Monday, June 30, 2025

Тэнгэрийн санаа гэж юу вэ?

 Хийхээсээ ярих нь ихэдсэн над шиг хүн зөндөө л байгаа л байх. Гэхдээ бас юу ярих вэ юунд уншигчидаа чиглүүлэх вэ гэдэг дээр хэдэн жил Өвгүдийн үлдээсэн онол түүнийг бататгасан ололт амжилт уналтын түүхийг уншиж танисаны хувьд нэгж хүмүүний чадамжаа хэрхэн бүтээмж болгон харилцаагаараа өөрсдийнхөө хүрээг тэлж эв нэгдлийг бий болгох вэ гэдэг дээр чиглэгдээд байгаа болов уу гэж горьдох юм. 

Онолыг ойлгох нь алдааг багасгах нэг давуу тал болж цаг хугацааг хэмнэх учраас зорилгоо зөв тодорхойлж чиг авахад дэмтэй болов уу. Тэгвэл тэр зорилго нь юу юм бэ гэсэн асуулт гарна. Үүний хариулт Гэрлийн өргөөний судрууд болон алтан сударт байдаг бөгөөд тэр нь "Өөрөө өөрийнхөө өөдгүйн бол мунхаглалын идэш болохгүй байх" гэсэн том зорилго гарч ирнэ.  Өөрөө өөрийнхөө өөдгүйн боол болохгүй байнаа гэдэг нь боловсролын асуудал гэж ойлгож болно. Хувь хүн бүр өөрийн төрөлх өгөгдөл, авьяас чадвартай байх бөгөөд энэ нь ажиглаад байхад удмын өгөгдөлтэй холбоотой байдаг. Өөрийнхөө талаар таниж мэдэж өөрийгөө олох гэдэг нь Биеэ засах гэдэг ойлголттой шууд холбоотой. Хүн бүрт  байдаг авир тархи гэдэг ойлголтыг манайхан Бөөгийн товчион судраас уншиж үзсэн л байх. Энэ бол хүн бүрт байдаг хүний амжилтын замд саад болдог авирууд маань.

1.Болхи
2.Залхуурал
3.Бардамнал
4.Шантрал
5.Атаархал
6.Тогтворгүй байдал

Чухам энэ авируудаа яаж давах ухааныг олох дээр өөрийн хөгжүүлэлтээ хийгээд ирэхээр өөрийн удмын амжилт ололтын түүхийн өгөгдөлүүд бидний яс цусаар дамжин гений өгөгдөл болон бидний дотор хадгалагдаж байдаг гэдгийг таних байх. Эмчийн хүүхэд эмч болж ,багшийн хүүхэд багш болж, уран дарханы хүүхэд мөн дархан болдог жишээнүүдийг бүгд л мэддэг шүү дээ. Зарим удам ургууд өөрийн түүхийг, өөрсдийн таниж мэдэж хөгжүүлсэн бүхнээ  судар ном болгон аргын талаар  өв уламжлуулж ирсэн байдаг ба бодит өв болгоогүй ирсэн ч өөрийн эрхгүй л тухайн удмын өгөгдөлийг  хийж бүтээх гэж оролдон өөрийгөө хайх явцад олж ил болгон бодит амьдрал дээр өөрөөрөө дамжуулан биежүүлдэг гэдэгтэй маргахгүй л байх. Ингээд өөрийгөө олоод өөрийнхөө чадамжийг мэдээд хөгжүүлээд ирэхээр бусдаар дутагдах орон зайгаа таниж эхэлдэг. Миний чадахгүй зүйлийг бусад хүн, удам угсаанууд  чадаж хөгжүүлсэн байдаг болохоор энэ бүхнээрээ бусадтай эвлэлдэн нэгдэх шаардлага үүсэж эхлэнэ. Тэгэхээр хүн бүр өөрийн чадамжаа үзүүлж бусдаар хүлээн зөвшөөрүүлснээр өөрийнхөө үнэ цэнийг бий болгохын зэрэгцээ бас л бусдын үнэ цэнийг үнэлж таниж эвлэлдэн нэгдэх ухаанд харилцаагаараа суралцаж эхлэнэ. Гэр бүл хань ижлээ олохоос гадна анд нөхөд ,хамтрагч нараа олно гэсэн үг. Биеэ засаж өөрийгөө олсон бол Гэр гэдэг хамтатгах ухаанд орж  эхлэнэ гэсэн үг. Мэдээж амьдрал маш баялаг шүү дээ. Сайн нь байгаа бол саар нь ч байна. Чамтай санал нэгдэх хүмүүс байхад чамтай санал нэгдэхгүй хүмүүс ч бас л байна. Зарим зүйл дээр санаа нэгдсэн ч зарим зүйл дээр зөрөлдөх нь ч байна. Тэгэхээр хэрхэн зөв эрүүл харилцааг бий болгох вэ гэдэг дараагийн алхам руу явна. Үүний тулд дахин өөрийн дотор луу өнгийх шаардлага тулгарна. Тэр дотор чинь бас сонин зүйлүүд байх ба харилцаагаа тэлж эзэн эрхийг бий болгоход саад болдог зүйлс байна шүү . Үүнийг судар дээр бас бичсэн байгаа тул энд дахин оруулая. Хүн бүхэн ямарваа нэгэн алдааг өөрөөсөө биш бусдаас хайдаг зантай байдаг нь гэм биш бараг зан тул маш анхааралтай өөрийнхөө харилцааг дэнслэх хэрэгтэй байдаг. Өөрийн алдаа нь ихэвчлэн доорхи муу сэтгэлээс үүдэлтэй байдаг гэдгийг Өвгүд өөрсдийн үлдээсэн онолдоо өөрсдийн алдсан алдаан дээрээ үндэслэн гаргасан байдаг :

