Wednesday, December 25, 2024
Sunday, December 15, 2024
Монгол контент
Би түүхэн кинонуудыг үзэх дуртай нэгэн. Түүхэн кино болгоноос тухайн улс орны соёл , домог зүй, түүхийн онцлогийг олж харж манай түүхтэй холбоотой улбаа байгаа эсэхийг анзаарч, ёс уламжлалыг нь гүн ухаантай нь олж анзаарахыг хичээдэг л дээ. Солонгос улс өөрсдийнхөө түүхийн талаар маш их бүтээл хийдэг үүнийг тухайн улс, төрийн бодлогынхоо нэгээхэн хэсэг болгон дэлхий даяар л цуврал олон ангит кинонуудаараа үзүүлэн таниулж байгаа нь бахархууштай санагддаг. Хятадын түүхэн кинонууд хааны ордоны элдэв хуйвалдаан, хайр сэтгэлийн түүхийг бас л их сонирхолтой байдлаар харуулахын хажуугаар тухайн орны хувцас соёл, засаглалын онцлог, түүхээ бичин үлдээж байгаа суурин соёлын түүхчдийн онцлог, түүхэнд үлдэж хоцорсон хаадын сайн ч бай муу ч бай түүхийн улбаа болгон нь орчин цагт хир хадгалагдан үлдэж одоо цагийн түүхтэй нь хэрхэн холбогдож байгааг анзаарах нь маш сонирхолтой байдаг. Барууны түүхэн кинонууд тэр дунд англи улс Артур хааныхаа тухай кинонуудыг л гэхэд маш олон янзаар цаг цагийн онцлогт тохируулан хийсээр байгаа нь бас л сонирхолтой. Монголчуудын түүх бол дэлхийн түүхэнд маш тод мөр үлдээсэнээс гадна 2 томоохон хөрш орны маань түүхтэй маш их холбоотойгоос гадна томоохон улс орнуудын түүхтэй холбоотой байдгаараа үнэхээр онцлог боловч бид энэ түүхийнхээ талаар маш бага кино контентуудыг бүтээж байгаа маань бага зэрэг харамсалтай санагддаг. Гадны Нетфлекс болон Холливудын кино контентуудад манай түүхтэй холбоотой бүтээлүүд байдаг боловч ихэвчлэн байлдан дагуулалт, түүхэнд үлдээсэн томоохон үйл явдлын тоймоор сэдэвлэсэн байх боловч харь хүний нүдээр, бодлоор, судалгаагаар хийгддэг болохоор жинхэнэ Монгол хэмээх үндэстэн ямар соёлтой ямар бодлоготой ямар гүн ухаантай улс байсныг тэр бүр тод гаргасан нь ховор юм даа. Тиймээс ч Монголын маань уран бүтээлчид маань илүү эрэл хайгуул хийж, илүү үнэн түүхийг олж харж түүний онцлог болох нүүдэлчдийн агуу соёлыг тусгасан дориун бүтээл гаргаасай гэсэн хүсэл дотор минь байсаар ирсэн гэх үү дээ. Тэр түүх маань ямар агуу баялаг билээ дээ. Сүүлийн 12 жил гаран Гэрлийн өргөөнөөс түүхийн талаар маш олон сайхан судруудыг гаргаж олон нийтийн хүртээл болгож байгаа нь тухайн Монгол хэмээх үндэстний соёлын онцлог, хувцас хэрэглэл, байгаль эх дэлхийгээ хайрлах нүүдэлчдийн соёлын гүн ухаантай холбон тайлсан нь олон сайхан кино контентуудыг бүтээх санааг уран бүтээлчдэд өгөх байх гэж найдварыг түрүүлэн хэн нэгэнд нэгийг бодогдуулан уран бүтээлчдйн онгодыг хөглөх буй заа.
Tuesday, November 26, 2024
Ордосын аялал
Өвөр Монголын Ордос хошууны Эзэн хороог зорих завшаан тохиолдож өргөө хотлын залуустай замд гарсан аялалын тэмдэглэлээ бичиж үлдээхийг хичээлээ.
2023 оны 10 сард ангийн нэгэн найзаасаа "Чингис хааны онгоны тайлгын ёслол журам жич соёлын чадавхын судлал " хэмээх номыг бэлгэнд аваад Ордос нутагт очиж зан үйлд оролцох юмсан гэж бодож байсан маань ийнхүү биелэлээ олж 13 жилд тутам, луу жил болгон болдог хар сүлдний догшруулгын үйлд оролцох боломж гарсанд ихэд олзуурхав.
