Өглөө ажил руугаа явах замдаа подкаст сонсож явлаа.
Тогтвортой хөгжил гэж юуг хэлдэг талаар сонсож байхдаа үнэхээр бидний өвүг дээдсийн бидэнд хэлэх гээд байгаа санааны хэрэгжилттэй холбоотой сэдэв байлаа.
Охин маань 10 жилийн сургуулийн сурагч , үзэж байгаа хичээлийнхээ талаар надтай хуваалцсан юм. Юу вэ гэхээр усны асуудлыг надаас асуусан юм. Ээжээ бид гүний усыг хэрэглэдэг юм байна. Харин энэ гүний ус нөхөгддөггүй юм байна тэгтэл бид энэ хэзээ ч нөхөгддөггүй усаа бид жорлонд хичнээнийг хэрэглэж байгаа болоо? Дараа нь энэ ус дуусна тэгэхээр бид яах ёстой вэ гэж асуулаа. Гадаадын хөгжилтэй улс орнууд усны асуудлаа нэлээн урт хугацааны бодлогоор тогтвортой хөгжлийн бодлогодоо өнөө бидний өвөг дээдсийн маанв сургаад байдаг чанад манах эрдэнэ болох агаар, ус, хөрсний асуудлыг тусгаж эхэлсэн. Ихэнх томоохон мега хотуудад саарал усны хэрэглээгээр ахуйн хэрэглээний болох жорлонгийнхоо усны асуудлыг аль хэдийн шийдээд явж байгаа. Бидэн шиг гүнийхээ усыг жорлондоо хэрэглэдэггүй бололтой. Үнэхээр энэ янзаараа үргэлжлэх бол 100 жилийн дараах Улаанбаатар хотод амьдрах хүмүүсийн хувьд усны асуудал нэлээн хүнд асуудал болох юм байна. Гэр хороололд амьдарч байгаа нэг хүний усны хэрэглээ 7 л байдаг бол орон сууцанд амьдарч байгаа нэг хүний усны хэрэглээ 70 л байдаг талаар уг подкастан дээр яриж байна . Үүний хэдэн хувь нь жорлон руу урсаж байгаа бол ? Нэгж өрхийн шийдэж чадахгүй асуудлыг төрийн хэмжээнд бодлого гарган нийтийн хэрэглээгээр нь тооцоолсны үндсэн дээр нэгж хүн бүр нэг байгууллага бүр хэрэглээний усыг хэрхэн зарцуулах, дахин ашиглагдах саарал усыг хэрэглэх системийг бий болгож ингэснээр цэвэр гүний усныхаа хэрэглээг яаж багасгах нь эцэст нь ирээдүй хойчдоо санаа тавьсан шийдлийн нэг хэсэг болно.
Бидний өвүг дээдсийн ёс суртахууны үндсэн 9 жаяг байдаг
1. Нэгийг аврахад нөгөөг нь бүү хохироо - тэнцэл
2. Хэрэглэсэн бол төл - тэнцвэр
3. Арыг харж ачлалыг бүү түгээ - голч
4. Эхийг нь бүү бохирдуул, адгийг нь бүү хатаа - хязгаар буюу хэмжээс
5. Хэдий чинээ хүнд өгч чадна, төдий чинээ эзэрхэн ноёрхоно - жин
6. Өв мөр үр 3 ыг үлдээ - чанар
7. Аливаа зүйл хөгжилдөө, хөг ижилсэх утгатай байдаг - андын гэрээ
8. Мэддэгтээ эзэн болж, мэдэхгүйгээ 99 тэнгэрээс асуу- тогтворжуулалт
9 .Мон гол бай - төгс
Энэ жаягийн эхний 2т тогтвортой хөгжлийн үгдсэн зарчим оршиж л байна. Үнэгүй юм гэж энэ хорвоод үгүй харин бид одоо усыг ямар ч үнэ цэнэгүй мэт хэрэглэж байгаа ч магадгүй хэдхэн жилийн дараа бидний үр хүүхдийн хувьд усны үнэ цэнэ асар их болох байх өөрөөр хэлбэл бид ирээдүй хойчийнхоо хэрэглээг маш бага үнээр ашиглаж үр хүүхдүүддээ маш их өр, дарамт үлдээж байнаа гэсэн үг. Тэгээд яах юм гэж үү? Яг энэ асуултанд хариулах гэж оролдохын тулд тогтвортой хөгжлийн асуудлыг ярих хэрэгтэй болно. Зөвхөн хамгийн хэрэглээнд ойрхон усны асуудал дээр ийм байхад хог хаягдлын асуудлыг ярих юм бол үнэхээр өөр том том асуудал руу орно. Нүүдэлчдийн соёлын талаар өвүг дээдэс маань бидэнд юу өгүүлснийг сөхөж үзвэл доорхи асуудлуудыг онцолсон байдаг .