1.Сувдаг
2.Тачаал
3.Аархал
4.Мунхаг
5.Атаархал
6.Шунал
7.Хонзон

Миний хувьд ч эдгээр муу сэтгэлээс үүдэлтэй маш олон алдаа гаргаж байсан. Тэр бүр өөрийгөө алдаад байгааг ухахгүй өөрийн зөв гэж зүтгэж байсан ч үе бий. Харин өөрийн дотор луу өнгийж бусдаас бурууг хайхаас илүү өөрөөсөө юу шалтгаалж байгааг олж таниснаар өөрийгөө бусдын  оронд тавиж ойлголцолд хүрэх арга барилд суралцана.

Гэрлийн өргөөний судрууд болон алтан аялгуу судар дээр эдгээр муу сэтгэлийг үндсийг өөрийн дотор ургуулан тэжээхгүйн аргыг 9 хүслийн  гүн ухаанаар тайлбарлаж өгсөн байгаа. Хүний хүсэл хязгааргүй ямагт хүний анхдагч хэрэгцээнээс илүү давсан  байдаг. Гэвч тэр хязгааргүй хүслийг бидэнд байгаа хязгаарлагдмал нөөц л хазаарладаг.  Судруудад үүнийг маш цөөхөн үгээр тодорхойлохдоо "Байгаль цаг уурт  ээлтэй зохицохыг амьдрал гэмүү" гээд байгаа бүхнээ хайрлан өөрийн чадамжаа хөгжүүлэн өсгөн үржүүлэх нөхөн төлжүүлэн хэрэглэхийн тулд  бүтээмжийг бий болгон улс бүр дор бүр өөрийн оршин буй газар хил хязгаар дотроо энэ бүхнийг төрийн бодлогодоо оруулан буцаад ирэхэд булаг шиг ундарч байхын ерөөлийг өргөн эргэх холбоондоо бөхлөн байгаа бүхнээ оршоон,  үлдээж өсгөн үржүүлж бий болгох бүтээвэрийн  онолыг төрийн бодлогодоо нийцүүлэн ,  зан болгон заншуулж өв соёл , ёс уламжлал болгон хууль цаазаа тогтоож нэгж хүн бүр дээр өгүүлсэн 7 муу сэтгэлд өөрсдийгөө удирдуулахгүй байхын хирээрээ нийтийн сэтгэхүй ухамсар болгож ирсэн  бидний өвүг дээдсийн түүх Ертөнц дахинд агуу түүх болон үлдсэн талаар өгүүлдэг.   Бид сувдаг , шунал,тачаал, аархал, мунхаглал, атаархал, хонзонг сэтгэл дотроо дарж чадваас эв эеийг бүтээж хамтран нэгдэх ухааныг олж чадна. Энэ бол гэрээ засах ойлголт юм. Гэхдээ энэнд суралцана гэдэг тийм ч амар юм биш шүү. Ойлголцолд хүрэхийн тулд сайндаж, муудаж, алдаж, онож, алдаан дээрээ суралцдаг ч гэсэн илүүгээ үзүүлж өөрийн үнэ цэнийг бусдаар хүлээн зөвшөөрүүлж мөн өөрийнхөө дутагдах чадахгүй зүйлийг бусдаасаа олж харж бусдын үнэ цэнийг өөртөө бий болгож эв нэгдлээ улам батжуулах эрдмийг тэмтэрч туулсаар ирдэг .    