Tuesday, June 3, 2025

Төрийн тогтворт байдал

Давхиж буй соёлон морийг төрийн сүлдэндээ оруулсан нь ямар учиртай вэ гэж хэн нэгэн нь бодож л байсан байх. Тэр битгий хэл хүмүүс маань наадмаар соёолон морины уралдаанд түрүүлсэн морины хөлсийг авах гэж очдог шүү дээ. Энэний цаад билэгдэл ямар учиртай юм бол?
Өнөөгийн төрийн тогтворгүй байдлын учир шалтгаан юу вэ гэж эрэл хайгуул хийж байгаа хүнд төрийн тогтолцоо чухам энэ соёолон мориор билэгдсэн өлзий хээнд байдаг талаар тайлбарлавал зүгээр байх :
Гэрлийн өргөөнөөс маш их судар номуудыг бидний мэдлэгт нэмэр болгох үүднээс ирээдүйн манлайлагч нарын суурь боловсролыг сайжруулах зорилготой гаргаж байгаа гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа болов уу гэж найдаж байна.
Бидний өвгүдийн төрт ёсны бодлого дээрх өгүүлсэн төрийн сүлдэн дэх цахилж буй соёлон морины билэгдэл бүхий 10 бүрдэл ухагдхуунд нийцэж боловсруулсан төрийн онолыг хэрэгжүүлж байсан болохоор эх газрын томоохон Эзэнт гүрнийг байгуулж чадсан байдаг гэдэгтэй маргах хүн олдох болов уу? Тэгвэл тэр 10 бүрдэл гэж юу вэ?
1. Соёолон морины толгой бол өнөөгийн бидний нэрлэснээр Үндсэн хууль юм. Аль ч цаг үед бүх засаг хуулиуд багцрах нэг толгой хууль байх ба Их Монгол улсын үед Үндсэн хуулийг Их засаг хэмээнэ. Үндсэн хууль нь салбарын бусад хуулийг чиглүүлэх шинж чанартай, төртийн засаглалын хэв шинжийг нь хэлбэршүүлсэн, төрийн эрх мэдлийг хуваарилсан шинжтэй байна. Үндсэн хуулийн гол утга агуулга нь нь мандах төрийн хувьд :
1. Хилийн тусгаар тогтнол
2. Цусан тусгаар тогтнол
3. Ахуйн тусгаар тогтнол
4. Тархин тусгаар тогтнол
5. Засгийн тусгаар тогтнол гэсэн таван тусгаар тогтнол хамгаалахад байдаг .
2. Хүзүү буюу Хамтын хариуцлага
Үндсэн хуулийн хэрэгжилт, үйл явц нь зохих этгээд өөрийн үүргийг хэр сайн хариуцахаас хамаарах тул Хамтын хариуцлагыг Үндсэн хуулийн суурь болгож соёолонгийн хүзүүнд байрлуулна. Өөрөөр хэлбэл эрх мэдэл хуваарилалт, тэдгээрийн том жижиг бүтцүүд, аливаа хууль засгийг ямар бүтэц, бүрэлдхүүн, чиг үүргийн хуваарилалт, зохион байгуулалтаар хэрэгжүүлж үр дүн гаргах болон нэгж иргүнийтөрийн оролцоо (татвар, хөдөлмөр), нийхэмийн давхарга буву хариуцагч гэхчлэн асуудал нь" Хамтын хариуцлага" хэмээх ухагдхуунд багтдаг.
Үндсэн хууль болон аливаа хууль хэн хэрхэн хариуцахаас хамааран хэрэгжилт нь хангагдана. Хамтын хариуцлагын хуульд улс төрийн түүхэнд :
1. Татвар (Төрд зайлшгүй төлөх төлбөр)
2. Авилгал (Төрөөс зайлшгүй авах дэмжлэг)
3. Үүрэг бүхий хуулиуд байдаг. Эрхийн хууль байхгүй харин үүргийн хуулиуд байна.
