Monday, January 27, 2025

Уран ба эрчим хүч

Сүүлийн үед Уран олборлолтын гэрээн дээр маш их маргаан үүсч олон түмний бодол санааг 2 тал болон дагуулах гэж тэмцэлдэж байна.
Засгийн газрын зүгээс олох ашиг дээрээ илүү төвлөрч томоохон мега төслийн нэг болгосноо зарлаж байгаа боловч олон нийтийн зүгээс байгаль орчны эрсдэл хожмын үр дагаварыг сайтар тооцохыг анхааруулсаар байна. Мэдээж Уранаас эрчим хүч гаргаж авах технологи дэлхийд ихээр хөгжиж байгаа боловч ихэнх томоохон хөгжилтэй орнууд ураны эрчим хүчнээс татгалзсан шийдвэрийг парлементаараа хэлэлцэж шийдсэн талаар Герман, Авсртали, Швейцарь зэрэг орны жишигээс харж болно. Японы олон нийт ч бас Фукишимагийн ослоос хойш уранаас эрчим хүч гаргах атомын станцуудаас татгалзах тал руу хэлбийж л байна. Энэ нь уг дэлбэрэлтийн хор уршгийг арилгах тал дээр тухайн улс маш их хэмжээний хөрөнгө зарж гадаад улсуудаас авсан өрийн хэмжээ таазандаа  тулж улсынх нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаатай холбоотой биз.  Харин манай улсын хувьд эрчим хүчний асуудал биш зөвхөн уран олборлож экспортлох тал дээр гэрээ хэлэлцээрүүд яригдаж байгаа ба энэ тал дээр ажиллах компаниуд ураны олборлолт ямар нэгэн аюулгүй бөгөөд байгаль орчны эрсдэл байхгүй хэмээн бараг л бүх телевизүүдээр төлбөрт нэвтрүүлгүүдийг цацаж байгаа нь мэдээж бизнесийн эрх ашгийн үүднээс гэдгийг олон нийт харж л байгаа байх. Зарим боловсролтой гэх хүмүүс дэлхий дээр гарсан шинэ технолгийн талаар яриж ураны эсрэг тэмцэж байгаа олон нийтийг харанхуй бүдүүлэг гэж байгаа боловч олон нийт ч бас мөчөөгөө өгөхгүй хор уршгийн талаар бусад уран олборлосон улсуудын туулсан бэрхшээлүүд ,бодит хор хохиролын мэдээлэлүүдийг гадаадын сайтуудаас олж уншиж түгээсээр байна.
Мэдээж Монгол улс бол үйлдвэрлэгч улс биш нийт эрчим хүчний хэрэглээнд айл өрхийн өргөн хэрэглээний цахилгаан дулааны хэрэглээ ба  хөнгөн үйлдвэрүүдийн цахилгаан дулааны хэрэглээний  хувь хэмжээ уул уурхайн томоохон компаниудын хэрэглэх цахилгаан дулаантай харицуулах юм бол тийм ч өндөр хэрэглээтэй биш . Одоогоор бид  нүүрсний цахилгаан станцуудын  болон хөрш орнуудаас импортолж байгаа эрчим хүчээр хангагдаж байна. Мэдээж гадны импортын эрчим хүчнээс хамааралгүйгээр өөрсдийн эх үүсвэрүүдээс эрчим хүчээ  хангахын тулд Засгийн газрын зүгээс эрчим хүчний реформыг зарлаж үнээ чөлөөлсөн нь зөв зоригтой алсыг харсан  зоригтой шийдвэр. Олон нийт ч бас цахилгаан дулааны  үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өрхийн хэмжээний сэргээгдэх эрчим хүч болох нарны салхины шийдлүүдийг хайж  түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон зээлүүдийг гаргах тал дээр Засгийн газрын зүгээс гаргах бодлогыг анхааралтай ажиглаж байгаа болохоор УИХ асуудлуудыг хэлэлцэж шийдэх байх гэсэн хүлээлттэй бодит үр дүнг хүлээж байгаа. Энэ бүхэн эргээд биднийг өвөл болгон бухимдуулдаг агаарын бохирдолын асуудалтай нягт холбоотой. Нэгж өрхийн хэмжээнд утааны яндангүй болох нь өрхийн хэмжээний сэргээгдэх эрчим хүчний технологийг хэрхэн хямд боломжийн үнээр , боломжийн  зээлийн нөхцлөөр шийдэх боломжтойгоос хамаарах бөгөөд энэ нь Засгийн газрын эрчим хүчний реформэд ч эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй ба агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд ч дэм болно. Үнэндээ бол уран олборлох асуудал бол эрчим хүчний шийдлээс хол гэдгийг хэлэх гэж дурьдлаа.
Харин уран олборлолтоос их ашиг олно хэмээн эдийн засгийн хувьд  ашигтай гэрээ хэлэлцээр хийсэн байлаа ч энэ нь эргээд урт хугацаандаа ард түмнийхээ болон  ирээдүйд төрөх үр хүүхдийнхээ   эрүүл аюулгүй амьдрахэрхийн тухай  үндсэн хуулийн заалтыг зөрчих хэмжээнд юм биш байгаа гэдэг дээр л олон нийт эргэлзэж , урьдын гарсан хариуцлагагүй бүхэн дээр одоо бодитоор гарч байгаа баримтууд дээр үндэслэн болгоомжилж, эсэргүүцэж  байна.