Үйлэнд мордохын өмнө Чингисийн Найман цагаан ордоны талаар сайтар судалж үзмээр санагдсаар байсан ба дээрхи номноос Сайнжаргалаас "Монгол тахилга " хэмээх номондоо уулын " Алтан ордоны тайлга" д хэдэн цагаан ордныг буруудуулснаа залруулж, Чин улсын үеийн Найман цагаан гэр дотор " Чингисийн цагаан гэр , Бөртгөлжин хатны цагаан гэр, Хулан хатны цагаан гэр , Есүй хатны цагаан гэр, Есүй хатны цагаан гэр, Есүгэн хатны цагаан гэр, Эш хатны цагаан гэр, Хорын цагаан гэр, Эмээлийн цагаан гэр " багтана гэж үзжээ хэмээн тэмдэглэсэн нь сэтгэлд арай ойр санагдав. Энэ удаагийн байрлуулалтаас үзвэл, Хасар , Бэлгүтэй, Тулуй, Эш хатны цагаан өргөө нь хасагдаж , Чингис хааны зарж хэрэглэж байсан Өндгөн цагаан, Хор саадаг, Бор өндөр, Жолоо, Шангийн өргөө зэрэг нь харин тус тус нэг өргөө эзлэх болсон байна.
Ордосын аялалын үед хийгдсэн үйлэнд 8 оюунд жатга хийгдсэн талаар ДээдЭс дурьдаж байсан ба үйлийн үеээр өчүүхэн улаач надад мэдрэгдсэн зүйл бол найман цагаан гэр хэмээн яриж байгаа боловч Монгол хатдын онгон түүхийн гялбаа сударт дурьдсанчлан Хайрын 8 ээжээр төлөөлүүлэн оноож өгсөн оюуны найман ГЭР ИЭ гээ тайлж, тахиж хамгаалах үүргийн зангилааны үзүүрээс хөврөх их үйлийн гараа хэдийн Гэрлийн өргөөний улаач нарын холбоосоор бөхлөгдөн, сэрж сэхээрч байгаа өвөр монголын олон улаачдын үйлтэй холбогдон байгаль эх дэлхий түүнийг хамгаалах хөх толботонгуудын заяа дэлгэрэх үйлийн гараа улам бат бөхлөгдөв бололтой.
АДҮА сударт Уяа НЭН ЭКЭ сүлдэн цагаан ТНГР чинь ЧИН дээ болвоос найман ГЭР ИЭ тархи билээ хэмээсэн байдаг.
1. Оройн дээд Өвгөдийн Өв Их 99 ТНГР ээ МОН КҮ Олзүй Элзүй КҮ ЭН зүй болгийтэ -Этүгэн ээж
Өвөр Монголын газар нутгаар явж байхад нүүдлийн соёлын улбааг устгах суурин соёлын түрэлтийн аюул, хэл язгуур соёлоо алдахаас айн түгших өвөр монголчуудын зовинол, түүх соёлыг маань өөрсдийн болгон уусгах Хятадын бодлогыг давах их ухаан, эрдмээ тосон авч амьдралд хэрэгжүүлэн , байгал экологийн тэнцвэрт байдлыг хадгалж ирсэн нүүдлийн соёлын хүрээг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх их үйлд өөрийн биеийг үл голон чадах мэдэх бүхнээрээ хүн ардынхаа ухамсарт суулгах үйлс маань 4 зүг найман зовхист төвтэйгээ нийлээд 9 орон зайд хараал жатгыг үгүй хийж хар сүнсийг ( сувдаг, тачаал, аархал,мунхаг, атаархал, шунал, хонзон) үлдэн хөөж цэврийг сахиулах 9 хар сүлдийгээ хүчжүүлэн Зөвийн төлөө тэмцэж байвал тэр сүлд үхэшгүй амь, цуцашгүй чадал, цэвэр оюун ухааныг бэлэглэдэг гурвалтай хар сүлдээ агсан өчүүхэн ч цогийг дүрэлзүүлэн асааж онгодын хүч чадлыг, оюун ухааныг биедээ агсаж шидээ гаргах их хар сүлдний салхийг тавиж дүрэлзүүлэн өгөх их үйлийн гараа улам хүчтэй болох буй зээ.
