Tuesday, August 18, 2026

Нүүдлийн соёл ба COP17

COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал одоо Улаанбаатар хотод болж байгаа. Монгол Улсын 1.56 сая км² нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь газрын доройтолд өртөөд байна гэсэн тоо судалгааны байгууллагууд гаргасан байдаг. Томоохон Азийн орнуудыг зарим хотуудад Монголын тал нутагт дэгдсэн түйрэн буюу шар шороон шуурга заримдаа 1-3 км-ийн өндөрт хуйларч, Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойг, Японд, улмаар Номхон далайг гатлан Канад, Хойд Америкт хүртэл хүрдэг. Сүүлийн жилүүдэд энэ үзэгдлийн давтамж, эрч нэмэгдсээр байна. Тэгэхээр энэ цөлжилтийн асуудал зөвхөн нэг улс орноос хязгаарлагдахгүйгээр хор хохирол нь гарч байгаа тул олон улсын хурлыг зохион байгуулж цаашид хэрхэн хамтаар энэ хор хохиролыг бууруулах вэ байгалийн тэнцлийг хэрхэн хадгалах вэ гэдэг дээр хэлэлцэж байна.
Бидний уламжлалт соёл бол нүүдлийн соёл. Энэ соёлын гол утга нь "буцаад ирэхэд булаг шиг эргээд ирэхэд эрдэнэ шиг " хэмээн өөрсдийн талхалсан нутаг орноо нөхөн сэргэх боломжийг олгон нүүдэллэн амьдардаг ба өвсний үрээс эхлэн хариуцан аливаа байгалийн нөөцийг ашигласан бол өөрсдийн бүтээмжээр нөхөн төлжих боломжийг бий болгодог соёл. Бидний өвөг дээдсийн байгуулж байсан Их гүрний бодлого чухам энэ байгалийн болон жамын тэнцлийг хадгалахад чиглэсэн Их засагаа \хуулиа\ толгой болгон давхиж буй соёолон морины билэгдэл буюу 10 түгээмэлийн уялдаагаар засагладаг онолтой байж. Энэ төрийн онолоо орчин цагт хэрэгжүүлэхийн тулд авдараа уудлан үүх түүхээ ухан, алдаа оноон дээрээ тулгуурлан сайжруулах шаардлага бидний өмнө тулгарч байна.
Төрийн бодлого тодорхойлж, засаг хэрэгжүүлэхэд байгалийн зүй тогтлын тухай ойлголт буюу жамын тухай ойлголтыг заавал бодлогод харгалзан үзэх ёстой. Жам буюу байгалийн зүй тогтлын тухайд бидний өвөг дээдэс дараах зүйлсийн нөлөөллийг бодлогод харгалзан үздэг байж :
- Бүс
- Цаг агаар
- Нөөц
- Цаг хугацаа гэх ойлголтуудын хууль зүйн нөлөөллүүдийг ойлгохыг хичээдэг.
Нүүдэлчин түмний засаглалын суурь нь хүмүний чадамж дээр биш хохиролд суурилдаг байсан ба хохирол бол жамтай уялдаатай, шууд хэмжигдэх нэгжтэй байна. Хориглохуйн цааз хүчин төгөлдөр хэлбэртэй байх бөгөөд дахин хохирол үүсгэхгүйн үндэс болдог . Гэвч хохирол хэмжихэд маш олон хүндрэлүүд гардаг . Хохирол тооцоолол буюу хориглохуйн цаазын бодлогын 4 талт ухагдахуун нь
1.Тодорхойлогдох (хохиролыг шууд тооцоолох боломжтой)
2.Тодорхойлогдох боломжгүй
3. Тооцоологдохгүй
4. Барагдашгүй (эзэн эд 2ыг тодорхойлж чадсан ч хохиролыг барагдуулах боломжгүй)
Эдгээр засаглалын бүтэц зохион байгуулалтыг хэрхэн бий болгож чадаж байсан онолын үндсийг Гэрлийн өргөө бүлхэмээс гаргасан Засаглахуйн засал, Өрөг тунхаг тамга судруудыг судалж үзүүштэй.
Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан нь COP17-той цаг хугацааны хувьд давхцаж байгаа юм. Монгол бол нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн цөөн орны нэг гэдгээрээ энэ давхцал онцгой ач холбогдолтой болж байна.
Социализмийн үед хөдөө аж ахуйн бодлого баримтлахдаа бүс нутгийн онцлогт тохируулан газар тариалан, мал аж ахуйн бүсчилсэн бодлоготой байсан ба сүргийн бүтэц , малын үйлдвэр угсааг сайжруулах , үр өгөөжийг нэмэгдүүлэх , нарийн ноос, ноолуурын чанарыг сайжруулахын тулд тусгайлсан үүлдэр угсааг бий болгох, түүнтэй холбоотой хөдөө аж ахуйн чиглэлийн судалгааны ажлуудыг эрдэмтэн судлаач нартай хамтран хийж малын түүхий эдийг боловсруулах хөнгөн үйлдвэрүүдийг бий болгон эдийн засгийн бодлогыг түүхий эдтэй нь уялдуулан хөгжүүлэх, нэмүү бртгийг бий болгох, бэлчээрийн даацын зохицуулалт , сүргийн зохист хэм хэмжээ зэргийг тодорхойлон хөдөө аж ахуйн томоохон нэгдлүүдийг төрийн бодлогоор дэмжиж ирсэн ба харамсалтай нь ардчилал , чөлөөт эдийн засагт шилжих шилжилтийг хийхдээ урд хийж бүтээсэн бүхнээ устгаж үнэгүйдүүлж хаясан гашуун алдаагаа одоо болтол залруулж төрийн бодлогодоо тусгаагүй явж ирлээ. Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт соёлоо хадгалан үлдэхийн тулд байгалын зүй тогтлын ойлголтыг засаглалын бодлоготой уялдуулан засаглалыг бий болгож чадснаар ард түмэн маань соёлжиж болох болохгүй заагийг соёл болтлоо дадалжиж ирсэн уламжлалтай боловч цаг хугацааны эрхэнд энэ бүхэн маань мартагдах аюултай нүүр туулж хохиролоо дааж чадахгүй хэмжээнд хүрж байгаа энэ үед Засаглалын бодлого зохицуулалтаа сайжруулах нь зайлшгүй болж байгаа нь олон улсын хүрээнд ч тулган хүлээгдэх нь гарцаагүй юм