Sunday, November 23, 2025

Татвар гэж юу вэ?

Татвар гэдэг үгийг бодохоор хүн бүр л ямар нэгэн байдлаар өгөх талаар бодох байх. Бизнесийн үйл ажиллагаа буюу ямар нэгэн ашигтай үйл ажиллагаа явуулж орлого олоод түүнээс гарсан  зардлуудаа хасаад олсон ашигнаасаа татвар төлөх нь гэсэн ойлголт хүн бүрд байгаа байх. Ихэнх тохиолдолд цалингийнхаа орлогоноос татвар төлдөг. Тэрнээс ямар нэгэн зардлаа хасаад илүү гарсан орлогоноосоо татвар төлнө гэсэн ойлголт байхгүй ч байж болно . Гэхдээ төр хамгийн бага орлого бол энэ гээд дүн тогтоож өгөөд түүнээс нь татвар тооцдоггүй.

Тэгвэл татварын эсрэг утгатай үг юу вэ? Ууг нь бол эртний ойлголтоор авилга гэдэг үг гарч ирэх ёстой. Гэвч орчин цагийн ойлголтоор авилга гэдэг үг хээл хахууль буюу хэн нэгэнд хээл хахууль өгч өөртөө давуу байдлыг олж авах гэсэн ойлголттой дүйцдэг болсон.

Ууг нь бол "Авилга" бол төрөөс авах халамж үйлчилгээ  гэсэн ойлголт юм.  Төрөөс авч буй үйлчилгээ гэдэг үтгаар нь ойлгоорой. Гэхдээ би заавал төрөөс үйлчилгээ авах ёстой юу? гэсэн асуулт өөртөө тавиад  хүн бүр дотроо тунгааж үзвэл би төрөөс ямар үйлчилгээ авдаг вэ гэсэн асуултын хариун хайх байх . Үүнд :

1. Боловсролын үйлчилгээ

2. Эрүүл мэндийн үйлчилгээ

3. Хамгаалалын үйлчилгээ буюу цагдаа , прокурор, шүүх хууль тогтоох байгууллагуудын  үйлчилгээ.

4. Хяналтын үйлчилгээ буюу хүнсний аюулгүй байдалтай холбоотой эмийн бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний стандарт

5.  Эрчим хүч болон бусад шаардлагатай эх үүсвэрүүдээр хангагдах  үйлчилгээ

6. Бусад- Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх

Харин иргэн та хэдэн энэ дээрх үйлчилгээнээс хир хүртдэг вэ? Хүүхдээ хувийн сургуульд сургаж , эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авахын тулд гадаад дотоодын хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлдэг, мөн түүнтэй холбоотой хувийн даатгалын сангуудаас үйлчилгээ авдаг байж болно, шүүх цагдаагаас огч үйлчилгээ авдаггүй байж болно, өөрөө эрүүл аюулгүй хүнс эмийн бүтээгдэхүүн хэрэгдэхдээ энэ талаар мэдлэг боловсролоо сайжруулж хяналтаа хийдэг байж болно. Үүнд тодорхой хэмжээний орлого олох шаардлагатай гэдгийг хүн бүр мэдэж байгаа.

Ийм боломж байхгүй бол яах вэ? Төрийн үйлчилгээг ямар нэгэн байдлаар авах шаардлага үүсэх байх.

Тэгвэл та төрд татвар төлдөг үү гэсэн асуулт үүснэ. Хэрэв ямар нэгэн байдлаар татвар төлдөг л бол энэ үйлчилгээнүүдийг авах эрх үүснэ. Татварын дарамтыг бууруулмаар байна гэсэн асуудал сүүлийн үед их яригдах болсон. Огт татвар төлдөггүй хүний хувьд ийм асуудал үүсэхгүй л дээ. Харин татвар төлдөг татвар төлөгчийн хувьд бид төрийн үйлчилгээг сайжруулах талаар ярих нь зүй ёсны асуудал.

Их Монгол улсын үед бол хүн болж төрсөн л бол татвар төлөх ёстой гэсэн ойлголттой байсан. Үүнийг хянахын тулд хүн амын тооллого хийж 10т,зуут, мянгатын тогтолцоог бий болгож хэрэв нэгж иргэн татвараа төлөхгүй бол 10т нь 100 т нь 1000 т нь хариуцаж нөхөн төлүүлдэг тогтолцоотой байжээ. Ингэснээрээ нэгж иргэн болгоноо ажилтай орлоготой байлгахыг хамтын хариуцлагын тогтолцоогоор бий болгож иргэн бүрээ үнэ цэнэтэй хүн болгох тогтолцоог бүрдүүлж байж. Хэрэв та хэн нэгэнд залилуулж дээрэмдүүлж хохирсон бол хохиролоо барагдуулж авахын тулд төрдөө хандах л болно . Харин та татвар төлөгч иргэн биш л бол танид ийм эрх үүсэхгүй гэж сударт бичсэн байсан .