Thursday, October 10, 2024
Фүжи уулын бэлд
Алтан шаргал нарны амин гэрэл бөхлөгдөж
Асаасан галын дөлүүд мөнх тэнгэртээ хүрч
Асралт эзний мэлмий тэнгэрийн хаяанд тулж
Анзаарч тэтгэсэн бүхнээр амин эрдэнээ тэтгэж
Алс холын аянд андын заяа бөхлөгдөв
Энэрэл хайр бүхэн энгүй тал мэт тэнийн
Эх дэлхийн өнцөг бүрд үрсийн зүрхэнд оршив
Есөн хүслийн тэнгэр зүйтэй бүхнийг тэтгэж
Хөх ертөнцийн үрс хүрэх газраа хүрэв
Хүүрнэх түүхээс улбаалсан аргамж эздээ олж
Хөх их ертөнцийн оршихуй хаяа тэлэн заяа тэтгэв
Токио Фужи уул 2023. 9.10
Sunday, April 28, 2024
3 голын Монголчууд
Wednesday, April 17, 2024
Үнэ цэнэ 4
Төрөөс ямар нэгэн байдлаар үйлчилгээ авдаггүй хүн байдаг болов уу?
Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ гээд анхан шатны үйлчилгээг бүгд л ямар нэгэн байдлаар авдаг шүү дээ. Харин төрд татвар төлдөггүй хүн байдаг уу? Мэдээж ямар нэгэн албан байгууллагад ажиллаж цалин авж байгаа хүмүүсийн хувьд хүн амын орлогын албан татвараа суутгуулаад эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөөд л явж байгаа. Харин хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс яадаг бол олсон орлого ашгаасаа татвар төлдөг үү? ямар нэг байдлаар тодорхой хэмжээгээр татвар төлдөг л байх. Аж ахуйн нэгжүүдийн хувьд бол үйл ажиллагаа явуулж л байгаа бол татвараа төлөөд л явж байгаа. Харин их үү бага уу , бидний төлсөн татварыг зөв зарцуулж байна уу гэдэг дээр шүүмжлэл зөндөө л гардаг л даа.
Тэгвэл бидний өвүг дээдсүүдийн хувьд татварын бодлого ямар байсан юм гээд Гэрлийн өргөөнөөс гаргасан " Хэтэвчний ном" ыг нээж үзлээ.
Хамгийн аймшигтай хатуу зүйл гэх юм бол зүгээр л хүн болж төрснийхөө төлөө татвар төлдөг улс шүү дээ манай Хамаг Монгол чинь гэжээ.
Чи баян байна уу ? ядуу байна уу? ерөөсөө хамаагүй чи хүн л юм чинь иймэрхүү чадамжтай байх ёстой гэдэг хэмжигдхүүнтэй учраас баянаас баян гээд их татвар авдаггүй, ядуугаас ядуу юм гээд бага татвар авдаггүй учраас тэгш эрх хангагдана.
Тэгэхээр одоогийн хүмүүс бид ийм ядуу амьдарч байхад бас юун татвар вэ? харин ч биднийг улс тэтгэх ёстой гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болоод удаж байна. Энэ бэлэнчлэх сэтгэлгээ улс орныг мөхөөх нэг үндэс гэдгийг хүмүүс ер нь хир ухаж байгаа болоо?
Жил болгон Төрд өгөх 1 төлгийг олох арга нь өөрөө тухайн хүнийг ажил амьдралд шамдуулдаг. Хүний өмнөөс орлон төллөө, төллөө гэхэд ах дүү амраг бүл нь тийм ч удаан тэтгэхгүй тул ажил албатай болохыг шаардан шахснаар иргэнээ хөдөлмөрийн уриалгад оруулж байгаа юм.
Тэгэхээр татвар гэдэг өөрөө нэгж хүний чадамжийн сайжруулах, амьдрал ахуйгаа өөдөн татахад , гэр бүлийн хамтын хариуцлагыг сайжруулахад түлхэц болдог иргэн хүнийхээ үнэ цэнийг бий болгох анхан шатны шахалт гэж ойлгоход болохоор....
Харин төрийн хувьд нэгж иргэн татвараа төлсөөр байхад төрөөс ямар дэмжлэг авах боломжтой вэ гэдэг дээр ямар бодлогууд барьдаг байсан юм бол энэ одоо цагийн төрийн бодлоготой юу нь ижил юу нь өөр болсон юм гэж дэлгэрүүлж унших бол энэ судраас сонирхолтой мэдээлэлүүдийг авч болох бөгөөд одоо болох төрийн сонгуультай холбоотойгоор намуудын мөрийн хөтөлбөрийн мөн чанарыг шүүхэд дэм болох байх
Thursday, February 22, 2024
Чөлөөлөгдөхүй
Wednesday, January 31, 2024
Тахал тэнгэрийн даалгавар
Энэхүү сургалтаар заасан бүхнээр өөрт тохиолдсон зүйлээр жишиглэн бичихийг оролдоё.