Багахан зүйлээр ихийг бүтээх "Ур дүй"
Хязгаарлагдмал нөөцөөс хамааралт Олон үйлдэлт "Хэрэглээ"
Энэ хэрэглээг урт наслах ёстой гэх "Ухаан"
Цаашлаад хог хаягдалгүй байж бүрэн хэрэглэх "Зуршил"
Байгаа зүйлээрээ бүхнээ болгох "Тархины хөгжил"
Гэвч бид одоо суурин соёл руу шилжиж байгаа тул энэ онцлогоо яаж авч үлдэх вэ гэдэг өөрөө том асуудал .
Чагдгаагийн Батцэцэг гэх бүсгүйн УЛ МӨРГҮЙЧҮҮД цуврал нийтлэлийг уншиж байсан маань яг л энэ өвгүдийн нүүдэлчин соёлын талаар өгүүлсэн байдаг.
Гэхдээ бид хүссэн хүсээгүй суурин соёлын хэмжээсэнд орсон бөгөөд нийтээрээ хамт яаж хамтын хариуцлагыг бий болгох ёстой вэ гэхээр л өнөө л 3 гол онол руугаа орж Тогтвортой хөгжлийн бодлого, алсын хараагаа хувь хүн, байгууллага , төр засагийн бодлогын хүрээнд томоор харж ухамсарлах асуудал руу л орно. Дэлхий нийт ч бас үүн дээр анхаарч байгаа ба томоохон үндэстэн дамнасан корпорацуудын үйл ажиллагаа тогтвортой хөгжлийн бодлоготойгоо уялдаж илүү алсын хараатай ажиллах болсон ба гадны болон банкуудын зээл тусламжийн авахын тулд тогтвортой хөгжлийн, экологийн асуудлыг шийдсэн байдлыг шаардах болсонг анхаарч байгаа байх.
Хувь хүн талаасаа харах юм бол утаат Улаанбаатарт би яагаад амьдраад байгаа юм болоо гэж асууж болно. Агаарын бохирдол гэр хороололд байна уу орон сууцанд байна уу гэдгээс үл хамаарч бүх хүмүүсийг их бага хэмжээнд хордуулж л байгаа гэдгийг бүгд ухамсарлаж байгаа тул нэгж өрхөөс хамаарах дулааны асуудлаа хэрхэн шийдэх боломжтой гэдгийг танин судалж гэр байшингаа дулаалахаас эхлээд яндангүйгээр сэргээгдэх эрчим хүчний технологийн хөгжилтэй өрхийн хэрэгцээгээ уялдуулж өөрсдөөс хамаарах бүхнээ танин мэдэж хэрэглэх хэрэгцээ нь эргээд эрүүл агаарын бохирдолгүй амьдрахад нэмэр болно гэж ухамсарлах явдал юм. Энэ мэтээр орон сууцанд амьдарч байгаа хүмүүс ч усны хэрэглээндээ анхаарч усаа хэмнэх тал дээр ямар шинэ санаа хэрэгслүүд бий болж байгааг анхаарч хүн бүр хичээх юм бол бага ч гэсэн улс орныхоо тогтвортой хөгжлийн бодлогот нэмэр болох бизээ. Дуслыг хураавал далай гэдэг дээ . Мэдээж төрийн хэмжээнд бодлого боловсруулагчид ч улс орныхоо ирээдүйн хөгжлийг тооцоолон өнөө маргаашийг харсан харалган шийдвэр хожим ямар их алдагдалд оруулж болохыг тооцоолох биз ээ.
No comments:
Post a Comment