3. Баруун дээд мөч буюу Найман оюун
Энэ бол хамгаалалтын бодлого бөгөөд нийхэм, соёлын зохион байгуулалт, эрх олголттой хамаатах хуулиуд багтана. ( зөвшөөрөл олголт, эрх олголтын хуулиуд багтана.) Өөрөөр хэлбэл нэгж албан тушаалтны үүрэгт таацсан эрхийн хуулиуд
4. Зүүн дээд мөч буюу Есөн ухаан. Аливаа улс үндэстэн мөнх оршихын тулд хүний нөөцөө анхаарна. Хүний нөөцийг бүтээж буй төрийн бодлого нь 2 чиглэлтэй байх бөгөөд энэ нь боловсрол бөгөөд эрүүл мэнд байна. Хүн 9 хүслээ хангахын тулд ухаажиж байгаа ололт амжилт, боловсрол байна. Боловсролын бүрдэл нь 9 ухааны чигчтэй.
5. Баруун бөөр буюу Мянган Хүсч. Хүнсний асуудал шийдэх, бүтээгдэхүүний асуудал шийдэх 2 чиглэлийн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн талбарын бодлого. Төрөөс хамгааллын бодлого баримтлахын тулд Эрчим эх, Хүнс, Ирээдүй гурвыг хангаж байж төрийн бодлого, тогтолцооны ухагдахуун гарч ирнэ. Ард түмэн байгаа учраас бидний хамгийн түрүүний хэрэгцээ бол хооллолт. Ан амьтан байгаа л бол жам дагуу нөөцийг үр ашигтай зарцуулахын тулд нэн тэргүүн шийдвэрлэх асуудал нь хооллолт буюу хоолоо бүтээх асуудал.
6. Зүүн бөөр буюу Ерэн Бүтээвэр. Дотоодын хэрэгцээг хэрхэн хангах, дотоодын нөөцөө хэрхэн ашиглах болон зарим нөөц бүрдүүлэлтийн бодлогод хамаарах хуулиуд болон бүтээмж үүсгэхэд тавигдах бүх төрлийн шаардлагат стандарт зэрэг улсыг төвшин сайхан байлгахад нөлөөлөх ухагдхуунууд Ерэн бүтээвэрт хамаарна. Энэ нь тухайн улс тусгаар тогтнолоо алдахгүйн тулд заавал байх ёстой хэрэглээ, түүний бүтээглэхүүнээ тодорхойлж, бусдаас хараат бус байхын тулд нөөцөө ашиглаж, бүтээвэр үүсгэж, улмаар нөөцийг нь бүрдүүлж, хамгаалж, нөөцлөн буй эргэх тогтолцоог хэлж байгаа юм. 
7. Хондлой буюу Гэгээрүүлэгч Орон зай. Байгалын тооцоолол хуульд заавал тусгагдах ёстой. Нөөцийн бодлого, хөгжлийн бодлого болоод иүүний төлөвлөлт, дархан цаазат газао, ан амьтны хамгаалал, усны бодлого, аялал жуучлалын хуулиуд болон орон зайн, хил хязгаар тодорхойлох, аймагчан хуваах гэхчлэн орон зайтай хамаатах төрийн бодлого, засаг хууль, олон улсын болон улс доторх гэриэтийн хамаатуулсан ухаглахуун. Иргүнд биш байгалын онцлогт тохируулан бодлого тодорхойлох төрлийн засаг, гэриэ, түүний уялдаа холбооны талаарх ойлголт юм. Аливаа улс төр нь өөрийн орон зайг хамгаалахын тулд бусад орон зайн хамаарагч улс гүрэнтэй гэриэлэн тэнцүүлж, зөрчилдөөн эс үүсгэж, тэтгэмжит байхыг зоридхийнэ.
