Monday, January 27, 2025

Уран ба эрчим хүч

Сүүлийн үед Уран олборлолтын гэрээн дээр маш их маргаан үүсч олон түмний бодол санааг 2 тал болон дагуулах гэж тэмцэлдэж байна.
Засгийн газрын зүгээс олох ашиг дээрээ илүү төвлөрч томоохон мега төслийн нэг болгосноо зарлаж байгаа боловч олон нийтийн зүгээс байгаль орчны эрсдэл хожмын үр дагаварыг сайтар тооцохыг анхааруулсаар байна. Мэдээж Уранаас эрчим хүч гаргаж авах технологи дэлхийд ихээр хөгжиж байгаа боловч ихэнх томоохон хөгжилтэй орнууд ураны эрчим хүчнээс татгалзсан шийдвэрийг парлементаараа хэлэлцэж шийдсэн талаар Герман, Авсртали, Швейцарь зэрэг орны жишигээс харж болно. Японы олон нийт ч бас Фукишимагийн ослоос хойш уранаас эрчим хүч гаргах атомын станцуудаас татгалзах тал руу хэлбийж л байна. Энэ нь уг дэлбэрэлтийн хор уршгийг арилгах тал дээр тухайн улс маш их хэмжээний хөрөнгө зарж гадаад улсуудаас авсан өрийн хэмжээ таазандаа  тулж улсынх нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаатай холбоотой биз.  Харин манай улсын хувьд эрчим хүчний асуудал биш зөвхөн уран олборлож экспортлох тал дээр гэрээ хэлэлцээрүүд яригдаж байгаа ба энэ тал дээр ажиллах компаниуд ураны олборлолт ямар нэгэн аюулгүй бөгөөд байгаль орчны эрсдэл байхгүй хэмээн бараг л бүх телевизүүдээр төлбөрт нэвтрүүлгүүдийг цацаж байгаа нь мэдээж бизнесийн эрх ашгийн үүднээс гэдгийг олон нийт харж л байгаа байх. Зарим боловсролтой гэх хүмүүс дэлхий дээр гарсан шинэ технолгийн талаар яриж ураны эсрэг тэмцэж байгаа олон нийтийг харанхуй бүдүүлэг гэж байгаа боловч олон нийт ч бас мөчөөгөө өгөхгүй хор уршгийн талаар бусад уран олборлосон улсуудын туулсан бэрхшээлүүд ,бодит хор хохиролын мэдээлэлүүдийг гадаадын сайтуудаас олж уншиж түгээсээр байна.
Мэдээж Монгол улс бол үйлдвэрлэгч улс биш нийт эрчим хүчний хэрэглээнд айл өрхийн өргөн хэрэглээний цахилгаан дулааны хэрэглээ ба  хөнгөн үйлдвэрүүдийн цахилгаан дулааны хэрэглээний  хувь хэмжээ уул уурхайн томоохон компаниудын хэрэглэх цахилгаан дулаантай харицуулах юм бол тийм ч өндөр хэрэглээтэй биш . Одоогоор бид  нүүрсний цахилгаан станцуудын  болон хөрш орнуудаас импортолж байгаа эрчим хүчээр хангагдаж байна. Мэдээж гадны импортын эрчим хүчнээс хамааралгүйгээр өөрсдийн эх үүсвэрүүдээс эрчим хүчээ  хангахын тулд Засгийн газрын зүгээс эрчим хүчний реформыг зарлаж үнээ чөлөөлсөн нь зөв зоригтой алсыг харсан  зоригтой шийдвэр. Олон нийт ч бас цахилгаан дулааны  үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өрхийн хэмжээний сэргээгдэх эрчим хүч болох нарны салхины шийдлүүдийг хайж  түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон зээлүүдийг гаргах тал дээр Засгийн газрын зүгээс гаргах бодлогыг анхааралтай ажиглаж байгаа болохоор УИХ асуудлуудыг хэлэлцэж шийдэх байх гэсэн хүлээлттэй бодит үр дүнг хүлээж байгаа. Энэ бүхэн эргээд биднийг өвөл болгон бухимдуулдаг агаарын бохирдолын асуудалтай нягт холбоотой. Нэгж өрхийн хэмжээнд утааны яндангүй болох нь өрхийн хэмжээний сэргээгдэх эрчим хүчний технологийг хэрхэн хямд боломжийн үнээр , боломжийн  зээлийн нөхцлөөр шийдэх боломжтойгоос хамаарах бөгөөд энэ нь Засгийн газрын эрчим хүчний реформэд ч эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй ба агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд ч дэм болно. Үнэндээ бол уран олборлох асуудал бол эрчим хүчний шийдлээс хол гэдгийг хэлэх гэж дурьдлаа.
Харин уран олборлолтоос их ашиг олно хэмээн эдийн засгийн хувьд  ашигтай гэрээ хэлэлцээр хийсэн байлаа ч энэ нь эргээд урт хугацаандаа ард түмнийхээ болон  ирээдүйд төрөх үр хүүхдийнхээ   эрүүл аюулгүй амьдрахэрхийн тухай  үндсэн хуулийн заалтыг зөрчих хэмжээнд юм биш байгаа гэдэг дээр л олон нийт эргэлзэж , урьдын гарсан хариуцлагагүй бүхэн дээр одоо бодитоор гарч байгаа баримтууд дээр үндэслэн болгоомжилж, эсэргүүцэж  байна.


No comments:

Post a Comment