Sunday, September 15, 2019

Бүтээхүй

Хэдэн жилийн өмнө нэгэн буурал намайг үр минь чи бага сага зүйлийг ухаарч харин одоо ухаарсан бүхнээ үйлдэх л хэрэгтэй дээ гэхэд юу үйлдэх ёстой юм болоо гээд л гайхаж билээ. Тэгэхэд өнөөх буурал үхсэн хойноо үйлдэхгүй юу хийж байв даа гээд л харамсана даа гэхэд нь  үхсэн хойноо яагаад тэгж бодох юм болоо гэж бодосхийгээд л өнгөрсөн л дөө . Саяхан Эр заяаг тэгшлэх овооны үйлэнд яваад буцах замдаа гэнэт л хийж бүтээгээд зүтгэж яваа нөхдөө хараад өвгүдийн оронд өөрийгөө тавиад бодсноо улаач гэх хэдэн нөхдөөр үйлээ хийлгэх гэж ядаж байгаа өвгүдээ ойлгоод хий хоосон оюун санаа болчихоод л хийхгүй байгаа залхуунуудыг хийлгэх гэж толгойгоо гашилгаж байхаар өөрөө сэв хийтэл босоод өөрийн махан биеэ хөтлөөд хийж бүтээх үйлээ тодлоод үхсэн ч хийсэн мөртөө хэлэх үгтэй байхын учгийг бага сага гадарлах шиг болов. Сайн бүхнээр жишиглэн үлгэр дууриал аван, зүрх сэтгэлийнхээ дуудлагыг сонордож, залхуу хойрго, болхи, шантрамтгай зан бүхнээ дийлэх ухаанаа цогцлоож чадваас онгироо сагсуу бардам авир бүхнээ татаж чадваас ардаа үлдээх мөртөй  үйлийг бүтээх бие сэтгэлийн тэнхээтэй иртэй байхад суралцах л байх даа.
Тэр үйл минь тэгээд юу юм болоо гээд л зөндөө бэдчин бусдаас хайж байсан боловч би яг өөрөө юу хийж чадах вэ гээд өөртөө итгэн эхний алхамуудаа хийж үзэхэд харин ч бүүр санасныг бодоход үйл маань их л бүтэмжтэй эхэлж байх шиг санагдав. Тэгээд яагаад би өдий болтол өөрийгөө голж өөрийнхөө хийж чадах бүхнийг бусдыг хийх биз хэмээн хойш суусан юм болоо гэж гайхахад хүрсэн юм.

No comments:

Post a Comment