Thursday, September 11, 2014

Аяны дараах өвгөдийн түрлэг

Заяа тавилангийн үүд
Хаалга юугаа дэлгэн
Замбуу тивийн учрыг 
Замын уртад таниулж
Орчлон хорвоо гэх 
Байгаа энэ бүхнээ
Байлгаж үлдээхийн учгийг
Сэтгэлийн гүндээ хайн
Үгийн цэгцэнд ургуулж
Үйлийн уранд шингээн
Өнө мөнхийн утгыг
Энгийн бүгдээс ухаж
Эргэх улирлын өнгийг таниж
Энэхэн цаг үедээ
Эвлэрэл гээчийг нь олсоор
Эх болсон бүгдийн
Энэрэл хайраар түгээх
Эрдэм ухаан бүхнээ
Эн болгон цацрааж
Үг үйлдэлээ нийлүүлэн
Үлэмж төгөлдөрийг бүтээх
Өвгөдийн үргэлжлэл
Өнө мөнхийн түүчээ болном зээ

2 comments:

  1. Сайн байна уу, таны блогийг өнөөдөр анх олж үзлээ, уншлаа. Их таалагдлаа, ялангуяа шүлгүүд нь. Та хөөрхөн бичих юмаа, хөгжилтэй нэг амьсгаагаар уншигдаад.
    Би эдгээр судруудыг боломжийн шиг үнээр олж авмаар байна, туслаач.
    batsuuribatsukh@yahoo.com

    ReplyDelete
  2. Амар байна уу ? Гялаалаа. Алтан судрыг өргөөний Гаамаа эгчтэй холбогдоод гадуур худалдаанд байгаагаас хямдхан авч болох байхаа. утас нь 99817058

    ReplyDelete