Дэлхий нийтээр тахлын талаар дөнгөж мэдээлэлүүд гарч эхэлж байх үед БууЭрЭл маань нэг даалгавар өгсөн юм. Энэ даалгавар маань Их хар сахиуст тахилга хийх даалгавар байсан юм. Учрыг нь сайн ойлгоогүй би хаана очиж ямар тахилга хийх билээ гэж асуухад өвгүн миний хайрхан руу явнаа гэж хэлэв. Юу бэлдэх вэ гэхэд 81 ширхэг ул боовтой идээ бэлдээд нэг хонины шүүс бэлдэх , Өргөөний зан үйл дээр хэрэглэгдэх бусад өргөлүүдээ авч явна гэж айлдав.
Өвлийн улирал байсан болохоор онгодынхоо нутгийн тахилга хийх юм байна гэж ойлгоод бэлтгэл ажлаа хийхдээ яагаад заавал 81 гэсэн тоо гарч ирэх болов гэсэн асуултын хариуг хөөхөөр шийдлээ. Бас мэдээж ИХ хар сахиус гэж юу вэ? гэсэн 2 асуулт гарч ирнэ. Ингээд асуултын хариуг хайн хэд хэдэн эх сурвалжийг нээж үзэх шаардлагатай болсон юм.
Мэдээж эхний барих эх сурвалж маань ГӨ ний судрууд маань байснаас МТТТ судраас 81 ын тоог хөөж уншсаар 7 хар сүнсний эхийн талаар дурьдсан хэсгийг олж харлаа. Одоо энэхүү сургалтыг сонсоны дараа хар тэнгэрүүдийн билэг талын үйл арга талын үйлтэй хавсран явагддаг юм байна гэсэн ойлголтыг өөртөө тунгааж сууна.
Нар байгаа цагт, гэрэл байгаа цагт
Сүүдэр үргэлж оршино
Сүүдэр болбоос хар хүчний сахиусын тэмдэгт
Friday, January 5, 2024
Эрүүл мэнд, Харилцааны тэнгэрүүдтэй холбоотой тэмдэглэл
Эрүүл мэндийн 12 тэнгэртэй холбоотой буултын тэмдэглэл
Өвгүдийн маань буултыг тосохоор хэдэн хүн ирлээ.
БуурЭрЭл- аас маань асууж байнаа :
- Сүүлийн үед гэрийнхнийг маань өвчин зовлон их ороох боллоо . Ямар учиртай юм болоо үүнийг засаж залруулах арга чарга байна уу?
- Үр чи юу гэж бодож байна даа өөрөө?
- Үр нь сайн мэдэхгүй болоод таниас асууж тодруулах гэсэн юм.
- 9 хүслийн талаар сонсож байсан уу? Ер нь чи юу хүсдэг юм?
- Эрүүл энх , идэж уух өмсөж зүйхээр дутаахгүй амгалан сайхан амьдармаар байна
- За тэгвэл эрүүл амьдрахын тулд юу мэдэх хэрэгтэй вэ?
- Өвчингүй байх хэрэгтэй?
- Тэгвэл тэр өвчин чинь яагаад бий болоод байгаа шалтгааныг бодож байв уу?
- Үгүй ээ
- Хүмүүн амьдрахын тулд яадаг юм? Амьсгалж, идэж ууж, хөдөлж байх ёстой биз? Амьсгалах агаар чинь цэвэр үү? Идэх хүнс чинь эрүүл зөв хүнс үү? Үйл хөдлөл чинь хир байна? Энэ бүхний хариултыг олж авахын тулд мэдлэг хэрэгтэй байгаа биз дээ? Ингээд өвгүн надаас асууж явна уу? Өвгүн миний хэлснийг чи биелүүлж чадах уу?
- Чадна байх гэж бодож байна
- Өдий болтол буруу зуршил дадлын чинь үр болох зүйл чиний бие дээр өвчин болоод илэрч байгаа гэдгийг эрх биш тунгааж байгаа биз. Өвгүн би харин арай өөр зүйл чамд айлдая. Өнөө энэхэн та бүхний махан биенээс гадна эрчим бие буюу сүнсэн бие , сэтгэл бие гэдгийг бий гэдгийг чи хүлээн зөвшөөрдөг үү?