Гэрлийн өргөөнийхөн  өнгөрсөн арван хэдэн жилийн хугацаанд Өвгүдийн их ухаан төрт ёсны онол арга зүйг орчин цагийн монгол хэлнээ судар ном болгон буулгаж, Монголчуудын түүхийн үнэнг гүн ухааны үндэстэй нь тайлбарлан таниулж , хөг аялгуугаа олж, өөр өөрийн чадамжаа дээшлүүлэн бүтээмжийг бий болгон дээл хувцас урлах нь урлаж, бариа домчийн үйлийг эрхлэх нь эрхэлж, гоо сайхны эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эхлүүлэн хийх нь хийж , аялал жуучлал , тээвэр ,  орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэнд, урлаг уран сайхан, үйлдвэрлэл, сургалт , нэвтрүүлгүүдийг Өвгүдийн ухаантай сүлж төр засгийн бодлого боловсруулалтыг сайжруулах ирээдүйн манлайлагчдыг чиглүүлэх их үйлсэд чадах чадахаараа зүтгэцгээж байна. Гэрлийн өргөө групп, тэнгэр монгол газар , зөвүү тав уу, судрын клубуудыг дагагчдын тоо улам чанаржиж эдгээр гэрлийн гялбааг үйлдэл дээрээ тусган  олон залуус ажил үйлсдээ дэлгэрүүлж яваа байх гэдэгт бат итгэдэг.

Орчин үед хүн төрөлхтөний хэрэгцээнээсээ давсан  хэрэглээнээс хамаарч  дэлхийн цаг уур дулаарч мөсөн уулс , туйлын мөсүүд хайлснаас үүдэлтэй байгал цаг уурын гамшиг нүүрлэх болж ихээхэн хэмжээний хор хохирол гарах болсонтой холбоотойгоор томоохон улс орнууд тогтвортой хөгжлийн бодлогоор байгалийн тэнцвэрийг хадгалахад нэгж хүн, нэгж компани болгон анхаарал хандуулах ёстой болсныг эдийн засгийн хөшүүрэг болгон шаардлага болгож бүс нутаг бүрд анхдагч хэрэгцээ болох ХӨРС, УС, АГААРЫН бохирдол , хомсдол, эдгээр асуудлын  шийдлийн гаргалгааг хүн бүрийн өдөр тутмын үйлдэл  хэрхэн ний даяараа сайн муу нөлөөлөл үзүүлдгийг  8 тэрбум хүний нэг ч гэсэн нэг л эх дэлхий дээр амьдарч байгаа гэдэг утгаар ухамсарлуулах арга дээр хамтран ажиллах гараа аль хэдийн эхэлжээ.  Бид  нүүдэлчин соёлын улбааг өнөө хүртэл таслалгүй хадгалж ирсэн үндэстний хувьд бидний яс цусанд өнөөг хүртэл хадгалагдан ирсэн энэхүү мөнхийн эргэх тогтолцоог хадгалах хамгаалах  соёлын улбааг ажил амьдралдаа тусган бүгдийг үлгэрлэн манлайлах агуу манлайлагчдын эх орон болох ёстой . Энэ бол шинэ цагийн түүхийн эргэлт тодролт байх болно. 

