Tuesday, October 22, 2019

2019. 10.18

Түмэн бээрийн цаанаас
Төгөлдөр ухааныг хөглөх 
Түйтгэр зовлонгийн шалтаг шалтгаан тайлагдаж 
Түүхийн нугачаанд өндийж босох тавилан заяаг
Түм түмээр үржүүлэх түмэн ардын гэгээрэлд хөтлөх
Тэргэл саран авхай
Түгээл гэрэл бүдгэрэх цагт
Түвшин амгалангийн үүдийг сахигчдын
Төрсөн тавиланг сануулах мэт 
Тэвчээр шалгах тэр л бүхэнд
Төөрөлгүй замаа олж алхахуй нь
Төөрөг тавилангийн замыг гэрэлтүүлж
Төгс учралаар хөглөгдөн тэтгэгдмой
Аяа алагхан үрсүүд минь
Амьдралын үнэ цэнийг хэрхэн тооцохоо мэдэмгүй бол
Алсран одох цаг хугацаа нь алагхан зүрхний цохилоогоор  хэмжигдэж
Аврал энэрэлийн сэтгэлээр огшино
Огших их сэтгэлийн давалгаа намсаж 
Оргилуун бүхэн ард хоцрон үлдэхэд
Аанай л өнөөх үүрэг тавилан
Аврал эрин чамайг хүлээсээр гансарна

No comments:

Post a Comment