-Тиймээ
- За тэгвэл түүнээс эхэлж хэдэн үг айлтгая. Үр чи махан биеэ даа . Зөв амьсгал , зохист хүнсний хэрэгцээ, зохист амралт хөдөлгөөний талаар танай энэ замба дээр маш их мэдээлэл байгаа тул үр чи тэгвэл өөрөө олоод тунгааж хичээж заншина буй за. Улаачхан үрээс минь лавлаад асуувал домчийн судрын талаар мэдэж авах биз. Үр чи их лусын хажууд амьдран суудаг мөртлөө уух ундарга рашаанаа шившээд хүртэхээ ч мэдэхгүй л явах юм.
Өвгүн би удмын үр болохоор чинь сүнсэн буюу эрчим биеийг чинь хариуцая. Харин чиний итгэл сэтгэлгүйгээр өвгүн би дааж чадамгүй.
- Ойлголоо. Таньдаа итгэж сүсэглэж байнаа.
- Үр чинь энэхэн хорвоод гагцаар амьдардаггүй хэн нэгэнтэй байгаль дэлхийтэйгээ байнга харьцаж байдаг үнэн үү? За тэгвэл тэр харилцааны үр дагавар чинь чиний эрчим биений сүлэлдэлгээнд их бага хэмжээгээр нөлөөлж байдаг. Хэн нэгнийг гомдоосон бол уурлуулсан бол чам руу чиглэсэн сөрөг эрчим орж ирнэ. Хэн нэгнийг баярлуулсан бол чамайг чиглэсэн эерэг энерги бас л чамайг чиглэн ирдэг. Тиймийн учир чи харилцаа гэдэг зүйлийг маш их анхаарч явах учиртай. Өнөө энэ гаригт үр чамд би олон балчир үрсүүдийг баярлуулах нэгэн даалгавар өгье. Балчир үрсийн баяр баясгаланд чин ариун байдаг тул үр чи үнэхээр баярлуулж чадах бол арвинтай их эерэг эрчим чамайг чиглэн ирж чиний эрчмийг сүлэх болно. Харин хэн нэгнийг гомдоох хэн нэгэнд гомдол тээх аваас үр чамайг чинглэсэн тэрхүү сөрөг эрчим чиний эрчим биеийг сэвтээх болно. Тиймийн учир аливаа хүмүүнтэй харьцахдаа зөвхөн өөрийн талаасаа биш өрөөлийн өмнөөс өөрийгөө тавиж харилцах хүнээ ойлгож байх хэрэгтэй. Хүн гэдэг өөрийгөө өмөөрөх , өрөөл нэгнээс өөрийгөө хамгаалах төрөлх ариншинтай боловч эрдэм ухаанд суралцахын хирээр бусдыг ойлгох чадамжтай болдог. Хүн гэдэг шатандаа өрөөл нэгнийг эсэргүүцэн шүүмжлэхдээ өөрөө түүний оронд байсан бол яах байснаа огт тунгаадаггүй . Харин энэ эрдэм мэдлэгийг хуримтлуулаад ирэхээр өрөөлийн оронд өөрийгөө тавиж тунгааж өөрөө би байсан бол яах байсан бэ? гэж бодитоор хандаад эхлэхээр өрөөл нэгнийг ойлгож эхэлдэг. Үүнээс харилцаа гэдэг зүйлийн үндэс зөв тавигдаж эхэлдэг учигтай. Хүн хэмээх нь зөвхөн хүнтэй харилцахаас гадна амьтан ургамал байгаль дэлхийтэйгээ мөнхийн харилцаанд байдаг бөгөөд ан амьтныг хайрлан тэтгээд, ургамал модыг тэтгэн тариад , хангай дэлхийдээ өргөлөө зөв сайхан өргөөд л байвал мөн л эерэг эрчимээр цэцэглэгдэн нар сар этүгэн эхийнхээ иеэлээр эрчим юугаа хурааж байдаг.
За тэгэхээр чи алтан наран ээжээсээ эрчим юугаа хурааж арга ухаанд суралцаж, мөнгөн саран ээжээсээ зөн билгээ сэргээж, эх болсон этүгэн эхээсээ шимтэй бүхнийг хүртэж тэтгэж, энэ бүхнээс суралцсан эрдэмт үрсүүдийн эрдэм мэдлэгээс зохист бүхний талаар танин мэдэж мэдвэл зохихуй бүхнээс суралцаж , зан болгон занших нь .
