулалт маань анхны бүтээх нөөцөө хамгаалаад түүнээс илүүг нь ашиглах эрх үүснэ.
Үүнээс үндэслээд Засаглахуйн засал судар дээрээс Бүтээмжийн гүн ухааныг тайлбарласан хэсэгийг уншаарай. Хамгаалах үүргээ хэрэглэх эрхэд шилжүүлэхийн тулд бүтээмжийн бодлогыг гаргаж ирсэн талаар сайхан тайлбарласан байгаа.
Саяхан " Хиймэл оюун , их өгөгдөл , дижитал хуваагдал" сэдэвтэй подкаст сонслоо Энэ нь орчин үеийн технологи дижитал хөгжлийн талаар байлаа. Энэ подкастан дээр Энхбат гуай ярихдаа бид Монголчууд өөрсдийгөө 3,5 сая хүний нэг гэж харах нь зүй ёсны боловч үүнээс илүү энэ дэлхий дээр амьдардаг 8 тэрбум хүний нэг гэж харах юм бол Англи хэлний мэдлэгээ сайжруулах мэдлэг боловсролоо сайжруулах шаардлага үүснэ. Анх хүн төрөлхтөний хөгжил усаа дагаж хөгжиж явдаг байсан . Үүний дараа хөгжил зам дагаж хөгжих болсон. Монголын Эзэнт гүрэн байгуулагдаж худалдааны аюулгүй байдлыг бий болгож торгоны замууд үүссэнээр хөгжлийн шинэ түвшин бий болж үүнтэй холбоотойгоор ч Эзэн хаан маань Мянганы хүнээр шалгарсан . Үүний гүн ухаан дээрээс үндэслэн орчин үед интернет бий болж орчин үед технолиги хөгжиж мэдээлэл мэдлэгийг дагаж хөгжил цааш явсаар одоо хиймэл оюун ухаан бий болж байна. Тэгэхээр хөгжил мэдээлэл мэдлэг боловсрол хаана байна тэнд хөгжил явагдаж байна. Хэрэв бид 8 тэрбумын нэг боловч Монгол хүн гэдэг онцлогоо хадгалж хөгжил дэвшилийн урсгалд өөрсдийгөө тодлохыг хүсэж л байгаа бол өөрсдийн гүн ухааны онцлог , соёл, төрийн онолын суурь нөхцөл , түүхийн хугацаанд тодорч байсан засаглалын туршлагыг орчин үеийн техник технологи дижитатчилэлийн шинэ эринд зохицуулах мэдлэг боловсролыг эзэмшихээс өөр арга үгүй.
Энэ тал дээр Хамаг Монголын ур дүйн хааны судрын Дайтахуйн ухаан хэсэгт ийнхүү өгүүлсэн байдаг . Бид дайтахыг дайн байлдаанаар төсөөлдөг байсан бол бидний түүхэнд илүү ахисан ойлголтоор дайтахуйн ухааны нэг зүйл нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх дэвшил хөгжил гэж үзэж байжээ.
Дэвшил, хөгжил: Дэвшил, хөгжил бусдад боловсрол түгээх чадварт байдал нь олон улсын эв гэриэний үнэ цэнэ, улс оршиж байгаагийн илрэл байдаг. Тухайн улсын олгож байгаа боловсрол дэлхий нийтийн хэрэгцээг хангах чадвартайг илэрхийлдэг. Ингэснээр тухайн улс нь хүлээн зөвшөөрөгдсөнийг олон улсад мэдэж, гуравдагч оронд харилцаатай болохын үүд хаалга болдог. Хөгжингүй болж байж давуу тал олдог юм биш хүлээн зөвшөөрөгдөх түвшинд боловсрол олгох чадвартай байх тодорхойлолтоороо давуу талтай болдог. Энэ улсад бэлтгэгдсэн хүмүн нь аль ч улсад хүмүний нөөцийн чадвартай байх нь олон улсад гэриэ хийх бас нэг нөхцөл болдог онцлогтой. Харин дахин боловсрол эзэмшиж байж өөр улсад ажил, алба хаах орон зайтай байгаа нь тухайн улс бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүйн дээр хүмүн нь үнэ цэнэгүй байгаагийн илрэл юм. Аль ч оронд тухайн улсын албаттай ижил ханш цалин авна. Дунд ба бага түвшний удирдлага хийх боломжтой байгаа нөхцөлд тухайн улсын олон улсын харилцааны чадвар оршин тогтнодог онцлогтой. Үүнтэй уялдуулж дотоодын боловсролын бодлогыг бүх улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд чанаржуулах шаардлагатай бөгөөд газар нутаг, эд баялгийн доройтолтой улс бол бага болоод дунд шатны удирдах хүчин бэлтгэх чадвартай байдлаар өөрийн дутуу талыг нөхөх боломжтой болно. Иргүн өөрөө хүчирхэг байгаа нь сүрдүүлгийн зэвсэг болдог тул цөөн болоод олон тооны ардтай байхаас эс хамаараад иргэншлийн чанараас дүрвэх болоод оршин суух гэриэ тэнцэтгэдэг. Ихэнх олон улсын харилцаанд тухайн улсын тусгаар тогтнолыг аль болох өөрт ашигтай байдлаар эргүүлэх сонирхолтой, хамтрагчаа албадах шинжтэй байдаг. Энэхүү нөхцөлийг бүрэн утгат болгодог хүчин зүйл нь иргэний боловсрол юм. Иргэний боловсрол буцаад нийхэмийн ижилсэх шинж чанарын боловсрол, өөрийн авьяас билгийн боловсрол хоёроор үнэлэгдэнэ. Оройлол өндөртэй иргэн буюу алдартан, баатар, сод хүмүн улсдаа тусгаар тогтнол, тэнцвэрт байдал, үнэ цэнийг авчирдаг.
Энэ бүхнээс ямар дүгнэлт гаргах вэ гэхээр дэлхий нийтийн хөгжил дэвшил биднээс үл хамааран хөгжсөөр байх бөгөөд энэхүү мөнхийн хөдөлгөөнд өөрсдийгөө тодлохуй нь нүүдлийн соёлын онцлог болох эх дэлхийнхээ оршин тогтнолтой хамааралтай хязгаартай хэм хэмжээстэй байх гүн мэдлэгтэй нягт холбоотой болохыг ухаарах биз. Мэдлэг боловсролоо дээшлүүлцгээе. Тэгээд чадамжаа бүтээмж болгоцгооё !
No comments:
Post a Comment