Монгол хүний чадамж хир агууг ойрын хэдхэн хоногт залуус маань дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан, соёл урлаг, оюуны хүчин чадлаараа хэдий бид цөөхөн 3,5 сая ч гэсэн ч дэлхийн хэмжээнд гайхагдан шагшигдах ард түмэн шүү гэдгээ батлан гайхуулан харуулж чадлаа.  Тиймээс онол ном нь энд буусан байгааг давуу талаа болон ашиглаж улам ихийг бүтээх буй зээ. Тэнгэрийн санааг газарт буулгана гэдэг эх дэлхийн оршлыг хамгаалах хадгалах их ухаан,  эх үрэн 6 зүйлийг тэнцвэрийг хадгалах их үхааныг  газарт хэрэгжүүлэх ЧИНГИС ухаан юм шүү дээ  

Tuesday, June 3, 2025

Төрийн тогтворт байдал

Давхиж буй соёлон морийг төрийн сүлдэндээ оруулсан нь ямар учиртай вэ гэж хэн нэгэн нь бодож л байсан байх. Тэр битгий хэл хүмүүс маань наадмаар соёолон морины уралдаанд түрүүлсэн морины хөлсийг авах гэж очдог шүү дээ. Энэний цаад билэгдэл ямар учиртай юм бол?
Өнөөгийн төрийн тогтворгүй байдлын учир шалтгаан юу вэ гэж эрэл хайгуул хийж байгаа хүнд төрийн тогтолцоо чухам энэ соёолон мориор билэгдсэн өлзий хээнд байдаг талаар тайлбарлавал зүгээр байх :
Гэрлийн өргөөнөөс маш их судар номуудыг бидний мэдлэгт нэмэр болгох үүднээс ирээдүйн манлайлагч нарын суурь боловсролыг сайжруулах зорилготой гаргаж байгаа гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа болов уу гэж найдаж байна.
Бидний өвгүдийн төрт ёсны бодлого дээрх өгүүлсэн төрийн сүлдэн дэх цахилж буй соёлон морины билэгдэл бүхий 10 бүрдэл ухагдхуунд нийцэж боловсруулсан төрийн онолыг хэрэгжүүлж байсан болохоор эх газрын томоохон Эзэнт гүрнийг байгуулж чадсан байдаг гэдэгтэй маргах хүн олдох болов уу? Тэгвэл тэр 10 бүрдэл гэж юу вэ?
1. Соёолон морины толгой бол өнөөгийн бидний нэрлэснээр Үндсэн хууль юм. Аль ч цаг үед бүх засаг хуулиуд багцрах нэг толгой хууль байх ба Их Монгол улсын үед Үндсэн хуулийг Их засаг хэмээнэ. Үндсэн хууль нь салбарын бусад хуулийг чиглүүлэх шинж чанартай, төртийн засаглалын хэв шинжийг нь хэлбэршүүлсэн, төрийн эрх мэдлийг хуваарилсан шинжтэй байна. Үндсэн хуулийн гол утга агуулга нь нь мандах төрийн хувьд :
1. Хилийн тусгаар тогтнол
2. Цусан тусгаар тогтнол
3. Ахуйн тусгаар тогтнол
4. Тархин тусгаар тогтнол
5. Засгийн тусгаар тогтнол гэсэн таван тусгаар тогтнол хамгаалахад байдаг .
2. Хүзүү буюу Хамтын хариуцлага
Үндсэн хуулийн хэрэгжилт, үйл явц нь зохих этгээд өөрийн үүргийг хэр сайн хариуцахаас хамаарах тул Хамтын хариуцлагыг Үндсэн хуулийн суурь болгож соёолонгийн хүзүүнд байрлуулна. Өөрөөр хэлбэл эрх мэдэл хуваарилалт, тэдгээрийн том жижиг бүтцүүд, аливаа хууль засгийг ямар бүтэц, бүрэлдхүүн, чиг үүргийн хуваарилалт, зохион байгуулалтаар хэрэгжүүлж үр дүн гаргах болон нэгж иргүний төрийн оролцоо (татвар, хөдөлмөр), нийхэмийн давхарга буюу хариуцагч гэхчлэн асуудал нь" Хамтын хариуцлага" хэмээх ухагдхуунд багтдаг.
