Wednesday, October 3, 2018

Зорилго


Өнөөдөр үүлэн чөлөөний наранд хэсэгхэн зуур бясалган цагийн аясыг тунгаан суухад зорилго гэдэг сэдэв бичмээр сэдэл төрөв.
     Иргүн байхын тулд амьдарсан юм биш
     Амьдралын төлөө иргүн, хүслийн зүйтэн болдоггүй
     Хижи амин чанарын боол мунхаглалын идэш болохгүйн тулд
     Хүслийн зүйд амьдрах Хөх Моногоуул иргүн болму
     Өөдрөг байхын тулд амьдрах хэрэгтэй учраас
     Хүслийн зүйг хэрэгцээ, амьдралыг сонголт болгож үр дүн нь иргүн болму
     Үр нь хэрэгцээ, ургац нь сонголт, цомирлог нь үр дүн байдаг
     Цэцэг ургахын зам хүүний амьдралд ний хэмтэй

Тэгэхээр энгийн үгээр хэлбэл мунхаглал руу гуларчихгүй байх нь зорилго маань юм байна гэж ухвал,  тэр мунхаглал гэдгийг юу гэж ойлгох юм бэ гэсэн асуулт өөртөө тавинаа даа.

    Огторгуйд оддын түгэл гэрэлтэж байхдаа
    Ондоо оддын салангид байршил боловч гэрэл нь нар билээ
    Олон хижүүд тус тусдаа амьд яваа боловч
    Орон зай, цаг агаар наран саран нэг билээ
    Гэтэл зөвхөн идэх хоолноосоо болж өсөрхөж
    Гэгээрлээр үү мунхаглалаар гэж талцаж байх юм
    Өөдрөгийг үү доройтолыг уу гэж маргасаар
    Өстөнүүд болчихсон талцаж байх юм
    Мунхаглалын гадаад илрэл нь өстнүүдийн талцаан юм.

За тэгэхээр мунхаглалын гадаад илрэлээ ажихаар бид бүгд л том жижиггүй тэрний зөв энэний буруу хэмээн бид зөв тэд буруу хэмээн талцан хэмлэлдэж байгаа маань  өөрөө мунхаглал болох нь гэж судрын эдгээр үгсийг ухвал эе эвд өсөрхөж биш өөриймсөж хүрэх бололтой дог шүү  та минь.
Хэсэг нөхдийн дотор маань маргаан үүссэн юм. Маргаан л юм хойно шалтаг шалтгаан байгаа л биз. Нөхөд болсон юм хойно бас нэгдэж нийлсэн нэг зүйл бас л байж таараа. Гэвч хүн бүр бие даасан өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, өөр өөрийн гэсэн мэдлэгийн хэмжээтэй .  Харин тэр нэгдүүлсэн зүйл нь нөхдийг маань нэг чиг рүү хандуулсан  юм . Хэдий нэг зорилготой ч хэлэлцэх маргах зүйл гарах нь хүн бүгдийн мэдлэгийн цараа, өсөж хүмүүжсэн орчин , аливаа зүйлд хандах хандлага зэргээс шалтгаалах нь ойлгомжтой. Харин энэ бүхнийг хандах зүг рүүгээ чиглүүлэхийн тулд  жаяг журмаа тогтоох нь зүй . Харин тэр журмаа жаягаа хэрхэн яаж тогтоох вэ гэдэг дээр хэлцэл үргэлж байдаг. Тиймээс маргаан гарах нь зайлшгүй. Нэгэнт маргаан гарсан бол шалтаг шалтгаануудаа тодорхойлж  болох болохгүйн заагаа тодорхойлж бие биенийхээ дотоод хэрэгт хэт оролцолгүй нэгдүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд аливаа зүйлд хандах хандлагаа хар буруугаа бие биендээ чихэлгүй , алагхан зүрхэндээ өсийг тээлгүй гэр хэмээх хамтатгах ухаанаар хөглөвөөс ухаарал хэмээгч нь  урд хойноо ирдэг хэмээн өршөөл энэрэлийн сэтгэлээр  нэгдүүлсэн нэгэн зүгтээ  алхах бизээ . Чухам ийм учгаар өөрийн буман өршөөлийн орон хэмээн АС т өгүүлсэн бизээ.
Эргээд нэг тунгааж эргэх холбоог нь олох юм бол хүн хүнээ үнэтэй байлгах, хүн хүнээ хариуцах, давуугаа үзүүлж дутуугаа ухааран байж эе билигтэн болох буй заа. Чухам үүний тулд бид эвлэрч байж хүчтэй байж, бутарч сарнихдаа уруудан доройтож явсан их түүхээсээ суралцаагүй гэж үү....

Үргэлж мөнхийн дэргэд байх шиг
Үлэмж гоог нь харан бишрэх
Алдуурсан хүслийг уян тогтоох
Ариун сэтгэл нь хааш хөтлөнө вэ?
Дүүрэн жаргалын эрхшээлд
Дуулим хорвоо хөлд чинь байна уу?
Дуурсах нэрийн алдараар
Дундуур сэтгэлээ дүүргэх үү?
Ай хөөрхий амьдрал мину
Аз жаргалын найман хөлөл мину
Алдаа онооны дэнс бүрээр
Алагхан зүрх чинь цохилон байна уу
Түнэр харанхуй байлаа ч
Түүдэг асааж болдог л юм
Түм түмээр түгэх оддын
Түгээл гэрэл нь цуглах болтугай

No comments:

Post a Comment