8.Баруун доод мөч буюу А Кок Суу. Аливаа төрт улсын дотоод орон зайд тухайн үндэстэний уугуул ахуй, соёл нь улс төрийн тогтвортой байдлын суурь болдог онцгой нөлөөтэй. Энэ утгаар А Кок Суу гэдгийг ахуйн соёл гэж үзэх бөгөөд улс нь иргүнээ төлөвшүүлэн соёлжуулахад улсын дотоод тэнцвэр хангагдахыг таниж олсноос үүсэлтэй. А Кок Суу-н ухагдахуун нь улс төрийн бүхийл бодлогод нэгж иргүн бүхний хүлээн зөвшөөрсөн үзэл бөгөөд хэрэгжүүлж буй байдал гэж ухаглана.
9. Зүүн доод мөч буюу ОгоУул зөн. Энэ нь хүнээ нйихэмийн бүтэц бүрдэлд даган соёлжих боломжтой бөгөөл Боловсрол болоод Оюунаар тэтгэж нийхэмшүүлэх буюу нэгжийн соёлжилд боловсруулж дийлнэ гэж үзэх тул нийхэмийн судалгаа шинжилгээ хийж хүн гэдэг нэгж иргэнээ юу гэж үзэх вэ гэдэг ухагдахуун . Түүнтэй холбоотойгоор Зөрчилд ухаглан Төвөгөөр дэнсэлнэ. 
10.Сүүл буюу Алтан Дээд үнэн .  Цахилж буй соёлонгийн сүүл хэсэгт Алтан дээд үнэн буюу Хориглохуйн цааз засаг (Бүх төрлийн хариуцлагын бодлого) байна. Энд өгүүлж буй " Цааз" гэдэг нь алах ялын тухай ухагдахуун биш харин төр байгаа бол өөрийн засагт хамаарах орон зай, цаг хугацаанд нийт ардад, төрд, оршихуйн хохирол үүтгэхгүй байх, нэгэнт хохирол үүсгэсэн бол төлж барагдуулах Хориглохуйэ цааз, засгийн тухай ухагдахуун юм. Үнэн гэдэг нь зарим талаар бүрэн тодорхойлох боломжгүй хийсвэр ойлголт бөгөөд нийхэмийн зөв буруу гэх дэнсээн дээр Цааз буюу хориг тогтолцоо нь хэлбэршиж байдаг онцлогтой. Хэр зэрэг өршөөл энэрэл үзүүлэх, хэр хатуу дэг жаяг барих нь тухайн нийхэмийн үзэл суртлаас хамааралтайн хувьд хариуцлага буюу хориглохуйн тогтолцоо нь Үнэний шалгуураар хууль засагт тусгагдана.
Эдгээр 10 бүрдэл байгаа төрийг төрийн бодлого боловсруулдаг төр гэж үзнэ. Үүний хангаагүй бол тухайн улсын төрийн тогтворт байдлыг тодорхойлох боломжгүй. Нэг хүний дур хүслийг хангаж байвал, арван бүрдлийн ганц бүрдэлд чиглэж байвал тэр хууль засаг биш. Төрийн бодлого нь эл арван бүрдлийг анхаарч бүрдүүлбэл тэр салбар хууль хэд байхаас эс хамааран улс тогтворжино. Үүнийг боловсролдоо тусгаж, иргүн бүрийн суурь мэдлэгийг баталгаажуулбал засаглалын соёл эхэлж , төр нь иргүнээ бүтээдэг хэмээн Өвөг дээдэс маань захиж байна даа . 
Төрийн сүлдэндээ сүлдэлсэн цахилж буй соёлон морины билэгдэл бол төр засгийн бодлоготой холбоотой болох нь дээ. Саяхан Их хурлын индэр дээрээс Ерөнхийлөгч маань нэг хүний засаглал гэж байхгүй хуулийн засаглал л гэж бий гэж хэлсэн санагдаж байна. Илүү ихийг уншиж ухахыг хүсвэл Засаглахуйн засал, Өрөг цадиг тамга судруудыг уншаарай.

No comments:

Post a Comment