Судраас ухаж ойлгосон улаачийн тэмдэглэл
Заримдаа сайн найз нар хоорондоо муудалцаж сайдахыг алийг тэр гэхэв. Муудалцаж сайдалцаж л байж бие биенээ илүү таниж аливаа харилцааныхаа гацааг гаргадаг байх. Тэр ч битгий хэл анх муудалцаж танилцсан хүмүүс сайн найз болдог гэсэн яриа ч олны дунд байдаг даа. Ингээд бодоход харилцаа гэж ер нь юу гэсэн үг юм бол? Үгийн үндсээр хөөдөг аргаар задлах гээд өөрийнхөөрөө оролдвол Харь Ил Цаа гэж задлаад харь зүйлийг өөртөө ил болгон цайруулах гээд муйхар аргаар хэлчихвэл яах бол ккк . Ер нь л ямар нэгэн шаардлагын улмаас хэн нэгэнтэйгээ харилцах хэрэг гардаг шүү дээ. Өөрийнхөө хүсэл зорилгыг бусдад ойлгуулах нөгөө талаас нөгөө харилцагчийнхаа бодол санааг ойлгох эсвэл мэдэхгүй чадахгүй зүйлээ бусдаас асууж мэдэх , суралцах зэрэг 2 болон түүнээс дээш талуудын хэрэгцээ нь харилцааг бий болгоод байна уу даа. Талууд бол олон янз байх байх шүү. Хүн хүнтэйгээ харилцах төдийгөөр бас харилцааг хязгаарлаж ойлгож боломгүй мэт. Хүн амьтантай, хүн байгальтай, хүн далд ертөнцийн сүнс гэх мөн чанаруудтай за тэгээд томорвол улс гүрнүүдийн хоорондох харилцаа гээд л олон янз байх юм болов уу.Хүчирхэг 550 шалтгааныг
Үртэй хүний 9 хүслээр тохинуулах
Үлэмж төгөлдөр 35 эрдмийг нээв гэжээ
Бидний өвөг дээдэс аливаа зүйлийн учир шалтгааныг олж түүнээс улбаалж зөв хүслүүдээ олсноор хэрхэн харилцан ойлголцолд хүрэх аргуудыг олоод онол болгочихсон байх юм даа. Тэгвэл харилцааны соёл гэж чухам юуг хэлэх болоо? Үүнд дээр тохинуулах гэдэг үг их чухал үүрэг гүйцэтгээд байна уу даа гэмээр...
Тэгвэл тохинуулах их үйлс харилцаан дээр үндэслэдэг гэвэл бид зөвхөн хүн хоорондын харилцаанаас гадна хүн гээч нь өөрөө хаана амьдран оршдог юм, хэрхэн тэр оршин тогтнолтой харьцах ёстой юм, тэр оршин тогтнол ямар тэнцэлд оршдог юм, оршин тогтнох тэнцлийг яаж удаан хадгалж чадах юм, эргээд хүн хүнтэйгээ харьцахдаа дээр өгүүлсэн бүхнийг тунгаан байж харилцааны олон аргуудыг хэрэглэдэг гэдгийг ухалгүйгээр ямар нэгэн тохинуулалт гэж байхгүй мэт.
Харьцах нь үг, дохио, харц, уриа, хариу тав гэж сав шимийн тайлалд бичсэн байдаг.
Энэ бүхний эцэст харилцаа бол танин мэдэхүйн нэг боловсрол юм байна. Энгийнээр хүмүүсийн харилцаан дээрээс харвал үгээр харилцаж , биеийн дохио, харцыг нь ажиглаж үнэн худлыг нь өөртөө цэгнэж , нөгөө талаас хариу нь буцаж ирснээр өөрөө өөртөө харь буюу мэдэхгүй байсан тэр талыг нь , тэр зүйлийг нь таниж авч байгаа гэсэн үг. Үүнийгээ таниж авчихаад ухаарч ойлгож дараа нь амьдралдаа ингэдэг юм гээд хэрэглэж үзээд үнэхээр батлагдвал сэхээрч сэрж боловсорч байна. Харин дээр өгүүлсэн 35 эрдэмийг хэрхэн ашиглаж чадаж байгаагаар харилцааны ур дүй хамаарна бизээ. Үүнтэй адил байгаль дэлхий, ан амьтан гээд л бүх л зүйлтэй харилцан байж л таниж мэдэх нь байна шүү.
13 ын тоотой холбогдолтой билэгдэл юу бна гэж хайж байгаад 13 Алтай, Дархадын 13 овооны талаар олж уншсан юм. Бас нэгэн зайран залуутай уулзаад 13 их ясны овоо хэмээх газар очиж үзсэн ба тэр овооны хажууд бичсэн бичээсийг уншсан санаанд орж байна.
Орвоотой хоргүй барилдах нь орчлонгийн ЖАМ бөлгөө.
