Sunday, December 15, 2024

Монгол контент

 Би түүхэн кинонуудыг үзэх дуртай нэгэн. Түүхэн кино болгоноос тухайн улс орны соёл , домог зүй, түүхийн онцлогийг олж харж манай түүхтэй холбоотой улбаа байгаа эсэхийг анзаарч, ёс уламжлалыг нь гүн ухаантай нь олж анзаарахыг хичээдэг  л дээ. Солонгос улс өөрсдийнхөө түүхийн талаар маш их бүтээл хийдэг үүнийг тухайн улс,  төрийн бодлогынхоо нэгээхэн хэсэг болгон дэлхий даяар л цуврал олон ангит кинонуудаараа үзүүлэн таниулж байгаа нь бахархууштай санагддаг. Хятадын түүхэн кинонууд хааны ордоны элдэв хуйвалдаан, хайр сэтгэлийн түүхийг бас л их сонирхолтой байдлаар харуулахын хажуугаар тухайн орны хувцас соёл, засаглалын онцлог, түүхээ бичин үлдээж байгаа суурин соёлын түүхчдийн онцлог, түүхэнд үлдэж хоцорсон хаадын сайн ч бай  муу ч бай  түүхийн улбаа болгон нь орчин цагт хир хадгалагдан үлдэж одоо цагийн түүхтэй нь хэрхэн холбогдож байгааг анзаарах нь маш сонирхолтой байдаг. Барууны түүхэн кинонууд тэр дунд англи улс Артур хааныхаа тухай кинонуудыг л гэхэд маш олон янзаар цаг цагийн онцлогт тохируулан хийсээр байгаа нь бас л сонирхолтой. Монголчуудын түүх бол дэлхийн түүхэнд маш тод мөр үлдээсэнээс гадна  2 томоохон хөрш орны маань түүхтэй маш их холбоотойгоос гадна томоохон улс орнуудын түүхтэй холбоотой байдгаараа үнэхээр онцлог боловч бид энэ түүхийнхээ талаар маш бага кино контентуудыг бүтээж байгаа маань бага зэрэг харамсалтай санагддаг. Гадны Нетфлекс болон Холливудын кино контентуудад манай түүхтэй холбоотой бүтээлүүд байдаг боловч ихэвчлэн байлдан дагуулалт, түүхэнд үлдээсэн томоохон үйл явдлын тоймоор сэдэвлэсэн байх боловч харь хүний нүдээр, бодлоор, судалгаагаар хийгддэг болохоор жинхэнэ Монгол хэмээх үндэстэн ямар соёлтой ямар бодлоготой ямар гүн ухаантай улс байсныг тэр бүр тод гаргасан нь ховор юм даа. Тиймээс ч Монголын маань  уран бүтээлчид маань илүү эрэл хайгуул хийж, илүү үнэн түүхийг олж харж түүний онцлог болох нүүдэлчдийн агуу соёлыг тусгасан дориун бүтээл гаргаасай гэсэн хүсэл дотор минь байсаар ирсэн гэх үү дээ.  Тэр түүх маань ямар агуу баялаг билээ дээ. Сүүлийн 12 жил гаран Гэрлийн өргөөнөөс түүхийн талаар маш олон сайхан судруудыг гаргаж олон нийтийн хүртээл болгож байгаа нь тухайн Монгол хэмээх үндэстний соёлын онцлог, хувцас хэрэглэл,  байгаль эх дэлхийгээ хайрлах нүүдэлчдийн соёлын гүн ухаантай холбон тайлсан нь олон сайхан кино контентуудыг бүтээх санааг уран бүтээлчдэд өгөх байх гэж найдварыг түрүүлэн хэн нэгэнд  нэгийг бодогдуулан уран бүтээлчдйн онгодыг хөглөх буй заа.

No comments:

Post a Comment