Үндсэн хууль болон аливаа хууль хэн хэрхэн хариуцахаас хамааран хэрэгжилт нь хангагдана. Хамтын хариуцлагын хуульд улс төрийн түүхэнд :
1. Татвар (Төрд зайлшгүй төлөх төлбөр)
2. Авилгал (Төрөөс зайлшгүй авах дэмжлэг)
3. Үүрэг бүхий хуулиуд байдаг. Эрхийн хууль байхгүй харин үүргийн хуулиуд байна.
3. Баруун дээд мөч буюу Найман оюун
Энэ бол хамгаалалтын бодлого бөгөөд нийхэм, соёлын зохион байгуулалт, эрх олголттой хамаатах хуулиуд багтана. ( зөвшөөрөл олголт, эрх олголтын хуулиуд багтана.) Өөрөөр хэлбэл нэгж албан тушаалтны үүрэгт таацсан эрхийн хуулиуд
4. Зүүн дээд мөч буюу Есөн ухаан. Аливаа улс үндэстэн мөнх оршихын тулд хүний нөөцөө анхаарна. Хүний нөөцийг бүтээж буй төрийн бодлого нь 2 чиглэлтэй байх бөгөөд энэ нь боловсрол бөгөөд эрүүл мэнд байна. Хүн 9 хүслээ хангахын тулд ухаажиж байгаа ололт амжилт, боловсрол байна. Боловсролын бүрдэл нь 9 ухааны чигчтэй.
5. Баруун бөөр буюу Мянган Хүсч. Хүнсний асуудал шийдэх, бүтээгдэхүүний асуудал шийдэх 2 чиглэлийн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн талбарын бодлого. Төрөөс хамгааллын бодлого баримтлахын тулд Эрчим эх, Хүнс, Ирээдүй гурвыг хангаж байж төрийн бодлого, тогтолцооны ухагдахуун гарч ирнэ. Ард түмэн байгаа учраас бидний хамгийн түрүүний хэрэгцээ бол хооллолт. Ан амьтан байгаа л бол жам дагуу нөөцийг үр ашигтай зарцуулахын тулд нэн тэргүүн шийдвэрлэх асуудал нь хооллолт буюу хоолоо бүтээх асуудал.
6. Зүүн бөөр буюу Ерэн Бүтээвэр. Дотоодын хэрэгцээг хэрхэн хангах, дотоодын нөөцөө хэрхэн ашиглах болон зарим нөөц бүрдүүлэлтийн бодлогод хамаарах хуулиуд болон бүтээмж үүсгэхэд тавигдах бүх төрлийн шаардлагат стандарт зэрэг улсыг төвшин сайхан байлгахад нөлөөлөх ухагдхуунууд Ерэн бүтээвэрт хамаарна. Энэ нь тухайн улс тусгаар тогтнолоо алдахгүйн тулд заавал байх ёстой хэрэглээ, түүний бүтээгдэхүүнээ тодорхойлж, бусдаас хараат бус байхын тулд нөөцөө ашиглаж, бүтээвэр үүсгэж, улмаар нөөцийг нь бүрдүүлж, хамгаалж, нөөцлөн буй эргэх тогтолцоог хэлж байгаа юм. 
7. Хондлой буюу Гэгээрүүлэгч Орон зай. Байгалын тооцоолол хуульд заавал тусгагдах ёстой. Нөөцийн бодлого, хөгжлийн бодлого болоод түүний төлөвлөлт, дархан цаазат газар, ан амьтны хамгаалал, усны бодлого, аялал жуучлалын хуулиуд болон орон зайн, хил хязгаар тодорхойлох, аймагчан хуваах гэхчлэн орон зайтай хамаатах төрийн бодлого, засаг хууль, олон улсын болон улс доторх гэриэтийн хамаатуулсан ухагдахуун. Иргүнд биш байгалын онцлогт тохируулан бодлого тодорхойлох төрлийн засаг, гэриэ, түүний уялдаа холбооны талаарх ойлголт юм. Аливаа улс төр нь өөрийн орон зайг хамгаалахын тулд бусад орон зайн хамаарагч улс гүрэнтэй гэриэлэн тэнцүүлж, зөрчилдөөн эс үүсгэж, тэтгэмжит байхыг зоридхийнэ.
