Sunday, December 29, 2019

Тооцоолох эрдэм

Асуудлыг шийдэх цорын ганц гарц бол өөрийгөө л өөрчлөх . Энэ өгүүлбэрийн утгыг юу гэж ухаж байна? Өөрөөр хэлбэл зохицохуй гэж ганц үгээр тодорхойлж болох байх. Харин юунд яаж зохицох болж байнаа гэсэн асуулт гарнаа даа. Үүнийг хариултыг олохын тулд цаг хугацаа, орон зайг хир хэмжээгээр харж чадаж байгаагаас хамаарна. Хүмүүсийн шийдлийн үр дүн үргэлж  үүнээс хамаардаг. Өнөө маргаашаа харж гаргасан шийдвэрийн үр дүн нөгөөдөр ямар байх вэ гэдгийг харахын тулд бүтэн систем яаж ажиллаж байгааг тооцох чадвараас хамаарна. Алтан судрын тосож бэлдээд тэсэж дав гэдэг үг чухам юуг илэрхийлнэ вэ?
Нийгэмд маань түмэн асуудлууд бий , түүнийг дагаад түмэн шүүмжлэл байдаг. Аливааг шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй. Таксины жолоочтой таван үг солиод л үүнийг мэдэж болно. Гэвч бид яагаад аливааг шүүмжилдэг юм бол? Шүүмжилснээр тэр асуудлыг өөрчилж чадна гэж боддог юм болов уу? Харин тийм бол та буруу бодож байгаа магадлал тун өндөр . Өөрөөсөө бусдыг өөрчилнө гэдэг хэцүү. Харин та зөвхөн өөрийгөө өөрчилж чадна. Хоосон шүүмжилж сурсан сэтгэлгээгээ өөрчилж " Үүнийг шүүмжлэхийн оронд БИ ЮУ ХИЙЖ ЧАДАХ БИЛЭЭ? " гэж өөрсдөөсөө асуумагц бид асуудлыг бодит өнцгөөс харж эхэлдэг. Улмаар өөрсдийн сэтгэлгээнээсээ ӨӨРЧЛӨЛТ -ийг эхэлбэл бидний ШҮҮМЖИТ нийгэм ямар нийгэм болж өөрчлөгдөх бол? Зөвхөн өөрийнхөө сэтгэлгээгээ өөрчлөхийн ач тусыг ойлгож улмаар системийн сэтгэлгээнд суралцаж, бусдад сурсан эрдмээ хуваалцах гэж яваа нэгэн болж болох юм.
Бид тодорхой ажлыг хийхдээ яаж сайн хийх дээр л төвлөрдөг. Гэтэл тухайн ажлыг хийх ч шаардлагагүй байсан үе нэг биш удаа гардаг. Аливааг хийж эхлэхээсээ өмнө цэгцтэйгээр төлөвлөж хийх гэдэг сурч болох чадвар. Энэ бол орчин үеийн хэллэгээр систем инженерчлэлийн нэг хэсэг юм. Ажлыг зөв хийх тухай биш эхлээд зөв ажлаа сонгохын чухлыг хэлэх гэсэн юм. Ямар ч ажлыг хийж эхлэхийн өмнө асуух 3 чухал асуулт байдаг. Яагаад юуг яаж? Эдгээр асуултыг асуух дараалал нь маш чухал. Яагаад хийх ёстойгоо ойлговол юу хийх хэрэгтэйгээ мэднэ. Юу хийх хэрэгтэйгээ мэдсэний дараа түүнийгээ яаж хийх тухайгаа бодно. Гэвч хамгийн чухал асуулт бол ЯАГААД?
Яагаад энэ бүгдийг би хийх хэрэгтэй гэж? Яагаад энэ асуудал үүссэн юм бол? Энэ бүхнийг ойлгосон цагт ямар нэг асуудлыг шийдэхэд нэн хялбар болно. Ямар ч асуудал өөрийн гэсэн шинж тэмдэгтэй байдаг.  Жишээ нь агаарын бохирдол ихтэй байна гэдгийг утаатай болсноор нь мэддэг. Энэ бол зөвхөн шинж тэмдэг. Шинж тэмдэгийг танимагцаа бид асуудлыг нэн даруй шийдэх гэж оролддог. Улаанбаатарын утааг харснаар яагаад утаа үүссэнийг мэдэхийг хичээдэг. Улмаар хүмүүс нүүрс түлэж амьдарч байгааг мэдмэгцээ тэднийг нүүрс түлэхийг болиулахыг хичээдэг.  Гэвч бид яагаад энэ хүмүүс нүүрс түлж байгааг асуух хэрэгтэй. Ингэж гүнзгий ухаж асуусаар эцэст нь бид асуудлыг гүнд нь орох хэрэгтэй.
Магадгүй жинхэнэ асуудал нүүрс түлэх биш харин иргэд хөдөөнөөс хотод нүүж ирж байгаа шилжилт хөдөлгөөн байж болнов Тэгвэл дахиад л яагаад иргэд хөдөөнөөс хот руу нүүж ирж байгаа юм болоо гэсэн асуулт гарч ирнэ. Өнөөдөр хэн ч уур амьсгалын өөрчлөлтийг хүсээгүй боловч бодит байдал дээр дэлхий дулаарч байна. Бидний хийж буй алхамууд эцэстээ бидний хүсээгүй үр дүнг бий болгож байдаг. Бидний жижиг үйлдэл өнөөдөр дэлхийг өөрчилж байна. Хэрэв бид энэ маягаар муу нөлөө үзүүлж чадаж байгаа бол сайн талдаа ч нөлөөлж чадна гэсэн үг. 
Тооцоолох эрдэмийн гол зорилго нь асуудлын шинж тэмдэгт хариу үйлдэл үзүүлэлгүйгээр яагаад шинж тэмдэг  гарч байгаа тухай эцсийн хариултыг олтлоо ухаж асуухад оршиж байгаа юм.

Өөрийн оюун ухаандаа тунгаан бодоод
Тооцоолж дийлэхгүй зүйл гарах аваас
Ирээдүй цагийг
Зуу зуун жилээр нь урьдчилан харж
Төр улсын төвшин амгалан амьдралыг
Өтүгэ цагаас бэлдэн тооцоолж ирсэн
Ухамсар оюуныг
Улаач үрс ухан дийлэхгүй тул
Бөө гэгээн тархи
Өвөг дээдсийн оюун ухааныг
Ухан төнхчин байж
Ирээдүй цагтаа
Улс гэр, эх дэлхий хааш эргэхийг
Аливаа замд хэрхэн оруулахыг
Тооцоолон өгүүлсэн байгаа
Өвөг дээдсээсээ
Ирээдүй цагийг тунгаан асуу
Өнгөрсөн түүхийг эргүүлэн сөх
Үлгэр домгийг тольдон унш
Их засгийг тунгаан бод
Мэвдэл зохихуйг тархиндаа хураа
Энэ бүхнийг тооцоолон байж
Оюун бодлоо цэнэглэ
Түүний дараа тооцоолон бодож
Ирээдүй хойчдоо үлдээх өв судраа
Дахин бичиж үлдээх болтугай



No comments:

Post a Comment