Thursday, November 15, 2018

Цагийн аяс ба үндсэн хууль

Өнөө цагт төрд болж буй хямрал , намуудын дотоодын хагарал, будилаан, хээл хахууль авилгал энэ бүх асуудлын эцсийн шийдэл нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм байна гэж олон судлаачид , улс төрчид, бизнесийнхэн яриж байна. Харин чухам ямар өөрчлөлт хийх вэ гэдэг дээр олон янзын санаа оноо гарч байх шиг байна. Одоогийн үндсэн хууль яачихаад байгаа юм бэ гэхээр өнөөгийн төрийн хариуцлагагүй байдлыг бий болгож байгаа гэж хариулах байх. Саяхан нэг ТВ ийн нэвтрүүлгээр өнөөгийн үндсэн хуулийг батлалцаж байсан хүмүүс ярихдаа бид үндсэн хуулийн талаар тун бага ойлголттой байсан ба тэр үед дан гадныхан ирчихээд л бидэнд зөвөлгөө өгч байсан гэж ярих юм. Тэгээд энэ бүхнийг дүгнэж үзэх юм бол өнөөгийн үндсэн хууль бол манай уламжлалт төрт ёсны онолыг шингээсэн эсэх нь эргэлзээтэй тэр бүү хэл бүүр шингээгээгүй ч болов уу гэж таамагламаар. Саяхан Монгол бахархалын өдрөөр олон ч эрдэмтэн судлаачид дэлхийн олон хүчирхэгжин хөгжиж  буй улс гүрнүүд одоогийн ардчилал либерал онолууд нь гацаанд орсны улмаас  бүгд л Чингис хааны төрийн тогтолцоо төрт ёсны онолыг судлах болсон талаар илтгэлүүддээ дурьдаж байсан.
За тэгвэл тэр нь ямар онол байдаг юм бол үлдээсэн ном судар байна уу гээд манай төрийнхөн хайсан болов уу ? Төрийн дэргэдэх институтууд судалж байгаа болов уу?
Сүүлийн үед уламжлал ёс заншлаа судалж байгаа судлаачдын дунд төрт ёсны тулгуур 3 онол байдаг талаар дуугарч байгаанууд нь Алтан судрын судлаачид . Улс байхын үндэс юу вэ гэдгийг ухаж таван тусгаар тогтнолын талаар дуугарч байгаанууд нь мөн л ёс уламжлалаа дээдлэгч нар. 
Орчин цагийн ойлголтонд өнгөцхөн байдлаар бодол хөврүүлэх юм бол өнөөгийн үндсэн хуулийн өөрчлөлт ерөнхийлөгчийн засаглал уу , сонгодог парлемент уу , ерөнхий сайдын эрх үүрэг ямар байх ёстой юм , намын тогтолцоо гэж юу вэ  зэрэг асуудлууд дээр өрнөж байх шиг байна. 
Дээрх асуудлуудын гаргалгаа  Алтан судар дээр өв монгол хэлээрээ байгаа боловч бидний сэтгэлгээ дэндүү ядуу ондоошсноос түүнийг ухаж одоо цагийн аясад тааруулах ухаан нь хүрэхгүй байгаад байна уу даа. Тэгэхээр бид нийтээрээ ёс зүйн талаарх ухамсараа ёс уламжлалаараа сэргээн ,  болох  болохгүйн заагаа сайтар ухсан байхад төрд гарах түшээдээ сонгож цензурлаж  сурах бизээ. 

Харвахыг Хаан мэддэг ч онохыг ард олон мэддэг гэдэг нэг хэлц байдаг даа.


No comments:

Post a Comment