8.Баруун доод мөч буюу А Кок Суу. Аливаа төрт улсын дотоод орон зайд тухайн үндэстэний уугуул ахуй, соёл нь улс төрийн тогтвортой байдлын суурь болдог онцгой нөлөөтэй. Энэ утгаар А Кок Суу гэдгийг ахуйн соёл гэж үзэх бөгөөд улс нь иргүнээ төлөвшүүлэн соёлжуулахад улсын дотоод тэнцвэр хангагдахыг таниж олсноос үүсэлтэй. А Кок Суу-н ухагдахуун нь улс төрийн бүхийл бодлогод нэгж иргүн бүхний хүлээн зөвшөөрсөн үзэл бөгөөд хэрэгжүүлж буй байдал гэж ухаглана.
9. Зүүн доод мөч буюу ОгоУул зөн. Энэ нь хүнээ нийхэмийн бүтэц бүрдэлд даган соёлжих боломжтой бөгөөд Боловсрол болоод Оюунаар тэтгэж нийхэмшүүлэх буюу нэгжийн соёлжилд боловсруулж дийлнэ гэж үзэх тул нийхэмийн судалгаа шинжилгээ хийж хүн гэдэг нэгж иргэнээ юу гэж үзэх вэ гэдэг ухагдахуун . Түүнтэй холбоотойгоор Зөрчилд ухаглан Төвөгөөр дэнсэлнэ. 
10.Сүүл буюу Алтан Дээд үнэн .  Цахилж буй соёлонгийн сүүл хэсэгт Алтан дээд үнэн буюу Хориглохуйн цааз засаг (Бүх төрлийн хариуцлагын бодлого) байна. Энд өгүүлж буй " Цааз" гэдэг нь алах ялын тухай ухагдахуун биш харин төр байгаа бол өөрийн засагт хамаарах орон зай, цаг хугацаанд нийт ардад, төрд, оршихуйн хохирол үүтгэхгүй байх, нэгэнт хохирол үүсгэсэн бол төлж барагдуулах Хориглохуйн цааз, засгийн тухай ухагдахуун юм. Үнэн гэдэг нь зарим талаар бүрэн тодорхойлох боломжгүй хийсвэр ойлголт бөгөөд нийхэмийн зөв буруу гэх дэнсээн дээр Цааз буюу хориг тогтолцоо нь хэлбэршиж байдаг онцлогтой. Хэр зэрэг өршөөл энэрэл үзүүлэх, хэр хатуу дэг жаяг барих нь тухайн нийхэмийн үзэл суртлаас хамааралтайн хувьд хариуцлага буюу хориглохуйн тогтолцоо нь Үнэний шалгуураар хууль засагт тусгагдана.
Эдгээр 10 бүрдэл байгаа төрийг төрийн бодлого боловсруулдаг төр гэж үзнэ. Үүний хангаагүй бол тухайн улсын төрийн тогтворт байдлыг тодорхойлох боломжгүй. Нэг хүний дур хүслийг хангаж байвал, арван бүрдлийн ганц бүрдэлд чиглэж байвал тэр хууль засаг биш. Төрийн бодлого нь эл арван бүрдлийг анхаарч бүрдүүлбэл тэр салбар хууль хэд байхаас эс хамааран улс тогтворжино. Үүнийг боловсролдоо тусгаж, иргүн бүрийн суурь мэдлэгийг баталгаажуулбал засаглалын соёл эхэлж , төр нь иргүнээ бүтээдэг хэмээн Өвөг дээдэс маань захиж байна даа . 
Төрийн сүлдэндээ сүлдэлсэн цахилж буй соёлон морины билэгдэл бол төр засгийн бодлоготой холбоотой болох нь дээ. Саяхан Их хурлын индэр дээрээс Ерөнхийлөгч маань нэг хүний засаглал гэж байхгүй хуулийн засаглал л гэж бий гэж хэлсэн санагдаж байна. Илүү ихийг уншиж ухахыг хүсвэл Засаглахуйн засал, Өрөг цадиг тамга судруудыг уншаарай.