Жамыг танихуй дор ёс гүйцмой
Ёс гүйцэхүй дор ТӨР бүтмой
Төр бүтэхүй дор Тэнгэр буумой хэмээн бичсэн байсан юм
Үнэхээр цаг уур, орон зайд ээлтэй зохицохыг амьдрал гэдэг юм бол Орвоотой хоргүй барилдах тэр ЖАМ гээчийг бид хэрхэн таниж мэдэх билээ ? Харин тэр ЖАМ ыг таниж мэдээд түүнийгээ ёс заншил болгон хадгалсан манай монголчууд төрт ёсыг бий болгож зөв амьдран ирснээрээ тэнгэрийн ивээлийг хүртэж эх дэлхий ээжийнхээ амийг сахисан хөх толботнууд хэмээх нэрийг зүйж ирсэн бөгөөд энэ ёс уламжлалаа үеийн үед хадгалан уламжлуулах айхтар даалгавартай улс .
Энэ даалгавараа биелүүлье гэвэл Хор гээчийг таних хэрэгтэй .
Хор гэж юу юм бэ? гэсэн асуултанд юу гэж хариулах гэж бна даа. Зүгээр энгийнээр ойлговол юутай ч хэн нэгнийг хорлож устгах гэж уулгадаг зүйлийг хор гэнээ гэж үзвэл хорын ард устгал гэж зүйл дагалдаж байх шиг.
Юу устаж болох вэ?
- Амь нас
Амь насыг устгана гэж юу гэсэн үг вэ?
- Идэх хоол , уух ундаа, амьсгалах агаар 3 ыг хордуулбал амь тасрана.
Идэх хоолоо хортой юу хоргүй юу гэдгийг тодлох юм бол хүнсний талаарх мэдвэл зохихуйгаа дээшлүүлнэ гэсэн үг
Уух ус ундаагаа хортой юу үгүй юу гэдгийг хохиролоороо мэдэхээс илүүтэй танин мэдэж өөрсдийгөө хөгжүүлэх нь бидний хэрэгцээ болж байна. Амьсгалах агаар ямар үед цэвэр байх вэ гэдгийг танин мэдэх нь бохирдсон бол яагаад бохирдох болсны учир шалтгааныг танин мэдэх бас л хордохгүй амьд үлдэх хэрэгцээ.
Мэдээж иймхэн юмыг мэдэхгүй хэн байдаг байнаа гэж хүн гайхах л байх.
АС т хорлож байж идэхийг зорилго болгодог гөрөөсийг хижи гэмү гэсэн байдаг.
Өөрөө амьдрахын тулд бусдад хор хүргэдэг гэсэн үг байх нь.
Тэгвэл хижи гөрөөс гэгчээс үүссэн хүн хэмээх зүйл хөгжлийнхөө явцад хорлож идэх зорилгоо хассан үеийг оул хэмээн нэрлэсэн байдаг. Тэгэхээр ямартай ч бусдыг хорлохгүй байхын тулд анхны гэр бүл нэгдэлүүд үүссэн гэсэн үг. Юутай ч бусдад хор хийхгүй гэсэн ухамсарын эх үүсч байна. Энэ ухамсар хөгжсөөр огоуул буюу бусдыг хорлохгүй байх мэдвэл зохихуйг мэдэж танисаар тодорхой нэг түвшинд хүрээд би хэдийгээр үүнийг хүссэн ч бусад маань ч бас бие биеэндээ хоргүй зохицолдон амьдрах ухаанд суралцах шаардлагатай юм байна хэмээн сэтгэж дараагийн мон ухамсарын түүх эхэлж байх жишээтэй. Харин бусдад хор хүргэсэээр байгаа хижи гөрөөснүүд өөрийн амьдрах орчлоо сүйтгээд бусдын орчил руу халдан довтолж байгаа бүгдийг нь булаан хамж хүчирхэгжсээр байсан болохоор оулууд нэгдэн өөрсдийгөө хамгаалах хэрэгцээ шаардлага гарч ирэх болсоор өөрсдийгөө улам хөгжүүлэн мэдвэл зохихуй руу тэмүүлэн , жамыг танин эхэлж анхны ёс дүрэмтэй болон хүн төрөлхтөний түүх үргэлжилсээр байсан байна.
Харин бусдыг хорлож идэх хижинүүд танин мэдэх хэрэгцээг мэдэхгүйгээс сонголт хийж чадахгүй зөвхөн булааж идэхийг л зорилго болгосоор ирсэн ба энэ мэт 13 гэмт хижийг хар хижи хэмээн нэрлэж иржээ.
