Гэтэл саяхан " Засаглахуйн засал" судрыг нээж үзээд доорхи гарчгийг уншлаа . Өнөө ул суурь гэдэг зүйлийг бичжээ.
НҮҮДЭЛЧИН ТҮМНИЙ ЗАСАГТЫН СУУРЬ ТАВАН ГҮН УХААН :
1.Үндэсний үзлийн гүн ухаан
2.Соёлын гүн ухаан
3. Бүтээмжийн гүн ухаан
4. Хүслийн гүн ухаан
5. Ний зохицлын гүн ухаан
Гүн ухаан бол ерөөсөө л зарчим. Тухайн зүйлийн анхны зөв сэтгэл зүй хэрхэн гарч ирж байна гэдэг зүй тогтол гэнээ.
Тэгэхээр ул суурьтай бодож бай гэдэг үгийг эдгээр 5 гүн ухааны зарчмыг бидэнд ухааруулах гээд байгаа юм байна гэж ухлаа.
Яг тэрийг хэлнэ гэхийн оронд тиймэрхүү зүйлийг хэлнэ гэж ерөнхийлэх бөгөөд энэхүү гүн ухаанаас төрөх бодлого хэлбэршиж, хэмжигдэхүйц болсноор засаг болж хувирна гэж бичжээ.
Үндэсний үзэл дээр хүн нийхэмийн бүрдэл болж дийлэнхийн оюун санаа гарч ирэх тухай тайлбарласан. Соёлжилт гэдэг нь урт хугацааны орон зайд шалгарах хүний зан байдлаас, оюун дүгнэлтээс гарч хэвшмэл дадал болдог тухай ярьсан. Хүн өөрөө ашиглагч бөгөөд ашиглагдагч буюу байгаль ертөнцийг тусад нь авч үзээд ахуйн нөөц гэж үзээд энэ нөөцөө хамгаалах үүргээ хэрэглэх эрхэд шилжүүлэхийн тулд бүтээмжийн гүн ухаан гарч ирсэн тухай бичсэн. Харин бүтээмжгүй байж хэрэглэгч учгаас хүсэлтэй гэж үзээд хүслийн гүн ухааны тодорхойлолтыг 9 чигчид авч үзэн цаашид хүн дангаар буюу гагцаар оршин боломжгүй тул ний зохицолын буюу нийхмийн харилцааны мөн чанарын гүн ухааны утгыг тайлбарлаад энэ бүхнийг суурь болгон Засагийг бий болгож байсан туршлагаа бичсэн байна .
Отгонбаяр докторын Гээгдсэн түүх подкастаар "Их Монголын гүрний номлол" гэсэн сэдвээр ярьсан яриаг сонслоо. Яг цэгцтэй энэ талаар яригдаагүй боловч Их Монголын гүрэн хэмээгдэн 100 гаран жил эзэнт гүрнийг тогтоож байсан гүн ухааны суурь байсан гэдэг нь тодорхой гээд дэлхийн түүхэн дэх томоохон эзэнт гүрнүүдийн талаар харьцуулан ярьсныг сонсоод "Засаглахуйн засал " судрыг дэлгэрүүлэн унших юм бол маш сайхан цэгцтэй ойлголттой болохыг ойлголоо. Үүнийг судалсан томоохон судалгааны ажлуудыг бичгийн эх сурвалжуудыг ашиглан хийвэл докторын сайхан сэдэв болно хэмээн эрдэмтэн судлаачдыг уриалсан яриа болсон.
Улс төрийн зохион байгуулалт түүний засаглалын үйл ажиллагааг цэгцлэхийн тулд төрт улс бүхэн өөрийн гүн ухаан, хүчин чармайлт гаргаж ерөнхий зүй тогтлыг олохыг хичээсэн. Үүний нэгэн адилаар нүүдэлчдийн анхны төр Хүн гүрэнтэн өөрийн улсын бодлогын анх аравтын зохион байгуулалтаар цэгцлэх оролдлого хийсэн юм. Энэхүү зохион байгуулалт , цэгцийн хүрээнд гүрний түвшинд мандаж , төрийн анхны бодлого суурьтууд үүсэж байсанд ололт амжилт, алдаа оноо байснаас дараа дараагийн төртүүд алдааг засаж оноог улбаалсны хүрээнд " "Арван түгээмэл"-ийн гүн ухаан хөгжсөн байдаг.
Арван түгээмлийн гүн ухаанд өгүүлэхдээ
" Их засаг нь үндэсний үзлээр бий болж
Их засгаа Хамтын Хариуцлагаар үүрэн хүлээж
Хүсэл мөрөөдлөө Ухаанаар тэмтэрч
Эзэн эрхээ Оюунлагаар үүрэгжүүлж
Бүтээврийг бий болгож
Хүнсийг гол болгож
Эв гэриэг барьцалдуулан
Соёл зөнгөөр нийхэмийн хүч хийж
Үнэнээр цаазалсуу" гэх гүн ухаан төрсөн болно
No comments:
Post a Comment