Tuesday, January 7, 2025

Торгоны зам

 Эзэн дээдсийн хүсэж байсан зүйлийн талаар ГӨ ийн судрууд дээр "Хамаг гоёлоо зүүсэн бүсгүй үр үнэ цэнэтэй ачаа бараагаа аваад ямар ч аюул занал, саад хотгоргүйгээр эзэнт гүрний нэг захаас нөгөө зах руу явах нөхцөлийг бүрдүүлэх " гэж бичсэн байдаг. Харин хуурай газрын хамгийн том  Эзэнт гүрнийг байгуулсан улсын хувьд худалдааны зам харилцааг аюулгүй , саад хотгоргүй байлгах бодлогыг бий болгосон улсын хувьд дэлхийг өөрчилж Өнөөгийн ертөнцийг үндэслэгч хэмээн мянганы хүнээр тодорсон Эзэн хааны гавьяа өнөөг хүртэл оршсоор байна.

Тээвэр логистикийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд Хятадын гадаад хэргийн сайд Ван И- гийн Нэг бүс ба нэг зам бодлогын тухай номыг уншиж байгаад хэд хэдэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүллээ. Хятадын ядуурлаас ангижрах туршлагыг  товч илэрхийлсэн нэг ийм үг сүүлийн үед их хүчээ авч " Баяжья гэвэл  зам тавь, хурдан баяжья гэвэл баяжья гэвэл хурдны зам тавь , гялс баяжья интернет тавь " хэмээх уриа өдрөөс өдөрт дэлхийд түгэх боллоо. Монголын эзэнт гүрний бий болгосон худалдааны зам болох торгоны хэмээх замыг өртөөний зохион байгуулалтаар цоо шинэ хурдыг бий болгож хөгжүүлсээр өнөөгийн ертөнцийг үндэслэсэн гэж гэж үзвэл энэ нь бидний өвүг дээдсийн гавьяа. Боорчу онгодын айлтгалыг уншиж үзсэн бол Боорчу өрлөг би хүн болгоныг баяжуулахыг хүсдэг гэсэн ба үүнийгээ дэлхий дахинд нь хамруулан хэлсэн нь энэхүү алсын хараа нь чухам энэ худалдааны аюулгүй, харилцан ашигтай замналыг бий болгохыг хүссэн Эзэн дээдсийн  хүслийн нэг хараа байсан биз гэж бодохоор.

Эртний хүний өгүүлснээр, "Тэнгэрийн доорх байдал нь нэгдээд удвал задрах нь гарцаагүй, задраад удвал нэгдэх нь зайлшгүй юм. Евразийн эх газрын эрин үед эзэнт гүрнүүд нэгдлийг түрж байлаа. Монголын эзэнт гүрэн "нэгдэл"-ийн дээд цэгт хүрч, түүний нуралт нь Европыг далай руу чиглэх эхлэл болсон юм. Далайн эрин үед эх газрын эзэнт гүрнүүд аажмаар уруудан доройтсон бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны өмнө задарсан Османы   эзэнт гүрэн бол Евразийг дамнасан хамгийн сүүлийн эзэнт гүрэн байлаа. Далайгаар дэлхий ертөнцийг холбосон боловч хуваан тусгаарлах колончлолын системийг бий болгодогоороо эх газрын эзэнт гүрнээс ялгаатай. Чухам энэ холыг харж Хувилай хааны байгуулахаар зориж байсан  флот эх газрын эзэнт гүрний зарчмыг далайд тогтоохыг хүссэн  ч байж болох юм.