Харин орчин үед бол тийм тогтолцоо байхгүй. Ямар нэгэн аж ахуйн нэгжид хамаарч л байгаа бол цалин түүнтэй адилтгах орлогоноосоо татвар төлөхөөс биш ямар нэгэн байгууллагад ажил эрхэлдэггүй л бол татвар төлөхгүй байж болно. Хувиараа бие дааж бизнес эрхэлж байгаа ч татварын байгууллагад бүртгэлгүй л бол татвар төлөх албагүй. Харин эрүүл мэндийн үйлчилгээ авах хүсэлтэй бол хувиараа ЭМД аа төлөөд үйлчилгээ авч болно байх. Харин хүүхдийн боловсролын хувьд татвар төлдөггүй байсан ч сургуульд хүүхдээ явуулж л байгаа.

Тэгэхээр энийгээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хэн нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн татвар төлсөн мөнгөнөөс ямар ч үнэгүй боловсролын үйлчилгээ болон бусад үйлчилгээг хүртэж байнаа л гэсэн үг. Тэгэхээр татвар төлдөггүй иргэн та бусдын хөдөлмөрийн үр шимийг ашиглагч болж таарах нь... Мэдээж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэлж байгаа юм биш шүү. 

Тэгвэл эдгээр татвар төлөгч иргэд, ААН байгууллагууд яагаад татварын дарамтын бууруулаач гэх болов? Мэдээж татвар төлдөггүй иргэдийн ачаалалыг давхар үүрч байгаа болохоор шүү дээ. Энэ бол төрийн алдаатай бодлоготой холбоотой байх.

Манай улс Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай гээд бараг сүүлийн 30 жил яриж байна. Мэдээж төрийн түшээд энэ орлогоноос хувьдаа завших, хулгай хийх замаар маш их орлого олж байгаа ч мэдээж тэр олсон орлого ашигнаасаа татвар төлнө гэж байхгүй . Тэгвэл тэр хулгай хээл хахуулийг бид яаж хянах ёстой вэ? гэдэг асуудал тулгарна. Тэгэхээр үүнийг эмх цэгцэнд оруулах арга бол татварын тогтолцоог сууриар нь  шинэчлэх өөрөөр хэлбэл хүн бүр тэгш татвар төлөгч нар болж далд эдийн засаггүй болох хяналтын тогтолцоог бий болгох явдал. Далд эдийн засаг гэж юу юм бэ гэхээр татвар төлөгдөөгүй гэмт хэрэг , хээл хахууль, хар тамхи, хүний наймаа гэх зэрэг хууль бус мөнгөний эргэлт юм.  Энэ бүгдийг ил болгох арга бол хүн бүр тэгш татвар төлөгч болж эдийн засгийн ил тод байдлыг бий болгох татварын хяналтын тогтолцоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл хулгайч нарыг нуугдах аргагүй болгох.  Ингэж байж л бид хамтын хариуцлага руу шилжинэ.  Харин бидний авдарт  татварын бодлогыг хэрхэн бий болгож хуурай газрын хамгийн том Эзэнт гүрнийг бий болгож байсан дэлхийн олон орныг байлдан дагуулж зөв шударга татварын тогтолцоог бий болгож, хянаж, сайжруулж чадаж байж 100 гаран жил оршин тогтнож чадсан Их гүрний бодлого бий. Энэ талаар Гэрлийн өргөөнөөс гаргасан Засаглахуйн засал, Хэтэвчний судар, Өрөг цадиг тамга судруудаас уншиж судалж хэрэгжүүлэх арга замыг орчин үедээ тохируулан авах гээхийн ухаанаар шүүн тунгааж хэрэглэх аргачлалыг олуулах гэсэн өвгүдийн ухааныг тосон авцгаая. 

 Харин Татвар бол иргэн  бүрийнхээ үнэ цэнийг бий болгогч хэрэгсэл юм гэдэг хариултыг өгмөөр ч юм уу даа. 

Татвар төлөгч улсдаа үнэ цэнэтэй иргэн байхын төлөө мэдлэг боловсролтой , эрүүл саруул иргэн болж улсынхаа хөгжилд нэмэр болцгооё !
Хэрэв та энэ улс татвар төлсөн ч сайжрахгүй гэж бодож байвал та энэ улсад амьдрахгүй өөр улс руу дүрвэж ч болно. Харин тэр дүрвэж очсон улс чинь бас л таниас татварыг авах л болно. Тэр л татвараар хөгжлийг бий болгож байгаа шүү дээ. Заавал дүрвэлгүй татвараас зугатааж амьдарч болоод л байна гэж бодож байгаа бол хөгжил дэвшилгүй ирээдүйгүй улсын иргэн байсаар л байна.  Эх орондоо сайн сайхан амьдрах хүсэлтэй л бол үнэ цэнэтэй иргэн болж улсынхаа хөгжилд хэмээ өргөж чадвал та үнэ цэнэт иргэн гэсэн үг. Харин энэ улсаа хөгжүүлэхийн тул таны хийх эхний алхам бол орлого олж амьдрал ахуйгаа өөд нь татаж улс эх орондоо татвараа төлж хамтдаа хөгжил өөд хэцүү хүнд ч гэсэн цааш алхах хэрэгтэй бизээ . 
Нээрээ нэг сонин юм гэснээс нэг Тив тэнгэр зайранг бариж идсэн тийрэнгээс Хаан дээдэс яагаад чи ийм замд оров гэсэн чинь би амар хялбарыг хайсан юм гэж хариулсан байсан . 





No comments:

Post a Comment