Нээх олон юм ярьж ярьж арай гэж нэг 13 гэсэн тоог хаанаас ч юм гаргаад ирэх юм гэж гайхаж байна уу? Өнөө европ зүгийнхний цээрлээд байдаг 13 шүү дээ .
Хүний явах амжилтын замд саад болдог 6 авир тархи байдаг талаар ГӨ ний Бөөгийн товчион сударт бичсэн байдаг. Түүнийг дарах ухаануудыг ч бас түүн дээр зааж бичсэн байдаг бол МТТТ судар дээр бүх муу зүйлийн эх болдог 7 хар сүнсний талаар маш эртний нэгэн үлгэрт бичсэн байдаг.
Энэ 7 дээр 6 авир тархийг нэмэх юм бол өнөө муу ёрын 13 тоо гарна.
Миний өмнөх бичлэгүүд дээр ч бичсэн байгаа дахиад л энэ 7 хар сүнсний эх дээр 6 авираа нэмээд бичье :
1.Сувдаг
2.Тачаал
3.Аархал
4.Мунхаг
5.Атаархал
6.Шунал
7.Хонзон
6 авир тархи
1.Болхи
2.Залхуурал
3.Бардамнал
4.Шантрал
5.Атаархал
6.Тогтворгүй байдал
Энэ 13 дотор атаархал гэсэн үг 2 давтагдаж орсон байхыг анзаарсан байх.
МНТ дээр ч бас Тэмүүчин , Жамух нар 13 , 13 хүрээ болж Далан балжуудад байлдаж Жамух ялаад далан тогоонд чоносын эрчүүдийн чанаж цаазалсан байдаг байхаа...
Их засаг хуулинд цаазаар авах 70 заалт байдаг юм гэнэ лээ. Энэ л 13 мууг дарах 70 арга бас байдаг гэнэ лээ. Чухам үүнээс л далыг далуулаа гэх хэлц гарсан ч юм уу хэн мэдлээ.
Чухам энэ хорыг мэдэх хэрэгцээн дээрээс сонголтоо хийж зорилгоо гаргасан бол 70 аргаа танин мэдээд хэрэглээд үзвэл өнөө орон зай цаг хугацааг хариуцаж чадах ч юм бил үү.
Арван гурав, арван гурав, Дал, Дал гээд байгаагийн учрыг ухаад үзэх юм бол сонирхолтой байх болно. Монголын нууц товчионд " далан тогоонд буцалгаж" гэдэг нь далан учгаар шүүж, далан буруугаа хүлээж, анхны уулзвар далаа олох гэсэн үг юм гэж тайлсан байдаг. Дал бол хамгийн ойрхон байдаг уулзвар. үзүүр нь бол хамгийн хол нь. Тэгэхээр далаа олно гэдэг нь анх эхэлсэн газраа олох буюу хаана төөрч алдснаа олно гэсэн утгыг илэрхийлж байна уу даа...
Гэрэл байхад суудэр байдаг орчлонгийн жам бөлгөө. Сайн хүн байхад саар муу хүн гэж байдаг боловч чиг саар муу хүн хэмээх нь өөрийн дотор байдаг эдгээр 13 муу зан чанаруудаа дэвэргэж түүнийгээ дарах эрдэм мэдлэг ухаан дутсан нэгэн л байдаг.
1. Нэгийг аврахад нөгөөг нь бүү хохироо - тэнцэл
Тэмүүлэх чигчийн минь хэм хэмжээс ёс суртахууны 9 жаягт байж чадаж байж бидний монгол хэмээх үндэстэн оршин байгаагийн үр дүн болох бид байгаа бөгөөд энэ чанарыг алдагдуулах гэсэн гадныханы тархины угаалт бүрээс зөөлөн сэтгэл, дайчин чанараараа тэсэж гарсан ёс заншлын хэлхээ өнөө ч бидний яс цусанд бат суусных биз. Харин бидний хариуцлага бас л энэ л ёс суртахууны жаягаа үр хүүхдүүддээ уламжлуулахад оршсоор ирсэн бололтой.
Үнэхээр л бид өршөөлийн хуулиар биш тэнцвэрийн хуулиар хатуу жаягт ард түмэн байсаар ирсэн өвгүдийн түүхийн мөн чанарыг ухахгүйгээр түүнийг үр хүүхдүүддээ уламжлуулахгүйгээр Монгол байх хэмээх төгсийг хэрхэн он цагийн уртад хадгалах билээ дээ.
Сэрэхүйгээр биш заншихуйгаар сэрж тохинуулсан гэх Алтан судрын үгсийн утга үүнээс ундрах биз ээ.