Алтан сударт нэг ийм хэлц байдаг .
Хэлцэгч нэгнийг даваад
Кавказад мэргэн болдог бөгөөтөл
Мянган жилийн холын үнэнийг
Магад өчвөөс Их Монголд
Бөө мэргэнээр тодордог  

Евразийн цээжинд орших Монгол улс өнөө үед хятадын эх газрын нэг бүс ба нэг зам санаачилгад хамрагдсан 65 улсын нэг болж тэр дундаа эдийн засгийн корридор болох Хятад-Монгол-Оросын эдийн засгийн корридорын чухал тоглогч боловч бусад эдийн засгийн корридорууд болох Шинэ евроазийн гүүр, Хятад төв Азийн эдийн засгийн корридор, Бангладеш- Хятад- Энэтхэг -Мянмарын эз корридор, Хятад - Өмнөд Азийн хойгийн эз корридор, далайн эз корридорын эдийн засгийн үзүүлэлтүүдээс хамгийн хоцрогдож яваа нь 

Алтан судар дээр нэг ийм хэлцүүд байдаг л даа.

Мөнхийн хөдлөхүйг нүүхүй гэмой. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй хэмээх зүйр үгнээс хорвоо ертөнц мөнхийн өөрчлөлт хөдөлгөөнд оршиж байдгийг мэдэгч нүүдэлчид түүнд зохицон амьдарсаар ирсэн жаяг ёстой. Оломлогч сүлжигч засагч ертөнц  нүүлгэхүй хэмээх аргад шингэвээс Нэүрит 99 тэнгэр болмой. Суухуй болбоос жам биш. Устгагч ертөнцөд баригдсан ухаан билэгтэй хүмүүний тэсэхүйн зам баймой. Нүүхүй нь жам суухуй нь зам гэсэн байдаг нь Эх үрэн 6 зүйлийн зохицолыг хамгаалагч нүүдэлчдийн жамд зохицохуйн их ухаанд хүрч чадах эсэхээс хамаарах буй за . Энэ бол арван түгээмэл буюу ахуйн тусгаар тогтнолын үндсэн зарчим.

Хэдийгээр даяаршлийг европчууд нээж , АНУ хожим бэхжүүлснээр өнөөгийн дэлхий дахины ложистикийн гол урсгал нь Атлантын далай Номхон далай дамнан хийгдэх болсон гэдэг боловч Эх газрын агуу том эзэнт гүрэн байгуулсан Монголчууд эх газарт торгоны замыг хөгжүүлснээр даяршилыг үндэслэгчид. "Торгоны зам" Евразийн эх газрын худалдааны зам төдийгүй Евразийн соёл иргэншлийн соёлын суваг байв. Харин Хятадууд "Нэг бүс, нэг зам " бол Хятадын дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны санаачлага бөгөөд үндэстэн дамнасан хэлхээ холбоог хөгжүүлэх замаар худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны түвшинг ахиулан, олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг урагшлуулснаар Хятад ба дэлхий харилцан ашигтайгаар хамтдаа хожиж, үндсэндээ үр ашигтай нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар шинэ эрэлтийг болгон дэлхийн эдийн засгийг дахин тэнцвэржүүлэх юм гэж сурталдаж байна. Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ ч энэ зорилгынхоо хүрээнд дэлхий даяар нэлээн хүч авч байгааг хүн бүр л харж байна. Харин энэ  хүчтэй түрэлтийн хүчийг хэрхэн бид ашиглаж ахуйн тусгаар тогтнолоо бэхжүүлэх вэ гэдэг дээр Монгол хүн болгон эртнээс уламжилж ирсэн төрийн гурван онолоо судлан урьтан мэдэж,тосон бэлдэж, тэсч гарах дээр ухаанаа уралдуулах томоохон даалгавар та бидний өмнө тулгарч байна даа  . Орчин үеийн томоохон улс гүрнүүдийн төрийн бодлого түүнийг судлан үзэж зохицолын бий болгох Монгол ухааны гүн рүү орох нь дээ. Энэ бол саяхан эхлүүлсэн дайны эхлэл. Зэвсэг бариж дайтах биш ЧИН үнэнийг дайх агуу үйлсийн эхлэл гэж өвгүд минь сануулах юм.